| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0398/Э |
| Дугаар | 418 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч М.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зөөд овогт Мандалсүрэнгийн Бт холбогдох эрүүгийн 1809005870277 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, 270 тоот хашаанд байсан иргэн Л.Жаргалсайханы эзэмшлийн 50-13 УНК улсын дугаартай Хьюндай Соната-5 загварын хар өнгийн автомашиныг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бмэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Автомашиныг авч явснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутай.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Улсын яллагчаас: хохирогч Л.Жаргалсайханы мэдүүлэг /хх-14-15/, гэрч
М.Бадамцэцэгийн мэдүүлэг /хх-20/, гэрч Б.Энхтөрийн мэдүүлэг /хх-22-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав
Шүүгдэгч М.Баас: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
1. Гэм буруугийн талаар:
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгч М.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч М.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, 270 тоот хашаанд байсан иргэн Л.Жаргалсайханы эзэмшлийн 50-13 УНК улсын дугаартай Хьюндай Соната-5 загварын хар өнгийн автомашиныг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн,
хохирогч Л.Жаргалсайханы “...Энхтөр гэрч хүрч ирээд “ахаа таны машин манай хашаанаас алга болчихсон байна” гэж хэлсэн, манай ээж ганцаараа байж байхад надаас мөнгө авах ёстой байсан залуу таны машиныг худал хэлээд аваад явсан байна гэж хэлсэн, уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр явж байгаа, тээврийн хэрэгслээ буцаагаад авсан, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-14-15/,
гэрч М.Бадамцэцэгийн “...М.Борж ирээд Хайлааст явах ажил гарчихлаа, хашаан дотор байгаа соната-5 маркийн автомашиныг авч явчихаад ирье гэхээр нь би Бт хандан наад машин чинь хүний машин, засаж байгаа машин гэж хэлсэн чинь автомашиныг аваад явсан, тухайн үед гэрийн хажууд байрлаж байсан” гэх мэдүүлэг /хх-20/,
гэрч Б.Энхтөрийн “...Жаргалсайхан гэх хүний машиныг засварлахаар аваад засчихсан байж байтал ээж надад худ болох Баткаа авч явсан гэж хэлэхээр нь М.Бын утас руу залгаад чи надад өгөх ёстой абйсан мөнгөө өгч байж машинаа ав гэж хэлэхээр нь уг машин чинь хүний машин, надаас засуулсан юм, гэхэд тэр чинь ямар хамаатай юм, чи мөнгөө надад өг гэж хэлээд утсаа тасалсан, хүний машин авчихаад өгөхгүй болохоор нь 300.000 төгрөг өгч тээврийн хэрэгслийг нь авч Жаргалсайханд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-22-23/,
гэрч Г.Баяр-Өлзийгийн “...М.Бах “хүнээс авлагатай юмаа хоёулаа хамт уг айл руу очьё” гэсэн, гэрт нь ороход 50 гаран насны эмэгтэй ганцаараа байсан, Б нь хашаанд байсан хар өнгийн суудлын автомашиныг Хайлааст орж юм авчихаад ирье гэж хэлээд хашаанаас нь аваад хамт унаад гэртээ хүрээд
ирсэн, тухайн үед уг хүн надад мөнгөө өгөхгүй бол би машиныг нь өгөхгүй, гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-25/,
Хаан банкнаас Авто тээврийн үндэсний төвд гаргасан “...50-13 УНК улсын дугаартай Хьюндай Соната-5 загварын автомашиныг барьцаалсан Л.Жаргалсайхан зээлээ бүрэн төлж дууссан байх тул банкны нэрнээс иргэн Лхагварагчаагийн Жаргалсайханы нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн албан тоот /хх-43/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч М.Бнь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд тэрээр бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч М.Бнь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Бт ял шийтгэл оногдуулахад “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс улсын яллагчийн гаргасан дүгнэлт, шүүгдэгчийн шүүхэд хандаж эцсийн болгож хэлсэн үг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор төлүүлэхээр тогтоов.
3. Бусад асуудлаар
Эрүүгийн 1809005870277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Бнь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зээд овогт Мандалсүрэнгийн Быг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бнь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Бнь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР