| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/04880/И |
| Дугаар | 197/ШШ2025/12368 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/12368
2025 09 30 197/ШШ2025/12368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтан шагай ХХК-ийн байр, ******* тоот хаягт байрлах, Зу******* т******* ХЗХ /Регистрийн дугаар:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын ******* тоот хаягт оршин суух Бө******* овогт Цэ******* Ня******* /Регистрийн дугаар:УС*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,023,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Далайжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ою*******-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Зу******* т******* ХЗХ нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,882,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 3,141,714 төгрөг, нийт 7,023,714 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Зу******* т******* ХЗХ-нд элсэхдээ өгсөн 400,000 төгрөг, 2027 оны 4 дүгээр сард төлсөн 118,000 төгрөгийг үндсэн зээл 4,000,000 төгрөгөөс хасуулж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзахгүй, нэхэмжлэгч ямар гэрээг үндэслэн шаардаж буй нь ойлгомжгүй, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 03 дугаартай зээл, барьцааны гэрээг тус тус байгуулж, гэрээнд нэхэмжлэгч Зу******* т******* ХЗХ-г төлөөлж Г.Тэрбиш, хариуцагч Ц.Ня******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд зохигчид тухайн гэрээг байгуулсан эсэх, хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй. /хх 6-11/,
3.2. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 1.1-д зааснаар 4,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 1,2 хувь, жилийн 14,4 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож, зээлдэгч буюу хариуцагчийн Төрийн банк дахь тоот данс руу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийг олгосон болох нь зохигчдын тайлбар, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх 12/
3.3. Хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийн зээл авснаас хойш 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 118,000 төгрөгийг төлж, үүнээс өөрөөр дахин төлбөр төлөөгүй талаар зохигч маргаагүй.
4. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д 3.1.1."хадгаламж, зээлийн хоршоо" гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг; хэлнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч Зу******* т******* ХЗХ нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох тус хоршооны 0000092602 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх 18/
4.1. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно. гэж заасан бөгөөд хариуцагч Ц.Ня******* нь нэхэмжлэгч Зу******* т******* ХЗХ-ны гишүүнээр 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр элссэн болох нь уг хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 14/22 тоот тогтоол, 00625 дугаар гишүүний үнэмлэх зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 34, 77
Иймд, нэхэмжлэгч Зу******* т******* ХЗХ нь зээлийн мөнгөн хөрөнгийг хоршооны гишүүн Ц.Ня*******гийн төрийн банк дахь дансанд шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
5. Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай зээлийн гэрээнд зааснаар зээлдүүлэгч Зу******* т******* ХЗХ нь зээлдэгч Ц.Ня*******д 4,000,000 зээл олгох үүргээ биелүүлсэн боловч зээлдэгч нь уг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 4,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд зээл, зээлийн хүүг төлж дуусгах үүргээ биелүүлээгүй байна.
Тодруулбал, Ц.Ня******* нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчийн хувьд Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчиж, зээлийг хүүгийн хамт төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
5.1. Зээлдэгч буюу хариуцагч Ч.Ня******* нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 118,000 төгрөг төлж, үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх бөгөөд талууд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээг дүгнэж, зээлийн тооцоо, зээлийн гэрээ гэх баримтыг тус тус үйлдэж, хариуцагч нь нэхэмжлэгчид уг зээлээ төлөх агуулга бүхий баталгааг гаргасан байна. /хх 13-17/
5.2. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл болох 4,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 118,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 3,882,000 төгрөгийг хүүг гэрээнд зааснаар сарын 1,2 хувиар тооцон, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг 3,141,714.40 төгрөг, нийт 7,023,741.40 төгрөг байхаар харилцан тохиролцон дүгнэж, баталгаажуулсан нь үндэслэлтэй. /хх 13/
5.3. Ийнхүү талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээний дагуу биелүүлэх үүргийн хугацааг тогтоож, зээл, хүүгийн хэмжээ, тохирсон нь хууль зөрчөөгүй, уг тохиролцоог хэлбэрийн хувьд зээлийн тооцоо, зээлийн гэрээ гэж нэрлэн байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу 7,023,741.40 төгрөгөөс хүү тооцон шаардаагүй.
5.4. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй. гэж зааснаар дээрх зээлийн тооцоо, зээлийн гэрээ, баталгаа гэх баримтуудад хариуцагч гарын үсэг зурж, баталгаажуулан зээлийн гэрээний үүрэгт 7,023,741.40 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байх тул үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй, иймд хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй.
2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн тооцоо, зээлийн гэрээ нь талуудын хооронд үүссэн өмнөх зээлийн гэрээний тооцоог дүгнэсэн агуулгатай, зээлийн үлдэгдэл, тооцсон хүү, төлсөн хүү зэргийг дүгнэсэн талуудын тохиролцоо тул уг гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 3,882,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 3,141,714 төгрөг, нийт 7,023,714 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул хариуцагч Ц.Ня*******гээс 7,023,714 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Зу******* т******* ХЗХ-нд олгохоор шийдвэрлэв.
6. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Зу******* т******* ХЗХ-нд элсэхдээ анх оруулсан 400,000 төгрөгийг ногдол ашгийн хамт гаргуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас гаргуулах төлбөрт уг төлбөрийг суутган тооцуулах талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй боловч дээрх мөнгийг гаргуулахаар шаардах эрхийг уг шийдвэрээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,321 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Ня*******гээс 7,023,714 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Зу******* т******* ХЗХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,321 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зу******* т******* ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР