| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00306/И |
| Дугаар | 141/ШШ2025/00248 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00248
| 2025 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 141/ШШ2025/00248 | Завхан |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ............ хотын ............ дүүргийн .......... хороо, ........... байрлах .................... -ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... аймгийн ............. сумын ................... багт оршин суугч ............ овогт ................. холбогдох .......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигчийн тайлбаруудыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ................ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч .......... нь .... оны .... дугаар сарын ....... -ний өдрийн ......... дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банк ................... тоот дансанд ............ төгрөгний зээлийг ZUUT зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Зээлийн гэрээний 3.3-т заасны дагуу сарын 7% зээл ашигласан хоногоор тооцон авсан ба эсвэл сунгалт хийх байсан боловч ерөнхий нөхцөлийг зөрчин зээл сунгалт болон төлөлтийг огт хийгээгүй. Харилцагч ........... удаа дараа зээлээ төлөхийг шаардаж .............. дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд хариуцагчаас ............. төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ................. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие ............ нь эрүүл мэндийн шалтгаанаар төлөлт хийх хугацаандаа хийхгүй, хугацаа хэтрүүлж тус компанид хүндрэл учруулж байна. Одоо ч эрүүл мэндийн шалтгаантай байгааг харгалзан үзэж бүрэн төлөлтийг ........ оны ...... дугаар сард багтаан төлөх хүсэлтийг минь харгалзан үзэж зөвшөөрнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч .............. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ............-ний нэхэмжлэлтэй ................ холбогдох хэрэгт хариуцагчийн хариу тайлбарт ирүүлсэн зээл эргэн төлөлтийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............. нь хариуцагч ..................аас ......... төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................. нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар төлөлт хийх хугацаандаа хийхгүй, хугацаа хэтрүүлж тус компанид хүндрэл учруулж байна. Одоо ч эрүүл мэндийн шалтгаантай байгааг харгалзан үзэж бүрэн төлөлтийг ..... оны .... дугаар сард багтаан төлөх хүсэлтийг минь харгалзан үзэж зөвшөөрнө үү...” гэсэн,
Нэхэмжлэгч ................ нь “...Хариуцагчийн хариу тайлбарт ирүүлсэн зээл эргэн төлөлтийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт “...эвлэрэх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй байна.
Зохигч талуудын тус тусдаа ирүүлсэн хариуцагч ........ийн “......... оны ...... дугаар сард багтаан төлөх хүсэлтийг минь харгалзан үзэж зөвшөөрнө үү...” гэсэн, нэхэмжлэгч ..................-ний “...хариуцагчийн зээл эргэн төлөлтийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн агуулга бүхий тайлбарууд нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцсон байх тул тэдгээрийн тайлбаруудыг нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигч талуудыг эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигч талуудын тайлбарыг хүлээн авч, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .......... төгрөгийн тал хувь болох ....... төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас ...... төгрөг, хариуцагч ............аас ........ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .............. -нд олгов.
1. ............-ний нэхэмжлэлтэй хариуцагч ........-д холбогдох ................ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Зохигч эвлэрлийн гэрээнд хариуцагч ................... нь ................... төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ........ оны ..... дугаар сард багтаан төлөхөө илэрхийлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .... төгрөгийн тал хувь болох ......... төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас ......... төгрөг, хариуцагч ..........-аас ...... төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..............-нд олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч ............ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ