Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 309/ШШ2025/01043

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн *******,

Хариуцагч: *******ийн ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь 2022 оны 06 дугаар сард тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөрөөс Хатан урлан оёдол чиглэлээр 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, хүүгүй, 50 хувь эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Тус зээлийн батлан даагчаар Т.******* нь батлан даалтын гэрээ байгуулсан. Гэвч зээлийн эргэн төлөлтийг бүрэн хийлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд Т.*******, Т.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 460,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т.*******, Т.******* нар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 460,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Т.*******, Т.******* нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 460,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Т.*******, Т.******* нарт холбогдуулан гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 460,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 7,225 төгрөг /460,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14,450 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ