| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2428000380398 |
| Дугаар | 2024/ДШМ/55 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/55
Р.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ц.Ганцэцэг /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,
Иргэний нэхэмжлэгч: С.******* /цахим/
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан
Өмнө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/214 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Ц.Ганцэцэгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Р.*******д холбогдох 2428000380398 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Р.******* нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнө аймгийн Даланзадгад сумаас Мандал-Овоо чиглэлийн 52 дахь километрт Тоёота приус маркийн ******* УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог д гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог ын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин, цаг агаарын нөхцөл байдал цас мөстэй, халтиргаатай үед жолоодон явсан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог д эсрэг урсгал сөрснөөр, Тоёота приус маркийн ******* УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Тоёота приус маркийн ******* УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 31 настай, эрэгтэй, З.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 50 настай, эрэгтэй, Д.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг нь Р.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 2428000380398 дугаартай хоёр хавтас эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Тээврийн Прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорын газарт очтол яллагдагч Р.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Ц.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Прокурорын зүгээс шүүгчийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг аргачлалд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилж хүснэгт гаргасан байна. Уг аргачлалын 3.6. Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан байдаг. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэх-ийг мөрдөгч, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-г танилцуулан баталгаажуулж хавтаст хэргийн материалд хавсаргана” гэсэн байна.
Уг гэмт хэргийн хувьд, хохирогч Д.*******, З.******* нарт сэтгэцэд учирсан хор уршиг, түүнтэй холбоотой журам, батлагдсан маягтын талаар танилцуулсны дараа хохирогч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, дээрх баталгааны хуудсыг журамд заасны дагуу хэрэгт хавсаргасан болно.
Улмаар хохирогч Д.*******, З.******* нар нь холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, хор уршгийн зэрэглэл, маягт зэрэгтэй танилцсаны дараа “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, ...төлбөрийн жишиг аргачлалын дагуу тогтооход татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлж баталгаа болгон гарын үсгээ зуржээ.
Өөрөө хэлбэл хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршиг, түүнтэй холбоотой журам, батлагдсан маягтын талаар танилцуулсны дараа хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг л баталгаажуулах бөгөөд уг маягтын загварыг яллагдагч болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй нь шинжээч томилох үндэслэл биш юм. Гэтэл Өмнө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирогч Д.*******, З.******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас сэтгэцэд учирсан хохирлыг маягтаар тогтоосон асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй гэж дүгнэсэн үндэслэлгүй юм.
Мөн яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан Өмнө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж шинжээч эмч С.Шүрцэцэгээс тайлбар мэдүүлэг авах шаардлагатай гэх хүсэлтийг шүүх хүлээн авсан байх боловч шинжээч эмчээс юуг тодруулах нь тодорхойгүй, улмаар шинжээч эмчээс тодруулах зүйл байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2,3 дугаар хэсэгт заасны дагуу шинжээч С.Шүрцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулж, асуулт тавьж, хариулт авах байдлаар тодруулах боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгчийн захирамжид дурдсанаар 2023 оны 04 дүгээр сарын 04-ий өдрийн “Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “ ” ХХК-ийн захирал Х.******* нарын байгуулсан “Олон улсын чанартай , ын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ’’-ий дагуу “ ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах шаардлага байхгүй, уг тээврийн осол нь хуулийн этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалаагүй буюу цаг агаарын нөхцөл байдал цас мөстэй, халтиргаатай үед үйлдэгдсэн, жолооч Р.******* нь Тоёота приүс маркийн ******* УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдал цас мөстэй, халтиргаатай үед тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог д эсрэг урсгал сөрснөөр, Тоёота приүс маркийн ******* УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Тоёота приүс маркийн ******* УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 31 настай, эрэгтэй, З.******* /РД:/-ын эрүүл мэндэд хүнд хохирол, тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 50 настай, эрэгтэй, Д.******* /РД:/-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр 4 тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл болон хохирогч, гарч нарын мэдүүлэг, шинжээч нарын мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.ын 2024.06.07-ны өдрийн 864 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.
Иймд Өмнө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/214 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив..
Хяналтын прокурор Ц.Ганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа тухайн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхой заасан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хохирогчид танилцуулж хохирогч түүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зуруулж танилцуулсан баталгааны хуудсыг хэрэгт хавсаргаснаар энэ асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Тийм учраас яллагдагч болон түүний өмгөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал нь шинжээч томилох үндэслэл биш. Тэгэхээр батлагдсанаас хойш нэг мөр хэрэгжээд Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа Тээврийн прокурорын газраас шилжүүлж байгаа бүх хэргүүд дээр хууль хэрэглээний хувьд нэг мөр болгоод шийдэгдээд явж байгаа асуудал. Тэгэхээр үүнд шинжээч томилох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Дараагийн асуудал нь Өмнө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Шүрцэцэгээс тайлбар авна гээд байгаа. Энэ нь ямар асуудлыг тодорхойлж асуухаа захирамждаа дурдаагүй. Улмаар шинжээч эмчээс гаргасан дүгнэлттэй холбогдуулж тайлбар мэдүүлэг авах тохиолдолд түүнийг шүүх хуралдаанд оролцуулан анхан шатны шүүхээр шийдүүлэх боломжтой. Мөн ын компанийг иргэний хариуцагчаар татах асуудал яригдаж байгаа. Тэгэхээр энэ тээврийн үндсэн шалтгаан нөхцөлд ын нөхцөл байдал буюу тодорхой хэмжээгээр хонхор гүдгэр ч юм уу нөхцөл байдлаас осол гараагүй. Тэгэхээр байгалийн давагдашгүй хүчин зүйл, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой халтиргаа гулгаатай үед хөдөө орон нутаг ч гэлтгүй хотод ч тэр, аль ч нөхцөлд жолооч өөрөө энэ цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулан сонгож явах ёстой. Тэгэхээр энд ын компанийг иргэний хариуцагч татах ямар ч үндэслэл байхгүй. Тийм учраас анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналаа гаргаж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа явж байсан гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх шинжилгээний хүрээлэнгээр тухайн хохирогч нарын биед ямар гэмтэл учирсан юм бэ гэдгийг мэргэжлийн шинжээч Шүрцэцэг эмч гаргасан байдаг. Үүний дараа гол нь сэтгэцэд учирсан хор уршгийн гэмтлийн зэргийг тогтоохдоо мөрдөгчийн магадалгаагаар гаргасан байдаг. Тухайн гаргасан магадалгааг шүүгдэгч буюу яллагдагчид танилцуулаагүй. Яллагдагч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Ийм учраас мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан байгаа нь сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоох магадалгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс үүнийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч тал, хохирогч тал нь хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагч буюу шүүгдэгч, яллагдагч тал нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байвал дахин дүгнэлт гаргуулах заалт байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сэжигтэн, яллагдагчид хуулиар олгогдсон эрх байгаа. Энэ эрхийг нь эдлүүлээгүй. Өөрөөр хэлбэл 2 тал маргаж байгаа учраас үүнийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах нь зүйтэй гэсэн ийм саналыг оруулсан. Үүний дагуу анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэм хор учруулсны зэрэглэлийг тогтоох ажиллагааг шинжээчийн дүгнэлт өмнө нь гаргаагүй байгаа учраас нэмэлтээр хийлгэж байгаа ажиллагаа биш. Тийм учраас үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д зааснаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн иргэний хариуцагчийн асуудлуудыг аль аль талаасаа гаргаагүй байдаг. Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь компанийн захирал ******* нарын байгуулсан гэрээ байдаг. компанийн хариуцаж байсан дээр энэ осол болсон. Тухайн үед маш их халтиргаатай байсан талаар хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Тэгэхээр ын арчилгаа мөн байгалийн давагдашгүй хүчин зүйл байхад уг аар тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх арга хэмжээг компани хариуцах ёстой байсан. Ийм учраас энэ хариуцах ажиллагааг хийгээгүй. Эцэст нь нэг зүйлийг тайлбарлаж хэлэхэд энэ ослын улмаас ******* нь “Шинэ Чулуун ” ХХК-д жолооч ажилтай ажил руугаа явж байсан. Мөн ******* нар нь ажил руугаа явж байсан гэх мэдүүлэг тайлбаруудыг өгсөн байдаг. Тухайн компанид ажилтай хүмүүс ажил руугаа явж байсан ажлаасаа буцаж байсан энэ асуудлууд нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эдгээр компаниуд нь иргэний хариуцагчаар татагдах ийм үндэслэл байна гэж үзэж байгаа. Ийм учраас энэ ажиллагаануудыг огт шалгаж хийгээгүй байгаа асуудлуудыг хэрэг шүүхэд шилжиж ирээд үүнийг хийх боломжгүй. Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Ц.Ганцэцэгийн гаргасан эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Тээврийн прокурорын газраас Р.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээс “...Шүүхийн шатанд яллагдагч Р.*******, түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын зүгээс журамд заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй гэж маргаж, хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2, 2.10-т заасны дагуу хохирогч Д.*******, З.******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.
Өмнө аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч С.Шүрцэцэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2,3 дугаар хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцуулж, асуулт тавьж, хариулт авах байдлаар эргэлзээтэй зүйлээ тодруулах боломжтой байх тул зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчээс мэдүүлэг авах шаардлагагүй.
2023 оны 04 дүгээр сарын 04-ий өдрийн “Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “ ” ХХК-ийн захирал Х.******* нарын байгуулсан “Олон улсын чанартай , ын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ’’-ий дагуу “ ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэж дүгнэсэн хэсгийг үндэслэлгүй гэж үзэв.
Ажил олгогч байгууллагыг иргэний хариуцагчаар татах тухай асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоосны дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тул иргэний хариуцагчаар татах эсэх асуудалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/214 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/214 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Р.*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА