| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01556/И |
| Дугаар | 309/ШШ2025/01047 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 309/ШШ2025/01047
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь 2020 оны 06 дугаар сард тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөрөөс Авто засвар чиглэлээр 2,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, хүүгүй, 50 хувь эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Тус зээлийн батлан даагчаар ******* нь батлан даалтын гэрээ байгуулсан. Гэвч зээлийн эргэн төлөлтийг хийлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд Ж.*******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.******* би аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зээл аваад, төлөөгүй байгаа минь үнэн. Иймд надаас нэхэмжилж буй 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Харин ******* нь надад тусалж хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж өгсөн учир эргүүлэн төлөх асуудлыг би өөрөө хариуцан төлөхийг зөвшөөрч байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Ж.*******, ******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь *******ийг хариуцагчийн эрх, үүргээс чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, чөлөөлж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.******* /РД: *******/-оос улсын тэмдэгтийн хураамжид 14,275 төгрөг /1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ