| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/10944/И |
| Дугаар | 197/ШШ2025/13234 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/13234
2*****
*****
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч *****даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч *****
Гэрээний үүргийн биелэлт 1,227,542 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц*******шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Т*****нь хариуцагч Ж***** холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1,227,542 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 730,000 төгрөгийг 5,1 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Иймд үндсэн зээл 604,471 төгрөг, хүү 433,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 189,423 төгрөг нийт 1,227,542 төгрөг гаргуулна гэж шаардсан.
4. Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэрийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлснийг хариуцагч ******өөрөө гардан авсан байна.
Хариуцагч шүүхэд дуудагдаж байгаагаа мэдэж нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй..
5. Зохигч талуудын хооронд 2022 оны 01 сарын 24-ний өдөр цахим барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан болох нь гэрээ, дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдсон, зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-т зааснаар зээл болон түүний хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар хариуцагч ***** нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
7. Иймд хариуцагч ****** гэрээний үүргийн биелэлтэд 1,227,542 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч ***** 1,227,542 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т*******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,011 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оюунтүлхүүрээс 34,011 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т********-д олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ********