2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/07735

 

 

2025 09 19 191/ШШ2025/07735

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн *******дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Э*******И******* трэйд тауэр, ******* давхарт байрлах Г******* инвест ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Энхтайвны өрөн чөлөө гудамж ******* байр тоот хаягт оршин суух, Ц овогтой Гийн С /РД:А/-д холбогдох

 

Г.Соёл-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч /зээлдэгч/ нь манай "Г******* инвест" ХХК-тай 2023 оны 04-р сарын 03-ны өдөр А-152 тоот зээлийн гэрээг байгуулан сарын 3.9%-ийн хүүтэйгээр, 11,700,000 (Арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн.

Хариуцагч нь зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, болон үндсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна.

Манай байгууллагын зүгээс хариуцагчийн оршин суугаа хаяг болох "Баянзүрх дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Шинэ зуун хотхон, , 8 тоот"-оор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

 

Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дүгээр сарын 31-ны өдрийн № дугаартай шүүгчийн захирамжид "хариуцагч нь тус хороонд байдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдсон ба баримт №3, "хариуцагчийн гэх нэхэмжлэлд дурдсан дугаар луу удаа дараа залгахад утсаа аваагүй, түүний дүүгийн гэх дугаарын утсанд залгахад "биш ээ" гэсэн хариуг өгсөн" тэмдэглэл хэрэгт авагдсан" гэж заагаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Иймд Гийн С (РД А)-ийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж, түүний оршин суугаа хаягийг тодорхой болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Соёл-Эрдэнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Г.С нь оршин суух хаягаа тодорхойлж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г******* инвест ХХК нь хариуцагч Г.Сд холбогдуулан, Г.Соёл-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г******* инвест ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Сд холбогдох, Г.Соёл-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА