2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02902

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ****** өөрийн байранд оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,****** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,921,844.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.******* нь *******ны онлайн банкны үйлчилгээг ашиглан цалингийн зээл авах хүсэлтийг ирүүлснийг үндэслэн түүнтэй 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 0679/000372/2024 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 24,200,000.00 (хорин дөрвөн сая) төгрөгийг, 30 сарын хугацаатай сарын 1.68 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Цалингийн зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь сар бүрийн 20-ны өдөр 1,018,773.96 (нэг сая арван найман мянга долоон зуун далан гурван төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг төлөх үүргийн хүлээсэн боловч 2024 оны 09 дүгээр сарын 27-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй.

Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор зээлийн эргэн төлөлтийн хуваарийн зөрчлөө арилгах хүсэлтээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны илэрхийлснийг хүлээн авч, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг дахин тогтоож гэрээний үүргийн зөрчлөө арилгах боломжийг олгосон боловч үүргээ биелүүлээгүй.

Нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" заалт, Цалингийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2-т "Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн хамт төлүүлэх шаардлага гаргах эрхтэй.

Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 0679/000372/2024 дугаар гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл: 22,158,853.09 (хорин хоёр сая нэг зуун тавин найман мянга найман зуун тавин гурван төгрөг есөн мөнгө) төгрөг

Үндсэн хүү: 1,714,475.50 (нэг сая долоон зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун далан таван төгрөг тавин мөнгө) төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 34,516.07 (гучин дөрвөн мянга таван зуун арван зургаан төгрөг долоон мөнгө) төгрөг,

Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 14,000.00 (арван дөрвөн мянган төгрөг) төгрөг.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Хариуцагч Н.*******той байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 0679/000372/2024 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 23,907,844.66 (хорин гурван сая есөн зуун долоон мянган төгрөг найман зуун дөчин дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг, нэхэмжлэлтэй холбогдон гарсан зардал 14,000.00 (арван дөрвөн мянган төгрөг ) төгрөг, нийт 23,921,844.66 (хорин гурван сая есөн зуун хорин нэгэн мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, "*******" ХК-д олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2.         Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ХХБанкнаас 24,200,000 төгрөгийг 30 сарын хугацаатай авсан нь үнэн болно. Зээлийн үлдэгдэл 23,921,844.66 төгрөгийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 

3.            Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: 2024.06.10-ны өдрийн 0679/000372/2024 дугаар цалингийн зээлийн гэрээний хуулбар /хх8-10/, мөн өдрийн 0679/000372/2024 дугаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх13-16/, харилцагчийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /хх17-18/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх19/, нотариатын зардал төлсөн баримт /хх20/,

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 22,158,853.09 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,714,475.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,516.07 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд 14,000 төгрөг, нийт 23,921,844.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*******д холбогдуулан гаргажээ.

 

3.            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь “*******” ХК-ийн нэхэмжилсэн 23,921,844.66 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн. /хх34/

 

            4.         Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,559.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гоос тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хариуцагч Н.******* нь “*******” ХК-ийн нэхэмжилсэн 23,921,844.66 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,559.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гоос 138,779.61 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 138,779.61 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК /рд:*******/-д буцаан олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД