Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2025/00257

 

 

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2025/00257

Завхан айма

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.......... аймгийн ............. сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .......... аймгийн .............. сумын .......... багт оршин суугч ....... овогт ..........-ын ..............-ын нэхэмжлэлтэй “........-ийг цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие ..........-ын ........-тэй 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсон. Хамт амьдраад 23 жил болж 2 хүү төрүүлж өсгөсөн. Одоо 28 настай хүү .............., 18 настай хүү .......... нарын хамт амьдардаг. ...........нь 1971 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 54 настай. 1979-1987 онд ......... сумын 8 жилийн сургуульд 8-р анги төгссөн. 1989-1991 онд 2 жилийн цэргийн алба хаасан. Цэрэгт явахдаа ээжээрээ овоглон батлах авсан байсан учир төрсний гэрчилгээ иргэний үнэмлэх бүх бичиг баримт нь эцгийн овгоор ...........-ын ........... гэж явж ирсэн. Миний нөхөр 2025 оны 08 дугаар сарын 31-нд хүнд өвчний улмаас нас барсан тул 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд дотоодын цэргийн 05-р ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү. Мөн миний бие өөрийн биеэр ирж шүүх хуралд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ............. нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч ........... нь “............-ийг цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. ...........-ийг аавыг ........ын .........., ээжийг ...........ийн ............ гэдэг тэрээр аав, ээжийхээ гэрлэлтийг батлуулахаас өмнө төрсөн болох нь .......... аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн “...эрэгтэй ..............ын ................., 1926 онд төрсөн, 45 настай, ............ийн ................., 1934 онд төрсөн, 37 настай, 1970 он 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 1971 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэлтийг бүртгэх анкетын хуулбар дахь мэдээлэлээр тогтоогдож байна.

Улсын бүртгэлийн хэлтсийн “............ын ............, 1971 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ............ сумын ........ бригад ......... гэх  газар төрсөн...” гэсэн иргэний хаягийн хуудас 7 маягтын хуулбар

......... овогт ...........ын ..........ийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

4. ..........ын ............ нь ..............ын .............. нэрээр Цагдаагийн ерөнхий газрын дотоодын цэргийн 05 дугаар ангид 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь:

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/2512 дугаартай “... ............ын ............. нь .......... аймгаас НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 05 дугаар ангид цэргийн албанд татагджээ...” гэсэн лавлагаа,

 Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 26-05/2047 дугаартай: “.............ын ............ийг цагдаагийн ерөнхий газрын даргын 1991 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/189 дүгээр тушаалаар цагдаагийн ерөнхий газрын дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн албыг хааж, жинхэнэ албаны хугацааг бүрэн дуусгасан тул 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Завхан аймагт бэлтгэлээр халсан байна...” гэсэн архивын лавлагаа,

...........ын ..........д ........... аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон 688845 дугаартай: “...1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав. Цагдаагийн ерөнхий газрын 1991 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн б/189 дугаар тушаалаар алба хааж дуусгасан учир бэлтгэлээр халж ........... аймагт явуулав. 05-р ангийн захирагч хурандаа .......... ...” гэсэн цэргийн батлахын хуулбар,

1989-1991 онд цэргийн алба хааж байхдаа авахуулсан гэх гэрэл зургийн үзүүлэлт,

Гэрч ..............ын “................тэй би ......... аймгийн ......... 8 жилийн дунд сургуульд хамт суралцаж байсан бөгөөд би түүнийг бага байхаас хойш танина. Тэгээд цэрэгт хамт ........... аймгийн .............. сумаас татагдаж дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан. Бид хоёр 3 ортын 3-р салааны 2 тасагт хамт цэргийн алба хаасан. Цэрэгт татагдаж очсоноос хойш халагдаж ирэх хүртлээ хамт байсан. Манай цэргийн анги харуулын анги байсан учраас харуулд хамт гардаг байсан. Анх бид хоёрыг цэрэгт татагдаж очиход ангийн захирагчаар хурандаа ..........., хотын даргаар ахмад ........... гэдэг хүн байсан. Хэрэгт хавсаргаж өгсөн зургийн зүүн талд ...........ын .........., баруун талынх .........ын ............. байна. Бид цэрэгт татагдахдаа 7, 8 цэрэгт хамт татагдаж байсан.  Бид хоёр 1989-1991 оны хугацаанд цэргийн алба хаасан үнэн юм...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

5. Улсын бүртгэлийн хэлтсийн “..............ын ..........., 1971 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ....... сумын ........ бригад ........... гэх  газар төрсөн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан иргэний хаягийн хуудас 7 маягтын хуулбар дахь гэрэл зураг,

 1989-1991 онд цэргийн алба хааж байхдаа авахуулсан гэх гэрэл зургийн үзүүлэлт дэх 3 хүний зүүн талын цэргийн хувцастай хүний төрх,

........... регистрийн дугаартай .......... овогт ..........ын .........ийн иргэний үнэмлэх дэх гэрэл зургийн төрх,

Улсын бүртгэлийн хэлтсийн “.............. регистрийн дугаартай .......... овогт ............ын ............, ...” гэж тэмдэглээд зургийг наасан иргэний үнэмлэх авах өргөдөл дэх гэрэл зургийн төрхүүд нь хоорондоо ижил байх тул ...........ын ............ийг эх ........аар овоглож ..............ын ........... нэрээр цэргийн албах хаасан болохыг давхар нотолж байна гэж дүгнэв.

6. Иймд нэхэмжлэгч ..................ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ............... овогт ..........ын ...........ийг .........ын ...........нэрээр Цагдаагийн ерөнхий газрын дотоодын цэргийн 05 дугаар ангид 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ........ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ