| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2323000000116 |
| Дугаар | 2024/ДШМ/42 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/42
Л.*******т холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор Б.*******
Шүүгдэгч Л.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Л.*******т холбогдох 2323000000116 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 13-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг эхийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй ******* ******* овогт *******ийн ******* /РД:/
Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний орой Завхан аймгийн ******* сумын оо багийн нутаг “ий аа” гэх газарт иргэн Б.ын толгой, нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх зэрэг үйлдлээр түүний биед тархины хүнд гэмтэл, их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 8 /найм/ жил 3 /гурав/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.*******ын шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 403 /дөрвөн зуун гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Л.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүд мэт зүйл-2 ширхэг, мөнгөлөг саарал өнгийн хуванцар савны хэсэг-1 ширхэг, хүрэн бор өнгийн логотой “ ARKHI” гэсэн бичиглэл бүхий 0.75 литрийн архины шил 1 ширхгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн 38 размерийн ялуу бакал гутлыг шүүгдэгч Л.*******т буцаан олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо ...Шийтгэх тогтоолд "...Л.*******ын амь хохирогчийн толгой тус газар гараараа цохиж, өшиглөсөн үйлдэл болон хохирогч Б. тархины хүнд гэмтэл, их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан хор уршигтай, шууд шалтгаант холбоотой байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б. Д., Д., Г. нарын мэдүүлэг зөрүүтэй бегеед гэрч нар эхний мэдүүлэгтээ амь хохирогчийг газар унагасан, газар унасны дараа Л.*******ыг өшиглөсөн мэтээр мэдүүлж байсан мөртлөө 2, 3 дахь мэдүүлгээс амь хохирогчийг зүүн гараараа газар луу цохиж унагааж, газар унасан хойно нь өшиглөсөн мэтээр өөрчилж мэдүүлдэг. Дээрх байдлаас дүгнэхэд гэрч нарын мэдүүлэг өөрчлөгдөж хөндлөнгийн байх байр суурьнаас хандахгүй, мэдүүлэг нь нэгдэж нэг хүн рүү чиглэсэн нь хуульд нийцэхгүй байна. Амь хохирогчийг Л.******* нь зүүн гараараа цохиж унагаасан гэж мэдүүлж байх боловч *******ын зүүн гарын тохой нь буруу бороолж эдгэсэн 60 хувийн чадвар алдалттай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл шинжээч эмч уу нарын дүгнэлт болон шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн мэдүүлгээр *******ын гарын хүчийг бүрэн шинжлээгүй бөгөөд барагцаагаар дугнэсэн нь шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08-р сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Гэрч нарын мэдүүлэгт зөрүү байхгүй гэж тайлбарлаж байна. Мэдүүлэг зөрүүтэй байна. Б. анхны мэдүүлэгтээ “... тухайн үед зургаан хүн архи ууж байсан. Д.ыг үзэх үү? гэхэд Д. ах дуугүй сууж байсан. Б. хувцсаа тайлаад Д. ахыг заамдаж аваад зүүн мөр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Д. ах яадаг пизда вэ? гээд баруун гараараа зүүн мөр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Б. тухайн үед газар унасан. Л.******* босч ирээд ахыг дээрэлхээд байна уу? гээд амь хохирогчийг унасан байх үед нь хөлөөрөө өшиглөөд гараараа цохисон гэж мэдүүлдэг. Д. цохисны улмаас Б. унасан гэж мэдүүлдэг. Хавтаст хэргийн 163 дугаар хуудаст авагдсан Б.ын 2 дахь мэдүүлэгт “... Б.ын зүүн аа хэсэгт нь Д. нэг удаа цохисон. Д. сууж байгаад босч ирээд тэр хоёрыг салгаад аваад явсан. Миний зүүн талд сууж байсан Л.******* миний ахыг дээрэлхээд байна уу? гэж босч ирээд зүүн гараараа Б.ын баруун аа хэсэгт нэг удаа цохисон Б. газар унасан ...” гэж мэдүүлсэн байдаг. Б.ын унасан шалтгаан нь өөрчлөгдсөн. Гэрч Б. 3 дахь мэдүүлэгтээ ...Б.ыг зүүн гараараа цохисон Б. газар унасан. Д. Б.ыг цохиход Б. унаагүй мэтээр мэдүүлдэг. Л.******* өөрийн муу гараараа Б.ыг цохисон гэж мэдүүлдэг. Гэрч Д. үйлдлийг би хараагүй гэдэг боловч, мөн зөрүүтэй мэдүүлдэг. Д. эхлээд цохиж унагасан, эргээд хартал Л.******* Б.ын толгой хэсэгт нэг удаа цохиж байсан гэж анх мэдүүлдэг. Дараагийн мэдүүлэгтээ салгасан хүн чинь Л.*******, Б. нарыг холоос харсан. Л.******* Б.ыг цохиж унагаасан гэж мэдүүлдэг. Гэрч нарын сүүлд өгсөн мэдүүлгүүд “кино” удаашруулж үзэж байгаа юм шиг адил болдог. Гэрч нарын мэдүүлэг нотлох баримтын шаардлагыг хангадаггүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт орж ирэн мэдүүлэг өгөхдөө зарим гэрч нар худлаа ярьдаг. Мэдэхгүй талийгаач яасан юм бол гэх байдлаар мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байгаа. Д. тухайн өдөр болсон үйл явдлыг нэг нэгэнгүй сайн ярьдаг. Д. Б.ыг цохисон эсэхийг мэддэггүй, хариулдаггүй. Тухайн үед болсон үйл явдлыг яагаад ярихгүй байгаа нь эргэлзээтэй байдаг. Улсын Дээд Шүүхээс гаргасан тайлбараар гэрч нь бодит байдлыг мэддэг хүнийг хэлэхээс зохиож ярих боломжгүй. Гэрч нарын нүүрний хувирлыг харахад эргэлзээтэй нөхцөл байдлууд үүсдэг. Мэдүүлэг зөрүүтэй. Гэрч нарын сүүлийн мэдүүлгээр Л.******* амь хохирогчийн цохиж унагаасан гэж үзэхэд шинжээч эмч Л.уу Л.*******ын зүүн гарын хүчийг бид нар мэдэхгүй. Гарыг түлхэж үзэх, булчинг нь чангалуулж байгаад барьж үзэх байдлаар үзнэ. Улаанбаатар хотод дээд шатны эмнэлэгт гарын цохилтын хүчийг үзэх боломжтой. Бид нарын зүгээс эмнэл зүйн байдлыг нь үзэж тодорхойлсон гэж тайлбарладаг. Л.*******ыг хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэж эмнэлгийн байгууллагаас тодорхойлсон. Л.*******ын зүүн гар хөдөлмөрийн чадваргүй байна. Амь хохирогч Д. шиг тарган, Д. шиг өндөртэй гэж дурдагдсан байдаг. 170 гаруй см өндөртэй 70 гаран кг жинтэй залууг Л.******* муу буюу зүүн гараараа цохиж унагаах нь боломжгүй гэж үзэж байна. Хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь харж дүгнэж өгөөсэй гэж хүсэх байна гэв.
Шүүгдэгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Намайг цохиход зүгээр байсан. ...Амь хохирогч надаас том биетэй. Амь хохирогчийг би хүчээрээ дийлэхгүй. ...Намайг амь хохирогчийг зүүн гараараа цохиж унагаасан гэдэг. Зүүн гарын цохилтын хүчийг тодорхойлуулмаар байна гэв.
Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Д., Л.*******ын үйлдлийг энэ хэрэг дээр хангалттай шалгаж тогтоосон. Хойшлуулшгүй ажиллагаагаар тухайн үед байсан хүмүүсээс нэг өдөр мэдүүлэг авсан. Дараа нь тус бүр 2, 2 удаа мэдүүлэг авсан байдаг. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй. Гэрч нар өөрсдийн анх өгч байсан мэдүүлгээс зөрсөн асуудал байхгүй. Гэрч нар жижиг зүйл дээр буюу зарим гэрч нар Б. Д.ыг хойш нь татаж унагаасан. Д. босч ирээд Б.ыг цохисон. Зарим нь Д. Б.ыг шууд цохисон гэж мэдүүлдэг. Их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс болсон асуудлыг хэн нь эхэлж цохисон эсэх асуудлыг бүрэн дүүрэн санах боломжгүй юм. Д., Б. нар бие биенийгээ нэг нэг удаа цохисон, Д. ирээд салгасан гэх үйл баримтыг бүх гэрч гэрчилдэг. Гэрч нарын мэдүүлэг өөрчлөгдсөн зүйл байдаггүй. Нотлох баримт шинжлэн судлахдаа гол асуудлыг судлах боломжтой гэж үзэж байна. Гэрч нар өмнө ярьсан зүйлсийг бататган мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлэг эрс өөрчлөгдөөгүй. Амь хохирогчийн шүд унасан асуудал байдаг. Хойшлуулашгүй ажиллагаагаар анх удаа авсан мэдүүлэг дараа дараагийн авсан мэдүүлэг дээр ямар нэгэн байдлаар Б. Д.т цохиулсныхаа дараа биед нь гэмтэл учирсан байдлыг гэрч нар мэдүүлдэггүй. Л.******* амь хохирогчийг зүгээр байхад миний ахыг яагаад байна гэж босч ирээд цохисон. Цохисны улмаас амь хохирогч газарт унасан. Амь хохирогчийг газарт унасны дараа Л.******* хөлөөрөө өшиглөсөн гэж гэрч нар мэдүүлдэг. Гэрч нар эрс тэс эсрэг агуулгатай мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Шинжээч томилуулах шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шинжээч томилж дүгнэлт гаргасан. Л.*******ын тухайд мориноос унасны улмаас бугуйн үений мултрал гэх оноштойгоор 60 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан группт байдаг. Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтээр группт байдаг асуудал нь бугуйн үений гэмтлийн улмаас группт байдаг гэж тогтоогдсон. Гарын бусад үе хөдөлгөөн хийх боломжтой байна. Хөдөлгөөн хийх боломжтой тул хүн цохих боломжтой талаар дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан эргэлзээ бүхий нөхцөл байдал байна гэж үзэх үндэслэлгүй. Гарын бугуйн үе гэмтсэнээрээ хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж группт байснаар Л.******* амь хохирогчийг цохих боломжгүй гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
1. Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Л.******* нь Завхан аймгийн ******* сумын оо багийн нутаг “ий аа” гэх газарт 2023 оны 07 дугаар сарын 11-ний орой Д., Д., Д., Б. амь хохирогч Б. нартай архи ууж байх үедээ Д., Б. нарын хоорондын маргааны улмаас Д.ыг өмөөрөн “Миний ахыг дээрэлхлээ” гэж хэлэн Б.ын толгой тус газар гараараа 2 удаа цохиж, толгой руу нь өшиглөсөн үйлдлээр түүний биед их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт гэмтэл бүхий тархины хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч Б. нас барсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.ийн “...Б. ... Миний төрсөн дүү байгаа юм... 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед манай ээжийн дүү болох надад, ******* сумын нуурын эрэг дээр хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар ээс асуух үед, нуурын эрэг дээр хүнд зодуулаад, нас барчихсан байна гэж хэлсэн... 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр орой 19 цагийн үед манай дүү өөрийнхөө дугаарын утсаар ээжийн утас руу залгаад аниатай ярья гэж хэлээд салгасан. Тэрнээс хойш надтай холбогдоогүй...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б.ын “...архийг бид 6 хамт хувааж уугаад сууж байтал юу болсныг сайн мэдэхгүй босож ирээд ахыг үзэх үү гэж хэлсэн. Ганжуур ах тухайн үед дуугүй сууж байсан. Тэгсэн өмсөж явсан хувцсаа тайлаад мотоцикл дээр тавиад Ганжуур ахыг сууж байх үед нь цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөөд хойш нь унагачихсан... Тэгсэн амь хохирогч Б. Д.ыг заамдаж босгож ирээд баруун талын аа хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн ыг яасан овоо банди вэ гэж хэлээд баруун гараараа ын зүүн аа хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед ах ирээд амь хохирогч Б. болон Д. нарыг салгаад Д.ыг цааш аваад нуурын эрэг рүү явсан. Тэгтэл Л.******* босож ирээд амь хохирогч Б.ыг “ миний ахыг дээрэлхээд байна уу” гэж хэлээд ... зүүн гараараа ын баруун аа хэсэгт 1 удаа цохисон. Тэгсэн газар уначихсан. Амь хохирогч Б. нь Д.т цохиулсны дараагаар салаад зүгээр зогсож байсан. Тэр үед Л.******* босож ирээд амь хохирогч Б.ыг цохисон. Тухайн үед амь хохирогч Б. унасан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.ын “...Амь хохирогч Б. нь намайг газар сууж байх үед ирээд урдаас хөлөөрөө миний цээж хэсэгт жийгээд хойш унагаачихсан. Тэгснээ намайг заамдаж босгож ирээд баруун гараараа зүүн аа хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би амь хохирогч ыг зөрүүлээд зүүн аа хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон. Тэгсэн амь хохирогч бид хоёрыг ах ирээд салгасан. Би амь хохирогч Б.ын зүүн аа хэсэгт 1 удаа цохисон. Амь хохирогч Б. бид 2 босоод зогсчихсон заамдалцчихсан байх үед ах салгасан. Тухайн үед талийгаач босоогоороо байж байсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.гийн “...архи...уугаад сууж байх үед ...ын өмсөж явсан хувцасны энгэрээс нь заамдаж босгож ирээд зүүн аа орчим газар нь баруун гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл буцаагаад ын зүүн аа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиод авахаар нь би тэр хоёр дээр очиж салгаад ыг ... холдуулах үед “миний ах руу томордог хэн бэ“ гээд чанга дуу гарахаар нь эргээд хартал ******* ын баруун аа хэсэгт гараараа нэг удаа цохиж харагдсан. Тэр үед уурлаад очих гэхэд нь би түүнийг болиулж аргадаж байгаад эргээд хартал нүүрээрээ чанх доошоо харсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.ын “...Талийгаач Б. өмсөж байсан хувцсаа мотоцикл дээрээ тохчхоод, буцаж ирээд ыг заамдаж босгож ирээд зүүн аа хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Харин тэр үед зөрүүлээд амь хохирогч Б.ыг зүүн аа хэсэгт нь 1 удаа цохисон. Д., амь хохирогч Б. нар нь дээр доороо орж ноцолдсон зүйл байхгүй... Л.******* сууж байгаад миний ахыг чи зодох болоогүй шүү гэж босож ирээд Д.ыг өмөөрөөд талийгаач М.ын баруун аа хэсэгт зүүн гараараа 2 удаа цохисон. Л.******* эхлээд нэг удаа цохих үед талийгаач газарт унасан.
Тэгээд би *******ыг хойш нь татаад салгасан. Тэгээд эргэж очоод мөн талийгаачийн баруун аа хэсэгт нь 1 удаа зүүн гараараа цохисон. Тэгэхээр нь би *******ыг хойноос нь татаад салгах үед ******* миний хажуугаар гүйж очоод талийгаачийн нүүр хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ц.ийн “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 54 минутын үед гар утсанд дуудлага ирсэн. Манай жолооч над руу утсаар оо нуурын зах дээр хүн үзүүлье гэж манайд гэрт хүн ирлээ, таныг очоод авах уу гэж хэлсэн. Тэгээд би очиж үзэхэд, амь хохирогч оо нуурын “ аа” гэх газар цээж нүцгэн эрэгтэй хүн нас барсан байдалтай, дээшээ хараад хэвтэж байсан. Намайг очиж үзэхэд, уруул нь цус болсон байсан. Амьсгал, зүрх, судас зогссон, гар ямар ч хариу урвалгүй байсан. ... Дуудлагаар очиход цээж нүцгэн амнаас нь цус гарсан байдалтай уруул хэсэг нь цус болсон байсан өөр биед ил харагдах шарх сорви харагдаагүй. ..., *******, , , нар байсан. ... цэнхэр мотоцикл дээр нас барсан хүний цамц нь харагдаж байсан. Амь хохирогчоос холгүй зайд архины шил байсан санагдаж байна. Өөр эд зүйл ойр орчимд харагдаагүй....” гэсэн мэдүүлгээр, /1-р хавтас, 105-106-р/ тал болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,
шүүгдэгч Л.*******ын үйлдлийн улмаас Б.ын амь хохирсон болох нь Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 000000011 дугаартай шинжээчийн “ 1. Амь хохирогч Б. ын цогцост: Гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт, Дээд эрүүний баруун зүүн 1-р шүд булгарч уналт. Баруун хацар аанд цус хуралт, цээжний урд зулгаралт гэмтэл учирсан байна.
2. Амь хохирогч Б. ын цогцост: Гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, их, бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт. Дээд эрүүний баруун зүүн 1-р шүд булгарч уналт. Баруун хацар аанд цус хуралт, цээжний урд зулгаралт гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Нас барсны дараа гэмтэл учраагүй байна.
3. Амь хохирогч Б. ын цогцост: Гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, их, бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт, Дээд эрүүний баруун зүүн 1-р шүд булгарч уналт. Баруун хацар аанд цус хуралт, цээжний урд зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчтэй цохилтын улмаас үүснэ.
4. Амь хохирогч Б.ын цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Амь хохирогч Б. нь гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна.
6. Амь хохирогч Б.ын дээд эрүүний баруун, зүүн 1-р шүднүүд унасан байна. Дээрх шүднүүд нь нэг удаагийн хүчтэй цохилтын улмаас үүссэн байна. Дээд эрүүний буйланд цус хуралт үүссэн буйл шинэ шархтай байх тул амьд байх үед үүссэн гэмтэл болно. Нас барсны дараа гэмтэл үүсээгүй байна.
7. Амь хохирогч Б.ын цогцост: Гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус хуралт, цус харвалтууд гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээд эрүүний баруун зүүн 1 дүгээр шүднүүд булгарч уналт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хацар, аанд цус хуралд цээжний урд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
8. хэргийн газраас хурааж авсан 2 ширхэг шүд нь шинэ унасан шүд, амь хохирогчийн дээд эрүүний буйланд шинэ шарх байх тул амь хохирогч Б.ын шүд байх боломжтой” гэсэн дүгнэлтээр, шинжээч Т.ын “...Би 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №000000038 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Амь хохирогч Б.ын биед учирсан тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүлийн тархмал их хэмжээний цус хуралт болон ховдол доторх цус хуралт нь нэг болон хэд хэдэн удаагийн хүчтэй цохилтын улмаас үүсэх боломжтой. Амь хохирогч Б.ын биед учирсан баруун хацар, баруун аа, цээжний урд зулгаралт зэрэг гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин дээрх гэмтлүүд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Хүч үйлчилсэн газар нь баруун хацар, аа хэсэгт хүчтэй цохилтын улмаас баруун аа, хацар хэсэгт цус хурсан байна. Амь хохирогч Б. тухайн тархины хүнд гэмтлийг авсны дараагаар шууд үхэх боломжтой. Амь хохирогчийн гадна биеийн үзлэг хийх үед дээд эрүүний баруун 1-р шүд, зүүн 1-р шүд шинээр булгарч унасан цусан тавтай байсан тул тухайн шүднүүд нь амь хохирогчийн шүд байх боломжтой...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хуульд заасан “худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага” хүлээлгэхийг сануулж мөрдөгч мэдүүлгүүдийг удаа, дараа авсан. Эдгээр нотлох баримтууд нь хоорондоо ноцтой зөрүүгүй, хэрэгт ач холбогдолтой, хэрэгт хамааралтай байх бөгөөд бүхэлдээ шүүгдэгчийн үйлдлийг нотолсон шинжтэй байна.
2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналт, анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах гомдолдоо: ...Амь хохирогчийг Л.******* нь зүүн гараараа цохиж унагаасан гэж мэдүүлж байх боловч, Л.*******ын зүүн гарын тохой нь буруу бороолж эдгэсэн 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Гэтэл шинжээч эмч уу нарын дүгнэлт болон шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн мэдүүлгээр Л.*******ын гарын хүчийг бүрэн шинжлээгүй бөгөөд барагцаагаар үнэлэх үндэслэлгүй байна гэжээ.
Хүнийг алах гэмт хэргийг Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ...бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.ын толгойд гараараа цохиж, толгой руу өшиглөсний улмаас амь хохирогч идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй болж газарт доошоо харж унасан гэх үйл баримтын талаар хэрэг гарах үед хамт байсан Б., Д., Д., Г. нар тууштай мэдүүлсэн, мэдүүлэг зөрүүгүй байна.
Мөн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчдийн дүгнэлтээр ...үйлчлүүлэгч Л.******* нь булчингийн хүчийг тодорхойлох эмнэл зүйн сорилд тавих 10 сорилоос 9-г нь хийж гүйцэтгэж байгаа учир, бусад үений үйл ажиллагаа булчингийн хүч хэвийн учир зогсож байгаа хүнийг унагах боломжтой гэж дүгнэжээ. Шүүгдэгч Л.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б. нас барсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдэл, хор уршиг, хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.*******ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зөв бөгөөд анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Л.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал зэргийг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, ял хүнддээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Б.АРИУНБАЯР