Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/03802

 

 

 

 

 

2025 04 03

197/ШШ2025/03802

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махата ганли гудамж, 31/1 байр, Эн Эм товер оффис, 17 давхар, Таван Богд Финанс ББСБ ХХК /РД: 0000000/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, консул 00 дугаар гудамж, 000 тоотод оршин суух, Б м овогтой Б. Б/РД:ОД0000000/,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2.094.933,71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн итэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бадмаараг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Буянбилэг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.Буянбилэг нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 0000000 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 000000-Е01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,712,257 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 317,021 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 57,656 төгрөг, нотариатын зардалд 8,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг бүгд 2,094,934 (хоёр сая ерөн дөрвөн мянга есөн зуун гучин гурав зууны далан нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Буянбилэг-с гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ... Талуудын хооронд байгуулсан 1104207 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 1104207-Е01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,712,257 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 317,021 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 57,656 төгрөг, нотариатын зардалд 8,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг бүгд 2,094,934 (хоёр сая ерөн дөрвөн мянга есөн зуун гучин гурав зууны далан нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Б-с гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч Б.Бд холбогдох иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр үүсгэн мөн өдөр Монгол шуудан ХК-аар нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн оршин суух хаягаар хүргүүлсэн ба Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, консул 0дугаар гудамж, 0тоотод оршин суудаггүй гэх хариу ирсэн. Мөн 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас иргэн Б.Б нь Сүхбаатар дүүрэг, 0дугаар хороо, бэлхийн 0 гудамж, 0тоотод оршин суудаг гэсэн хариу ирүүлсэн байна. Энэхүү хаягт Монгол шуудан ХК-аар нэхэмжлэлийн хувийг хүргүүлсэн ба тухайн хаягт оршин суудаггүй гэх хариу ирсэн. Ингээд нэхэмжлэгчийн тодорхойлсон гар утасны дугаар руу шүүх хуралдааны зар болон шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн байна.

3. Хувь хүн, хуулийн этгээдийн шудрагаар олж авсан эд хөрөнгийг олон улс болон үндэсний эрх зүйд дараах байдлаар хамгаалсан байна. Үүнд: НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948 он)-ын 8-р зүйлд Хууль ёсны эрх нь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгч нь эрхээ сэргээх, Мөн Хүний эрхийг хамгаалах Европын конвенц (1950 он)-ийн 6-р зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах, шударга шүүхийн өмнө тэгш эрхтэй байх эрхийг баталгаажуулсан. Хүний эрхийг хамгаалах Европын конвенцын 1-р нэмэлт протокол (1952 он)-ын 1-р зүйлд "Хүн бүр өөрийн эд хөрөнгөө тайван эдлэх эрхтэй. Хэн ч өөрийн өмчөөс дур мэдэн салгагдах ёсгүй, зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хуулийн дагуу нөхөн төлбөртэйгээр өмчийг хураан авч болно. гэж тус тус заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд өчлөх эрхийг хамгаалахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Хүн хууль ёсоор олж авсан өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй., 16.4-т Хувийн өмчийг хууль бусаар хураах, хязгаарлахыг хориглоно., 5 дугаар зүйлийн 5.2-т Монгол Улсад төр, нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрнө. 5.3-т Өмчлөх эрхийг хуулиар хамгаална., 16.10-т Иргэн, хуулийн этгээд гэрээ хийх, эдийн засгийн аливаа үйл ажиллагаа явуулах эрхтэй., 16.14-т Иргэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалуулах эрхтэй. гэж нэхэмжлэгчийн эрхийг тодорхойлсон байна.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1-т Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ. гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 14, 19-ний өдрүүдэд нэхэмжлэлийг хүргүүлэх болон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба хариуцагч нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Иргэний 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа газрын хаяг нь энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.,19 дүгээр зүйлийн 19.1-т Иргэн шилжин суурьшихдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хорооны/ улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ. гэж заасныг зөрчиж орших газар байхгүй, одоо оршин сууж байгаа газраа хуульд заасан дагуу бүртлүүлээгүй санаатайгаар шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-т Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ., 754.2-т Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, ... үндэсний цахим шуудангийн хаягаар , ...холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ., 754.3-т Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ., 754.4-т Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно. гэж заасныг тус тус үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Цахим зээлийн гэрээ /хх-ийн 8-11/, хариуцагч хаяг тодруулсан болон хүргүүлсэн нотлох баримтууд, /хх-ийн 26-27, 32-34/

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд зээлдэгч тал болох Б.Б нь 2.094.933,71 төгрөгний зээлийн эргэн төлөлт үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

5. Иймд Таван Богд Финанс ББСБ ХХК ХХК-ийн гаргасан хариуцагч Б.Буянбилэгд холбогдох 2.094.933,71 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

7. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48.469 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б/ РД:ОД00000000/-аас 2.094.933,71 төгрөгийг гаргуулж, Таван Богд Финанс ББСБ ХХКолгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48.469 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ