| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2429000000065 |
| Дугаар | 2024/ДШМ/53 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/53
Ц.д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /цахим/
Иргэний нэхэмжлэгч Б.******* /цахим/
Иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.д холбогдох 2429000000065 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц. нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* 1-р багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн 2 дахь километрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******-******* УЕЕ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Ц.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Их овогт -ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.д оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж,
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-аас 23 025 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.*******ад олгож,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын 7 дугаар тал буюу 1.5-д “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “************** *******” ХХК-иас тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 23 025 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.*******ад олгож шүүгдэгч Ц. нь манай байгууллагад ажилладаггүй, байгууллагын нэр ямар нэгэн татвар төлдөггүй юм. Мөн манай байгууллага нь иргэний хариуцагч В.тай 2023 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ” болон “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх эзэмшигчийн нэрийг түр шилжүүлэх” гэрээнүүдийн үндсэн дээр ************** УЕЕ улсын дугаартай зүтгүүр, БЧ улсын дугаартай чиргүүл нарыг манай байгууллагын нэр дээр түр шилжүүлсэн.
Шүүгдэгч Ц. нь иргэний хариуцагч В.тай ямар нэгэн гэрээ байхгүй бөгөөд шүүгдэгчийг иргэний хариуцагч В. болон иргэний хариуцагч “************** *******” ХХК огт танихгүй этгээд юм. Гэтэл анхан шатны шүүхээс иргэнийх хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг баримтлан манай байгууллагыг иргэний хариуцагчаар тооцож, хохиролд 23 025 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалт нь хэдийгээр тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүсэн хохирлыг төлөхөөр заасан боловч уг заалтыг хэрэглэхдээ тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээс хууль ёсны дагуу зөвшөөрөл авч ашигласан, эсхүл хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч хариуцахаар зохицуулалт байдал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр шийдвэрлэсэн юм. "Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”гэж заасан байна.
Шүүгдэгч Ц. нь манай байгууллагаас болж иргэний хариуцагч В.аас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэдэг нь гэрч , нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа юм. *******-******* УЕЕ улсын дугаартай зүтгүүр, - БЧ улсын дугаартай чиргүүлийг иргэний хариуцагч В. нь төлбөртэй зогсоолд байршуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон түлхүүрийг тухайн зогсоолын жижүүрт үлдээсэн байхад шүүгдэгч нь худал хэлж түлхүүрийг авч тээврийн хэрэгслийг согтуугаар хөдөлгөж бусдад хохирол учруулсан байхад иргэний хариуцагчаар манай байгууллагыг тогтоож хохиролд 23 025 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гомдолтой байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын иргэний хариуцагч “************** *******” ХХК-аас 23 025 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Энэ хэргийн хувьд нотолбол зохих ажиллагаануудыг бүрэн хийсэн. Түүний дагуу прокурор яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсний дагуу шүүх хянан үзээд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь “******* ******* *******” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байна. Уг тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглана гэдэг бол тухайн компани нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулахдаа тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа. Тухайн компани нүүрс тээврийн үйл ажиллагаагаа явуулахдаа компанийн жолоочийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочийн хариуцлага зэрэгт үүрэг хүлээх ёстой. Уг хуулийн этгээд жолоочдоо зохих ёсны шаардлага тавиагүй учраас жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан байна. Эдгээр зүйл нотлох баримтаар тогтоогдсон учраас анхан шатны шүүх “******* ******* *******” ХХК-аас бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар: “******* ******* *******” ХХК тухайн машиныг ашиглаж байгаагүй гэж хэлээд байгаа. Тухайн машин нүүрсээ аччихсан байсан. Тээврийн хэрэгслийг төлбөртэй зогсоолд тавьсан байсан. Түлхүүрийг нь худлаа хэлж авсан гэдэг үндэслэлгүй байна. Компанийн буруутай үйлдэл, согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэл тухайн тээврийн хэрэгслийн үндсэн эзэмшигч түлхүүрээ хэнд өгсөн нь тодорхойгүй байна. Тиймээс хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна гэв.
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 449.1 дэх хэсэгт ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэж байгаа. Ц. тухайн тээврийн хэрэгслийг ашиглаагүй. Ямар шалтгаанаар машиныг хөдөлгөсөн гэдэг нь тодорхойгүй байгаа. Тээврийн хэрэгслийг ашиглаагүй учраас хохирол төлбөр оногдуулсан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн тээврийн хэрэгслийг ашиглаагүй гэж давж заалдах гомдол гаргаж байна. Тухайн тээврийн хэрэгслийг бүрэн ашиглаад нүүрсээ аччихсан байсан. Миний үйлчлүүлэгч Ц.гийн хувьд нэг рейсийг нь 1 000 000 төгрөгөөр явуулна гэж авчирсан. Тухайн хүнийг одоо унаанд суучих гээд Улаанбаатар хотоос дуудсан байдаг. Хүрээд ирэхэд нь тээврийн хэрэгслээ шилжүүлж өгөөд, бензин авах гээд колонк руу машинаа оруулж зогсоосон. согтуу осол гаргах гээд байсан учраас манай үйлчлүүлэгч тэр машиныг зогсоогоод энэ машиныг ажиллаж болохгүй машин байна. Би зогсоолд байрлуулаад, зассаны дараа явахгүй бол болохгүй юм байна гэж оролцсон байдаг. Ийм л үйл явдал болсон. Шүүгдэгч Ц. ямар ч хамааралгүй байсан мэтээр ойлгож байна. Шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар тухайн хүн заавал хөдөлмөрийн тухай гэрээ байгуулсан эсхүл ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байж жолооч болно гэж ойлгохгүй. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодсоноор ойлгодог болсон. Тухайн ажлын байран дээр очоод, ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн харилцаанд орсон гэж ойлгоно. Тиймээс жолоочийг хөдөлмөрийн харилцаанд орж байна гэж ойлгоод, хөлс мөнгөө тохироод ажил үүргээ гүйцэтгэж байна гэж ойлгосон үйл баримт байгаа. Тиймээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 449.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч тухайн хохирол хор уршгийг төлөх ёстой. Энэ тухай тээврийн хэрэгслийг дураараа унасан гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг хүртэл байгаа. Дэлгүүр дотор Ц.д тээврийн хэрэгслээ хүлээлгэж өгсөн гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Ц.д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц. нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* 1-р багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн 2 дахь километрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******-******* УЕЕ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1.81 хувийн согтолттой/, /хх-ийн 14-15-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12-р хуудас/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /2024 оны 02 дугаар сарын 01-нд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан буюу 2025.02.01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусгавар болохоор байна /хх-ийн 66-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн цагаас маргаагүй хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.гийн дээрх хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь гэм буруугийн хийгээд хууль ёсны зарчимд нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2 700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Харин анхан шатны шүүхийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 23 025 000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй, шүүгдэгч Ц.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлоогүй алдаа гаргасныг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1.2-т ...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг шүүх, прокурор, мөрдөгч иргэний хариуцагчаар татан оролцуулж болохоор заажээ.
Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр /хх-23/, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр /хх-26/-ийн тогтоолоор “******* ******* *******” ХХК-г, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр /хх-29/-ийн тогтоолоор В.ыг иргэний хариуцагчаар татах тухай тогтоолыг тус тус үйлджээ.
Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ******* ******* ******* ХХК-аас тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 23 025 000 гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.*******ад олгож, шүүгдэгч Ц. нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Ц.гийн жолоодож явсан *******-******* УЕЕ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК боловч түүний зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд шүүгдэгч нь оролцуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.ийн “...тухайн үед би д *******-******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүтгүүрийн түлхүүрийг өгсөн бөгөөд нэлээн согтсон бололтой өөрийнхөө машинд амарлаа гээд гараад явсан. бид хоёр тухайн архийг хувааж ууж дуусгаад би ******* цаг өнгөрч байх үед би өөрийн машиндаа амрахаар явсан. Харин *******-******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүтгүүрт үлдсэн. Тэгээд би 15-20 минут орчим болоод г унтаж амарч уу гээд ******* ******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүтгүүрт дээр ирэхэд зогсож байсан зогсоол дээрээ байхгүй байсан бөгөөд би эргэн тойрноо ажихад *******-******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүтгүүр болон - БЧ улсын дугаартай чиргүүлийн унаад Сод монгол колонкийн баруун талд зогсож байсан. Тэгээд би алхаж очиход *******-******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүтгүүр рульний ард талд сууж байсан. Тэгээд би д хандаж архи уучихсан согтуу байж машин жолоодож болохгүй. одоо түлш авна гэж байхгүй ийм согтуу юм чинь гэж хэлээд би жолоочийн эсрэг талд суухад *******-******* УЕЕ улсын д.угаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж Сод монгол колонкийн ард талд байрлах засмал замын хойд талд байрлуулсан бөгөөд урд талынхаа машин шахаад зогсох үед би ын гар утас руу залгасан согтуугаараа *******-******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүтгүүрийг - БЧ улсын дугаартай чиргүүлийн хамт унаад машин хөдөлгөөд явчихлаа гэж хэлсэн...”, гэрч Д.ын “...Миний гар утас дуугарах шиг болоод сэрэхэд би өөрийн машины кабиндаа унтаж байсан бөгөөд залгасан бөгөөд би утсаа аваад ярихад надад хэлэхдээ согтуугаараа *******-******* УЕЕ улсын дугаартай зүтгүүрийг - ЕЧ улсын дугаартай чиргүүлийн хамт унаад машин хөдөлгөөд явчихлаа гэж элсэн. Би шууд босоод тай уулзахад Сод монгол колонкийн хойд талд *******-******* УЕЕ улсын дугаартай зүтгүүр болон - БЧ улсын дугаартай чиргүүлийн зогсож байсан тэгээд би хоёр алхаад очиход *******-******* УЕЕ улсын дугаартай зүтгүүр рульний ард талд сууж байсан, Тэгээд бид хоёр уурлаж г архи уучихаад машин унаад аваар осол болуул яахын гээд загнаад байж байхад манай эхнэр миний гар утас руу залгасан би эхнэрийнхээ дуудлагыг авахад манай эхнэр намайг архи уулаа гэж загнаад байсан бөгөөд би гар утсаар ярингаа гийн унаж байсан *******-******* УЕЕ улсын дугаартай зүтгүүр жолоочийн эсрэг талаар орж суусан бөгөөд эхнэртэйгээ ярьж байгаад тэр хооронд зүүрмэглэсэн байсан. Тухайн шөнө нойр дутуу хоносон болохоор их ядарсан байсан. Намайг зүүрмэглэх хойгуур гэнэт түс тас хийх чимээ гарсан. Тэгээд би цочоод сэрсэн бөгөөд д хандаж юу болов гэхэд *******-******* УЕЕ улсын дугаартай зүтгүүр рульний ард талд сууж байсан гэнэт тээврийн хэрэгслээс үсрээд буусан тухайн үед араас машин мөргөчихлөө гэж бодоод жолоочийн эсрэг талд сууж байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслээс буугаад тээврийн хэрэгслийн хойд талыг харахад - БЧ улсын дугаартай чиргүүлийн баруун гар тал руугаа унаад ачсан нүүрс нь асгарсан байсан харин тухайн тээврийн хэрэгслийн *******-******* УЕЕ улсын дугаартай зүтгүүр унаагүй байсан. Тэгээд би - БЧ улсын дугаартай чиргүүлийн ард талд очиход 52-40 УБИ тээврийн хэрэгслийн кабины жолоочийн эсрэг талыг - БЧ улсын дугаартай чиргүүлийн баруун хойд талын булангаар дараад унасан байсан.” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг түүнээс гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510.1 Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн дээрх заалтуудыг хэрэглээгүй байна.
Иймд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн
1 дэх заалтад “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэснийг “...Шүүгдэгч Ц. гэсний дараа “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон…” гэж,
6 дахь заалтад “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1” гэснийг “ ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт зааснаар” гэж, “... иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-аас” гэснийг “шүүгдэгч Ц.гаас” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.д урьд авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР