| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03632/И |
| Дугаар | 197/ШШ2025/03803 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/03803
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Түмэннаст хотхон **А-**** тоотод оршин суух хаягтай, Г овогтой А /РД: ********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Шүгшиг вилла-** хотхон **А байранд байрлах, А ХХК /**********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3.261.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
Нэхэмжлэгч Г.А
Хариуцагч А Д ХХК-ийн захиарал А.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед А ХХК хэмээх аялалын компанитай гэр бүл болон 2 найзын хамт Индониз улс, Бали арал чиглэлд 6 өдөр, 6 шөнө аялахаар 2025 оны 01 дүгээр сарын 09-нд Бээжингээс Хонг Конгоор дамжин Бали арал руу нисээд 1 дүгээр сарын 16-ны өдөр буцаж нисэхээр гэрээ байгуулсан. 01 дүгээр сарын 09 ны өдөр Бээжингээс Хонг Конг хүрэх онгоцондоо суух гэтэл бидний билетийг өмнөх өдрийн буй 01 дүгээр сарын 08-ных байна гээд билетийг маань буруу бичүүлсэн байв. А ХХК-ийн хариуцлагагүй буруутай үйл ажиллгаанаас болж очих буцах бүх билет, зочид буудалын бүх захиалагын он сар зөрж бүгд хүчингүй болсон. Ингээд аялалын зардалаа буцааж аваад больё гэтэл бидний зардалыг мөд өгч чадахгүй яаж игээд Балид хүрээд ирвэл буудлын захиалга буцах билет бүх юмыг нь зохицуул нь гээд Балид очоод 6 өдөр 6 шөнө биш 5 өдөр 5 шөнө байсан ба бид өөрсдөө нэг өдрийн буудлын төлбөрөө төлөөд буцах болтол манай гэр бүлийн Бээжингээс эрээн билет байхгүй А ХХК буцах билетийг маань шийдэж өгөлгүй ор сураггүй алга болсон ба бид өөрсдөө дахиад буцах замын зардалаа гаргаж ирсэн. гэв.
Хариуцагч А ХХК-ийн захиарал А.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Манай компани 2018 оноос хойш Бали чиглэлд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани 1300 гаруй орчим хүмүүсийг аялалаар явуулсан. Тэгэхдээ анх удаа шүүхэд дуудагдаж байна. Иргэн А нь Бээжингээс эхлээд Бали хүртэл 6 шөнө, 7 өдрийн аялал захиалсан. Гэтэл манай компаны захиалгын ажилтан тийзийг нь 1 өдрийн дараа буюу буруу захиалсан байсан. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авсан бэ? гэхээр тухайн өдөр 01 дүгээр сарын 09-ний орой байсан тул хамгийн ойрын нислэгийг гэрээнд заасны дагуу аялагчтайгаа зөвшилцсөний үндсэн дээр тухайн аялалд амжилттай явуулах бүх гарц гаргалгааг хайсан. Үүнд Бээжинд хонох 2 өрөө буудал, мөн Бээжингээс Бали руу, Балигаас Бээжин рүү нисэх нислэгийн тийз 2300 доллараар захиалж өгсөн. Тэгээд эдгээр хүмүүс маань Бали арал дээр очоод 5 шөнө, 6 өдөр байрлаад 3 өдрийн хөтөлбөр буюу гэрээнд заасан бүх үзвэр үйлчилгээ, хоолны үйлчилгээг авсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр гэрээнд заагдаагүй зүйлс маш их байна. Жишээ нь гэрээний хавсралт хэсгийг харбал аялалын хөтөлбөр дээр хоол байгаа болхоос биш зам зуур явах хоол хүнсийг тооцоогүй. Бээжингээс Бали руу хамгийн багадаа 2 удаа дамжиж очдог. Мөн дамжин нислэгийн хоол манай гэрээнд огт заагаагүй байдаг. Манайхаас Бали арал дээр 4 шөнө, 2 өдрийн тус тусдаа буудал захиалж өгсөн. Мөн буцах нислэгийн Бээжингээс эрээн рүү нислэгийн тийз гэрээнд загаагүй байгаа. Манай аялал Бээжингээс эхлээд Бээжинд дуусдаг. Тийм учраас Бээжингээс эрээн рүү явсан зардал нь ор үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн А бид нар 16-ны орой эрээний нислэг дээр амжихаар байна гэж хэлсэн. Гэтэл бид нар энд нэг илүү хоног болно гэж хэлсэн учраас буцах нислэгийг 17-ны өдөр захиалж өгсөн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс буудалд нэг хоносон төлбөрийг нь төлөхөд бэлэн байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Г.А нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК-д холбогдох 3.261.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ: ...Нянбо гэх хот дээр хоол идсэн талаар ярихад энэ хүмүүс буруу тийз захиалаагүй байсан бол бид нар хоол авч идэхгүй байх байсан. Мөн явахдаа 20,000,000 төгрөг төлсөн. Мөн Австралийн наана нь очсон, харин очихдоо 3-4 нислэг дамжин очсон байдаг. Ингэж оччихоод 4 хононо гэж байхгүй. Тэнд очоод амрах нэг хоног хасуулсан байсан. Бид нар энэхүү аялалыг бүтэн жилийн хугацааанд төлөвлөж очсон аялал байсан. Би тийз буруу захиалснаас болоод гарсан зардалыг нэхэмжилж байгаа. Бид хэд 3-4 нислэг дамжиж очсон. Мөн их яадарсан байсан учраас би өвдсөн тухайн байгууллагын буруутай үйл ажиллгаанаас болж гарсан зардалыг гаргаж өгч хохиролгүй болгож өгнө үү... гэв.
3. Хариуцагч АХХК-ийн захиарал А.Ц татгалзлын үндэслэлдээ: ...Энэ хүмүүсийн анхны буруу захиалсан нислэг нь Хонконгоос нэг дамжаад Балид очих байсан. Тухайн газар нь очоод мөн адил хоол ундаа авах ёстой байсан, гэрээнд заагдаагүй нөхцөлийг бид нараас нэхэмжилж байна. Хоолны мөнгийг нь өөрсдөө хариуцах ёстой байсан. Мөн гэрээнд заагдаагүй зүйлийг нэхэмжилж байна. Манай компаний пэйж дээр намайг залилсан гэж пост оруулсан байсан тул манай компаний үйл ажиллагаа доголдож 1 сар гаран ямар нэгэн гэрээ орж ирээгүй. Манай аялал Бээжингээс эхлээд Бээжинд дуусч байгаа тул дээрх нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй харин буудалд нэг хоносон төлбөрийг нь төлөхөд бэлэн байна. гэсэн хариу тайлбар гаргасан байна.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Аялалын гэрээ /хх-ийн 6/, дансны хуулга /хх-ийн 10/, чатны зураг /хх-ийн 11-16/, аялалын зураг зэрэг нотлох баримтууд,
5. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-т Аялал жуулчлалын гэрээгээр тур оператор, аяллын агент нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 372 дугаар зүйлийн 372.1-т Тур оператор, аяллын агент нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэгтэй., 374 дүгээр зйүлийн 374.1-т Тур оператор, аяллын агентын гэм буруугаар доголдол бий болсон бол жуулчин хөлсийг бууруулах буюу гэрээг дуусгавар болгохын зэрэгцээ учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр тур оператор, аяллын агентаас шаардах эрхтэй. гэж тус тус заасан байх ба хариуцагч А ХХК нь аялалын тийз буруу захиалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх ба дээрх буруутай үйлдэлээс нэхэмжлэгчид учирсан 3.261.000 төгрөгний хохиролыг хариуцагч нь Иргэний хуулийн 374 дүгээр зүйлд заасан дагуу хариуцах үүрэгтэй байна.
6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.126 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 67.126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 374 дүгээр зйүлийн 374.1-т зааснаар дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас 3.261.000 төгрөгийг гаргуулж Г овогтой А /РД:***********/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.126 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 67.126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ