2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/08520

 

20******* ******* 08 9/ШШ20*******/08*******20

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо ******* дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, И*******ийн М******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороонд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Тогтоол, мэдэгдэлийг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлэх, дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг хүчингүй болгохыг даалгах, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгохыг даалгуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч 2023 оны дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны дүгээр шүүхийн 204 оны 03 дугаар сарын 3-ний өдрийн ******* тоот захирамжаар төлбөр төлөгч И.М*******аас 60,030,000.00 /жаран сая гучин мянга/ төгрөг гаргуулж, "Нью энержи стар" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

. Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан: Баянзүрх дүүргийн -р хороо, 2-р хороолол, *******-р байрны тоотод байрлах 40 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204000**************0 тоот дугаар бүхий 3 өрөө орон сууцыг 202 оны 2 дугаар сарын -ний өдрийн 4*******02*******/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 0 дугаар сарын 04-ны өдрийн 4*******02*******/0******* тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан.

Дээрх эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49., *******4-р зүйлд заасан хуулийг ноцтой зөрчсөн. ШШГТХуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.3, *******4.4-д заасан: "Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна. *******4.4. Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дүү-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ." гэсэн заалтыг зөрчин өмчлөгч надад мэдэгдээгүй бөгөөд дээрх зүйл заалтыг тусгасан тогтоолын хувийг мөн гардуулж танилцуулаагүй. Ийнхүү хууль зөрчин тухайн миний өмчлөлийн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд зах зээлийн ханшаар хэт доогуур үнээр худалдан борлуулахаар нэг талыг барин төлбөр авагч тал үйлчлэн 2022.2.08-ний өдрийн Албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/3******* тоот тогтоол, 2022.2.08-ний өдрийн 4-22*******/2383******* тоот мэдэгдэл зэргийг мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надад гардуулалгүй ажиллагаа явуулсан.

2. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22-р зүйлд заасныг удирдлага болгон тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүсгэх тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 8*******-р тойрогт үүссэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч С.Б хариуцан ажиллаж байсан. Харин ШШГТХуулийн 2*******-р зүйлд заасны дагуу Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавараар тойргийн харьяалалыг сольж болдог бөгөөд тэрхүү даалгавар уг хэрэгт огт байхгүй 62-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.З нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байдаг. Үүний дараа Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэлийн 22*******-р тойрогт одоогоор ажиллагаа хийгдэж байна.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22-р зүйл, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 202 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/************** тоот тушаалаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэлийн тойргийн харъяалал тогтоох тухай" тушаалыг зөрчсан үйлдэл юм.

Дээрх агуулга бүхий асуудлаар буюу Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэн намайг төлөөлдөг итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явагдсан хэмээн хариуг өгөөд байна. Иймд хууль зөрчин явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох 202.2.-ний өдрийн 4*******02*******/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022.0.04-ны өдрийн 4*******02*******/0******* тоот эд хөрөнгө хураах тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тойргийн харьяалал зөрчсөн 22*******-р тойрогт Албадан дуудлага худалдааны 2022.2.08-ний өдрийн 3/3******* тоот тогтоол, 2022.2.08-ний өдрийн 4-22*******/2383******* тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 20 оны 3 дугаар сарын 0*******-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: 202 оны 2 дугаар сарын -ний өдрийн дугаар 4*******02*******/04 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

2022 оны 0 дүгээр сарын 04-ний өдрийн 4*******02******* /0******* тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол- ыг хүчингүй болгож өгнө үү.

2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 3/3******* тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 4-22*******/2383******* тот мэдэгдэлийг хүчингүй болгож өгнө үү.

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн шуүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны болон хоёр дахь албадан дуудлаг худалдааны тэмдэглэлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, -р хороо, 2 дугаар хороолол, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч 2023 оны ******* дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд (хуучин нэрээр) гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч И.М******* миний 203 онд түлш нийлүүлэх бизнес эхлүүлж, эргэлтийн хөрөнгө босгохын т бусдаас зээл авсан. Гэвч түлшний бизнес амжилтгүй болж зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон. Улмаар надад мөнгө зээлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргаж эхэлсэн бөгөөд шүүхээс миний нэр дээр дараахь шийдвэрүүд гарсан байдаг. Үүнд: 

. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны дүгээр шүүхийн 204 оны 02 сарын 26- ны өдрийн **************4/С дугаар шийдвэрээр нийт 8,20,2******* төгрөгийг иргэн Д.В төлөхөөр; 

2. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны дүгээр шүүхийн 204 оны 3 сарын 8- ны едрийн 6*******4 дугаар шийдвэрээр нийт 29,**************8,39 төгрөгийг "Тэс П" ХХК-д төлөхөөр; 

3. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны дүгээр шүүхийн 204 оны 3 сарын 3- ний өдрийн ******* дугаар шийдвэрээр 60,030,000 төгрөгийг Нью энержи стар" ХХК- 

д төлөхөөр; 

4. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны дүгээр шүүхийн 20******* оны сарын 2*******- ны өдрийн 6*******6 дугаар шийдвэрээр нийт 30,*******4,*******00 төгрөгийг иргэн Ж.Б төлөхөөр; 

*******. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 2 сарын *******-ны өдрийн 8869 дугаар шийдвэрээр нийт 46,*******88,9*******0 төгрөгийг иргэн Д.Жд төлөхөөр; 

6. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 3 сарын 4- ний өдрийн 8/ШШ20*******/00*******2 дугаар шийдвэрээр 6,23*******,9*******0 төгрөгийг иргэн Ч.Ат төлөхөөр; 

*******. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 2 сарын 6- ны өдрийн *******/ШШ20*******/039 дугаар шийдвэрээр нийт ,630,9************** төгрөгийг "С Ш Инвестмент" ХХК-д төлөхөөр; 

8. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 208 оны сарын 9- ны өдрийн *******/ШШ208/002******* дугаар шийдвэрээр нийт 2,3*******9,9*******0 төгрөгийг Т инвест" ХХК-д төлөхөөр тус тус шийдвэрлэсэн байдаг. 

Миний эхлүүлсэн бизнес амжилтгүй болсон тул дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу бусдад төлөх төлбөрөө хугацаанд нь сайн дураар төлж амжаагүй болно. Улмаар дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу дараах дараахь шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байдаг. Үүнд: 

. 204 оны 8 сарын *******-ны өдрийн *******42 дугаартай нийт 8,20,2******* төгрөг төлүүлэх 

тухай шүүхийн гүйцэтгэх хуудас; 

2. 204 оны ******* сарын 9-ны өдрийн 904 дугаартай нийт 29,**************8,39 төгрөг төлүүлэх 

тухай шүүхийн гүйцэтгэх хуудас; 

3. 204 оны 4 сарын *******-ны өдрийн 63******* дугаартай нийт 60,030,000 төгрөг төлүүлэх 

тухай шүүхийн гүйцэтгэх хуудас; 

4. 20******* оны 4 сарын *******-ны өдрийн 9*******4 дугаартай нийт 30,*******4,*******00 төгрөг төлүүлэх 

тухай шүүхийн гүйцэтгэх хуудас; 

*******. 206 оны 4 сарын *******-ны өдрийн *******/ГХ206/0932 дугаартай нийт 46,*******88,9*******0 

төгрөг төлүүлэх тухай шүүхийн гүйцэтгэх хуудас; 

6. 20******* оны ******* сарын 29-ны өдрийн 06************** дугаартай нийт 6,23*******,9*******0 төгрөг төлүүлэх тухай шүүхийн гүйцэтгэх хуудас; 

*******. 208 оны 2 сарын 2-ны өдрийн ******* дугаартай нийт ,630,9************** төгрөг төлүүлэх 

тухай шүүхийн гүйцэтгэх хуудас; 

8. 2022 оны 6 сарын 2-ний өдрийн *******/ГХ2022/0443 дугаартай нийт 2,3*******9,9*******0 

төгрөг төлүүлэх тухай шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн. 

Миний бие Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхээр өөрийн нөөц бололцоогоо тултал ашиглаж, өдөр шөнөгүй зүтгэсэн бөгөөд дээрх 8 (найм) шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх баримт бичигт заасан бүх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. 

Гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул төлбөр авагч нарын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтүүд -ийг бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар зохицуулсан байдаг. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.-т "Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана гээд 29..3-т "төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэсэн байна. 

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар шийдвэр гаргахгүй нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна. 

Миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч 30 хоногт багтаан хариу өгөөгүй болно. 

Иймд нэхэмжлэгч И.М******* миний нэр дээр үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 20 оны 0 дүгээр сарын 02-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: И.М*******д холбогдох иргэний шийдвэр гүйцэтэх ажиллагааг дуусгавар болгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулгаж өгнө үү. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, -р хороо, 2-р хороолол, ******* байр тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай (Улсын бүртгэлийн Ү-2204000**************0 дугаартай) үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлэх, дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг хүчингүй болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэн И.М*******ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд И.М*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцтэгэх газарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. У.Т би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан дараахь хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч И.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т би 20******* оны 09 дүгээр сарын 2-ны өдөр И.М*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татан авах хүсэлтийг гаргасан ба уг хүсэлтээсээ татгалзаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаагаар олж авсан эрхээсээ татгалзсан болсон. 

Тиймээс И.М*******ын нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй И.М*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт И.М*******ын гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүхээс нэхэмжлэгч (түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч) нэхэмжлэлээсээ татгалзсаныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

. Нэхэмжлэгч И.М******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Үүнд:

-Шийдвэр гүйцэтгэгчийн тойргийн харъяалал зөрчин 62 дугаар тойрогт хийгдсэн 202.2.-ний өдрийн 4*******02*******/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022.0.04-ны өдрийн 4*******02*******/0******* тоот эд хөрөнгө хураах тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тойргийн харьяалал зөрчсөн 22*******-р тойрогт Албадан дуудлага худалдааны 2022.2.08-ний өдрийн 3/3******* тоот тогтоол, 2022.2.08-ний өдрийн 4-22*******/2383******* тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болгуулах,

- 202 оны 2 дугаар сарын -ний өдрийн дугаар 4*******02*******/04 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах,

- 2022 оны 0 дүгээр сарын 04-ний өдрийн 4*******02******* /0******* тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол- ыг хүчингүй болгуулах,

 

- 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 3/3******* тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 4-22*******/2383******* тот мэдэгдэлийг хүчингүй болгуулах,

- 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн шуүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, -р хороо, 2 дугаар хороолол, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

- И.М*******д холбогдох иргэний шийдвэр гүйцэтэх ажиллагааг дуусгавар болгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулгуулах,

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, -р хороо, 2-р хороолол, ******* байр тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай (Улсын бүртгэлийн Ү-2204000**************0 дугаартай) үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлэх, дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг хүчингүй болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэн И.М*******ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгохыг даалгуулах;

2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, ************** дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

. Нэхэмжлэгч И.М*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, тогтоол, мэдэгдэлийг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлэх, дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг хүчингүй болгохыг даалгах, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгохыг даалгуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.******* дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **************2,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА