| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01559/И |
| Дугаар | 309/ШШ2025/01044 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 309/ШШ2025/01044
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,320,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2022 оны 06 дугаар сард тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс Монгол шагай наадгай чиглэлээр 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, хүүгүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Тус зээлийн батлан даагчаар ******* гэрээ байгуулсан. Гэвч зээлийн эргэн төлөлтийг бүрэн хийлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд Э.*******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би авсан зээлээ бүрэн барагдуулаагүй байгаа минь үнэн. Иймд нэхэмжилсэн 2,320,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Г.Бадараа нь энэ зээлд хамааралгүй юм. Би өөрөө төлж барагдлуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Э.*******, ******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,320,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь *******г хариуцагчийн эрх, үүргээс чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, чөлөөлж шийдвэрлэжээ.
Хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,320,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,320,000 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.******* /РД: *******/-аас улсын тэмдэгтийн хураамжид 26,035 төгрөг /2,320,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 52,070 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ