| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2323001640036 |
| Дугаар | 2024/ДШМ/41 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/41
А............... холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж алж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн а Э.Бямбасүрэн
Прокурор Б..........
Шүүгдэгч А.........
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц...........
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У..........
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А...... давж заалдах гомдлоор А............ холбогдох 2323001640036 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн о суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын менежер мэргэжилтэй, Завхан аймгийн ........... сумын .......... ......... ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Завхан аймгийн о сумын ............ багийн ........ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............... овогт ........... ............., /регистрийн дугаар ............./
Шүүгдэгч А.......... нь аймгийн ........... ......... зүгээс “...........” ХХК компанитай байгуулсан гэрээ цуцлагдаагүй, хугацаа дуусаагүй байхад “..............” ХХК-ний шугам сүлжээ нь ус алддаг, өвөлдөө хүйтэн, халдаггүй гэх шалтгаанаар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, шугам сүлжээ барих зөвшөөрөлгүй “...........” ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч .............. ............. овогт ............ ............ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А........... нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А......... оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Завхан аймгийн о сумын хилийн цэсээр тогтоож, 1 жилийн хугацаанд тус сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.......... нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А............. зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн ин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд уг ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.............н нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.*******аа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:
".... о сумын засаг а А........... нь тус аймгийн засаг ын ".........." ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч...........той 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 30 жилийн хугацааны дотор ашиглан хугацаа дуусгавар болоход орон нутгийн өмчлөлд шилжүүлэн өгөх нөхцөл бүхий "Сумын төвлөрсөн дулаан хангамж төсөл арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн о сумын төвд халаалтын зуух дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ цуцлагдаагүй ин төгөлдөр үйлчилж байхад өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, шугам сүлжээ барих зөвшөөрөлгүй "............." ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А............ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ гэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн талаархи нөхцөл байдлын талаар бүрэн тусгаагүй, мөн зүйлийн 2.3-д хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл"-ийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдаагүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгеөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна. Хамгийн гол нь гомдол гаргагч "..........” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, сумын төвийг бүрэн халаах ин хүрэлцээгүй байсан, өвөлдөө хүйтэн сэрүүн, халаалт хангалтгүй байсан талаар гэрч С............, Ц............. Д.........., Б............... Ц............, Ц............, Ю............... нарын мэдүүлгээр нотлогддог, "................." ХХК-тай гэрээ байгуулж шинээр албан конторын барилга байшин баригдсан орон нутгийн төсөвт байгууллагуудад дулаан халаалтаар хангаж байгаа нь "..............." ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхолд бодит хохирол учраагүй болохыг анхаарч үзэхийг хүсье. Сумын засаг а Монгол улсын " захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 59 дүгээр зүйлд заасан сумын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг нийтийн ашиг сонирхлын төлөө бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэгэн хувийнхаа ашиг сонирхолын төлөө бус нийтийн ашиг сонирхлын төлөө сумын нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар Завхан аймгийн аар ажиллаж байсан ............д танилцуулж, түүний үүрэг чиглэлийн дагуу сумдаа халаалтын хоёрдогч эх үүсвэрийг бий болгох зорилгоор гэрээг байгуулсан юм. Хамгийн эргэлзээтэй нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "............." ХХК нь нэхэмжлэл гаргасныг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 118/ШШ2024/0016 дугаартай шүүхийн шийдвэрээр ............ сумын ............... "..............." ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг хууль бус гэж үзээд ингүй болгож шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг ингүй болсон захиргааны шүүхээр шийдвэрлэх эрх зүйн маргаантай нэг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаад харамсаж байна. Үнэхээр А............ нь хувийн ашиг сонирхолт хөтлөгдөн авлигын гэмт хэргийн шинж болох бэлэн мөнгөнөөс эхлээд хөнгөлөлттэй зээл, үнэгүй үйлчилгээ, бүх төрлийн өмчийн эрх, хээл хахууль авах, өгөхөөс гадна өгөхийг амлах болон санал болгох, хахуул авахаар санаархаж бусдыг хясан боогдуулан шахалтанд оруулах үйлдлүүд байгаа эсэхийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс баримтаар тогтоогдоогүй, бүрэн шалгасан боловч нотлогдоогүй. Энэ нь гэмт хэргийн объектив ба субъектив шинжийн аль аль нь байхгүй болохыг харуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл" Гэм буруугүйд тооцох 2 дахь хэсгийг тайлбарласан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолын холбогдох заалтыг анхааран үзэж хэргийг шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэргийн санаа зорилго байхгүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэлд гэмт хэрэгт тооцохгүй, шүүгдэгчид гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулиудын зүйл хэсгийг харгалзан үзээд анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг ингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ гаргаж байна гэв.
Шүүгдэгч А........ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …2019 оноос хойш .........” ХХК халаалт өгч эхэлсэн. Миний хувьд 2021 онд сумын аар томилогдсон. Халаалтын асуудал хэцүү байсан. “.........” ХХК-тай гэрээ байгуулах саналыг удирдлагын хүрээнд Тамгын газрын а, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын а, ын орлогч зэрэг хүмүүстэй халаалтын хоёрдогч эх үүсвэрийг бий болгохоор асуудлыг хэлэлцсэн. Эрчим ний яамаар шалгуулах хүсэлтийг өгсөн. Сумд бизнес эрхэлдэг хэд хэдэн хүмүүсийг дуудаж уулзсан. Зарим хүмүүс нь татгалзсан. “.........” ХХК-ийн захирал н.............. нь о сумдаа амьдардаг. Судалж үзэж байгаад гэрээ байгуулсан. Бусад сумдын а гэрээ байгуулсан байсан. Байгаль орчны газрын а хийж байсан ......... а байсан. “.........” ХХК-ийн халаалтын ажиллагаа болохгүй байгаа талаар надад хүмүүс хэлж хүсэлтүүд тавьж байсан. Хүсэлтийнх нь дагуу ............” ХХК-ийн ажиллагаанд хяналт тавих жижүүр гаргаж ч байсан. “............” ХХК хөдөлмөрийн хууль зөрчдөг. Болохгүй байгаа асуудлыг болгох гэж 1 жилийн хугацаанд арга хэмжээ авч ажилласан. Удирдлагын хүрээнд ярилцаж байгаад халаалтын хоёрдогч эх үүсвэрийг бий болгох шийдвэрийг гаргасан гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц........... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт яллах талын баримтыг үндэслэн шийдвэрлэсэн. Цагаатгах талаас нь авч үзээгүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед тухайн үед аймгийн аар ажиллаж байсан ........ гэх хүнийг гэрчээр асуух хүсэлт гаргасан. Хүсэлтийг хангаагүй. Шат шатны прокурорын байгууллагад гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авах үүрэгтэй. Яллах, цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульчилж өгсөн. Эдгээр заалтыг хангаагүй байна гэж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих үйлдэлд ямар үйлдэл хамаарахыг хуульчилж өгсөн. Үүнд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл хамаарахаар байна. Гэмт хэрэг гарсан үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэргийн сэдэлт зорилго гэж хуульчилсан байдаг. Гэмт хэрэг үйлдэх сэдэлт зорилгын талаар шийтгэх тогтоолд тусгагдаагүй. Тус хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана гэсэн заалтыг тус тус хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж дүгнэсэн. Аймгийн ............................ыг гэрчээр асуугаагүй. “.............” ХХК-д хор хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн байгууллагыг татан оролцуулах байсан. Гэрч нараас хэргийн нөхцөл байдлын талаар асуух боломжтой гэж үзэж байна. 30 жилийн хугацаатайгаар Концессын гэрээг байгуулаад компанид өгсөн үйл ажиллагаа гэрээ байгуулагдсан ёсоор явагдаж байна гэж ойлгох боломжгүй. Гэрээний үүргийн биелэлт, халаалт хэр байсан талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах ёстой байсан. 30 жилийн хугацаатай байгуулсан гэрээ өөрчлөгдөхгүй байна гэсэн асуудал байхгүй. 2019 онд гэрээ байгуулах үед Концессын тухай хууль хэрэгжиж байсан. Концессын тухай хуулийн 23.1 дэх хэсэгт тухайн нөхцөл байдал өөрчлөгдөх юм бол Концессын гэрээг өөрчилж болохоор хуульчилсан. Концессын гэрээг ингүй болгох талаар манай үйлчлүүлэгч ярьлаа. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон гэрч нарын мэдүүлэгт халаалт хангалтгүй байсан талаар мэдүүлдэг. “...........” ХХК-тай манай үйлчлүүлэгч халаалт, дулаанаар хангах гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан. “..........” ХХК нь халаалт, дулаанаар хангах тусгай зөвшөөрөлгүй компани байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан бусдад ашигтай байдал бий болгосон, хууль бусаар гэрээ байгуулсан гэж шүүгдэгч А............. буруутгадаг. “...........” ХХК гэрээ байгуулах үед халаалтаар хангах тусгай зөвшөөрлөө аваагүй байсан. Сумдын дулаан хангалтыг шинэчлэн сайжруулах хүрээнд Завхан аймгийн о сумын дулаан үйлдвэрлэлийн төв, дулааны шугам сүлжээ, байгууламжийг барьж байгуулах, төр хувийн хэвшлийн гэрээ гэх нэршилтэйгээр Завхан аймгийн а .........., “............” ХХК-ийн захирал н............. нар 2024 оны 04 сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. о сумын атай байгуулсан гэрээг үргэлжлүүлэн аймгийн а гэрээ байгуулсан байна. Аймгийн а ......... амаар хэлж, шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байсан. Тиймээс дараагийн а үйл ажиллагаагаа дэмжин гэрээ байгуулсан байна гэж үзэж байна. Монгол улсын захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд ын эрх хэмжээг заасан. Монгол улсын захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан ын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна. Нийгмийн тулгамдсан асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан. Сумын а тухайн сумын иргэдийн Нийтийн хурлын шийдвэрийг үндэслэн шийдвэрлэх боломжтой байна. Удаа дараа шаардлага тавьсны эцэст аймгийн а ам шийдвэр гаргаж, “........” ХХК-тай гэрээ байгуулж, төрийн байгууллагуудыг дулаан халаалтаар хангах арга хэмжээ авсан. “...........” ХХК-ийн халаалтын шугам сүлжээг салгаж “............” ХХК-д халаалтыг нэмсэн зүйл байхгүй. “...........” ХХК-ийн халаалтын ин сумыг бүрэн халааж ирдэггүй. Сумыг бүхэлд нь халааж хүрэлцэхгүй болохоор нь шинээр үүсэн байгуулагдсан төрийн байгууллагуудыг халаахаар дахин өөр халаалтын эх үүсвэрийг бий болгосон. о сумын ын үйлдэл нь гэмт хэрэг үү?, Захиргааны эрх зүйн маргаан уу? гэх асуудал үүсэж байна. Миний тухайд о сумын ын үйлдэл нь захиргааны эрх зүйн маргаанд хамаарах асуудал гэж үзэж байна. Захиргааны хууль бус гэрээний талаарх зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд хуульчилж өгсөн. Захиргааны гэрээтэй холбоотой асуудал гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан хамрагдах ухагдахууныг авч үзэхээр Улсын Дээд Шүүхийн гэмт хэрэгт ямар үйлдлийг хамруулах талаар тайлбарласан тогтоолыг авч үзье. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн эрх зүйн онол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлох буюу Эрүүгийн хуульд заасан объектив, субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү 2 шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Дан ганц үр дагаварт чиглэсэн объектив яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчимд хориглодог. Улсын Дээд Шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 54 дүгээр тогтоолоор гэмт хэрэг гэдгийг тайлбарлаж өгсөн. Монгол улс 2005 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. 2006 онд Авлигалын эсрэг хууль батлагдсан. 2007 онд Авлигатай тэмцэх газар байгуулагдсан. Шуа ёсыг хамгаалах эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 2015 онд Эрүүгийн хуулийг батлахдаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын авлигын эсрэг конвенцийг удирдлага болгон авлига албан тушаалын гэмт хэрэг гэх нэршилтэй бүлэг шинээр нэмсэн. Авлига гэдэг нь олон улсын хэллэгээр албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн хуулийн этгээдээс тэрхүү давуу байдал олж авах хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгох бөгөөд ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж тайлбарласан. 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуульд авлига гэдгийг төрийн албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг тодорхойлдог. Улсын Дээд Шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дугаар тогтоолд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл, эс үйлдэхүй илэрсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоосон. Албан тушаалтан хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шуа ёсыг хангах нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, ажиллах зарчмыг ноцтой зөрчиж төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршгийг дагуулдаг. Манай үйлчлүүлэгч нийтийн ашиг сонирхлыг зөрчөөгүй. Нийтэд аюултай үйлдэл гаргаагүй. Дээрх 2 шинжээр нь эмт хэрэг гэж тодорхойлогдох боломжгүй байна. Манай үйлчлүүлэгч нийтийн ашиг сонирхлын төлөө ажилласан байдаг. Хэрвээ буруу зөрүү шийдвэр гаргасан бол захиргааны хэргийн шүүхийн маргаан гэж үзэж болно. Эрүүгийн гэмт хэрэг гэдэг нь арай өөр ойлголт. Ашиг хонжоо гэдгийг, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т нийтийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж тодорхойлсон. Давуу байдал гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т нийтийн албан хаагч албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж тодорхойлсон. Анхан шатны шүүхийн дүгнэлтээс харахад “.......” ХХК-д ашигтай байдал бий болсон гэж үзсэн юм шиг байна. Олон улсын конвенцид зааснаар давуу байдал гэдгийг хахууль авахыг хэлж байна. Мөнгө авах болон өөртөө болон ойр дотны хүнд үнэ төлбөргүй үйлчилгээ авахыг хэлж байна. Тэр ойлголтоор тайлбарлаж байна. А....... хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн авлига хээл хахууль авсан зүйл тогтоогдоогүй. Энэ талаар авлигатай тэмцэх газар бүрэн шалгасан. А............ холбоотой банкны хуулгуудыг авч шалгасан. Авлигын шинжтэй үйлдэл хэрэгт авагдаагүй байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Гэмт хэргийн шинж байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив байдал, гэмт хэргийн санаа зорилго харагдахгүй байна. Өөрийн эрх ашгийн төлөө хийсэн үйлдэл байхгүй байна. о сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашгийн төлөө халаалтыг холбосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд гэм буруугүйд тооцохыг хуульчилсан. Улсын Дээд Шүүхийн тайлбарт нотолгоо эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж тайлбарласан. Нотолгоо эргэлзээтэй гэж үзэж байна. Мөн А........ үйлдэл гэмт хэргийн шинжтэй нийгэмд аюултай үйлдэл байхгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Энэ заалтад А......... үйлдэл хамаарна гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүхээр тухайн маргааныг авч хэлэлцэж байгааг сайн ойлгохгүй байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар аймгийн а тухайн гэрээг ин төгөлдөр эсэхийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Гэрээг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхгүйгээр шууд шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тухайн гэрээг хууль бус гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг ингүй болгосон байдаг. 2023 оны 04 сард байгуулсан гэрээ ингүй болсон. Захиргааны хэргийн шүүхээр гэрээтэй холбоотой асуудлыг дахин шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Үйлчлүүлэгч маань өөрийн холбогдсон хэргийг ингүй болгож, цагаатгаж өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг дэмжиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У........... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ...Шүүгдэгч А............ нь өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд дээд шатны а хуулиар олгосон Засгийн газрын тогтоолоор эрх шилжүүлсэн сумдын төвийн нэгдсэн халаалт буюу нийтийн эрх ашгийн үүднээс байгуулагдсан аймгийн 24 сумыг 2012-2016 оны хугацаанд 50 орчим хувь нь 2016-2020 онд үлдсэн сумууд 24 сум нийтдээ нэгдсэн халаалтад холбохоор тохиролцсон 10 гаруй суманд сумын а гэрээ байгуулсан. 2 сум Эрчим ний яамны төрийн нарийн бичгийн а, сумын а, компани гэсэн гуравласан гэрээг байгуулсан. Бусад сум аймгийн а нар сумдын нэгдсэн халаалтын гэрээг компаниудтай байгуулсан. Нэг сум огт гэрээ байгуулаагүй. А........ а өмнө нь байгуулсан гэрээний хэрэгжилт хангалтгүй муу байгаа талаар мэдээлсэн. о сумын төсөвт байгууллагууд буюу Цагдаагийн купон, Цэргийн анги, Онцгой байдлын аврах бүлэг зэрэг байгууллагуудыг халааж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул халаалтын хоёр дахь эх үүсвэрийг бий болгосон байдаг. А.......... ын гол дутагдал нь уурын зуухны анхны эзэмшигчтэй нь уулзсан гэдэг боловч улсын гэрчилгээн дээрх эзэмшигч компанийн гүйцэтгэх захиралтай нь холбоо тогтоож чадаагүй байдаг. Тухайн үеийн байгаль орчин аялал жуулчлалын газрын атай хэлэлцээр хийгээд төсвийн 5 байгууллагын асуудлыг ярьж байгаа юм шиг нөхцөл байдал үүссэн. Бодит байдал дээр нийтийн шинэ хороолол үүсгээд төв зам дагуух айлуудыг холбох, шугам сүлжээ өргөтгөх асуудлыг бий болгох гэж ирэхдээ тухайн үеийн аймгийн ын өрөөнд албан журмаар уулзахад чи өөрийн мэдлээр гэрээгээ байгуул гэх үүрэг чиглэлийн дагуу хоёрдогч эх үүсвэр болох уурын зуухны асуудал яригдаж эхэлсэн байдаг. Уурын зуухны зөвшөөрөл авангуутаа нэг компани олоод уурын зуух баригдсан цагаас шугам сүлжээ бий болгож газрын хэвлий доогуур ороход төр түүнийг анхаардаг. Төрийн зардлаар засвар үйлчилгээ хийдэг тул гэрээ хийгдсэн. Гэрээний нөхцөлийн тухайд гэвэл “..........” ХХК-тай 1.2 тэрбум төгрөгөөр гэрээ хийж байсан. “.......” ХХК-тай жилийг нь богиносгож зураг төсвийн хүрээнд гэрээ байгуулсан. ...А.......... а аймгийн ын эрх шилжүүлэхдээ амаар бус бичгээр шийдвэр гаргуулсан байсан бол энэ асуудал үүсэхгүй байсан. “...........” ХХК-тай байгуулсан гэрээгээ ингүй болгоогүй байж дараагийн компанитай гэрээ байгуулсан. Сумын ......... нь захиргааны байгууллага өөрийн хариуцсан болон нутаг дэвсгэрийн гадна орших үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулах эсхүл өөрийн харьяаллын нутгаас гадна эрх зүйн харилцаа үүссэн захиргааны гэрээ байгуулсан бол илт хууль бус болно. А........... нь хууль бус үйлдэл хийгээгүй. А........... нь тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эрх ашиг буюу халаалт хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нэмж 2 дахь эх үүсвэрийг бий болгосон. 2 дахь эх үүсвэр буюу төсвийн барилга байгууламж дээр шинээр шугам сүлжээ нэмж барьсан тохиолдол Улиастайд байгаа. Энэ байдал нь хяналтгүй явсан. Сумдын халаалттай холбоотой асуудал дээр тендер зарлаагүй. Аймгийн атай харилцан тохиролцсон аж ахуй нэгжүүдийг олж, халаалтын эх үүсвэрийг бий болгосон. Төрийн аудитын байгууллагаар нэгдсэн халаалтын төсвийн авч буй зардлыг тооцоход аймаг орон нутгийн удирдлагууд хэмжилт хийлгээд явахгүй байгаа ашиглалтад өгөхгүй байгаа. Зөвхөн төсөвт байгууллагуудыг халааж байгаа. Аймгийн удирдах түвшний албан тушаалтнуудад хамаарал бүхий уурын зуухнууд байдаг. Өөрсдийн эрх ашгийг хөндөж болзошгүй асуудал гарч ирэхээр гэм буруугийн хэлбэр хайж байгаа үйлдэл илэрч байна. А........... а “..........” ХХК-ийн үүсэн байгуулагчийг тодорхойлж чадаагүй. А.............. нь тухайн төрийн байгууллагуудын төсвийн шууд захирагч биш. Төсвийн шууд захирагч нар халаалтын гэрээгээ хийж халаалтаа авдаг. Нийтийн эрх ашгийн хүрээнд мод, нүүрс зэрэг экологийн асуудлыг шийдвэрлэж, сум орон нутагтаа дэвшил бий болгохоор зорьж ажилласан. “...........” ХХК-ийн гэрээг цуцлах асуудал үүсээгүй. “...........” ХХК гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Шинээр 3 давхар сургууль баригдсан. “............” ХХК-ийн ин сургуулийг халааж рэхгүй байгаа нөхцөл байдал үүссэн тул халаалтын хоёрдогч эх үүсвэрийг бий болгох ёстой талаар аймгийн а хэлсэн. Гэрээний агуулга дээр халаалтын эх үүсвэрийг зөвхөн “.............” ХХК-аас авна гэх зохицуулалт байхгүй. “..............” ХХК нь иргэд, төрийн байгууллагын бүгдийг нь халаана гэсэн боловч ин нь хүрэхгүй халааж чадахгүй нөхцөл байдал үүссэн. “..............” ХХК-ийн доголдлын асуудлыг мэргэжлийн байгууллага нь тодорхойлох ын захирамж гарсан боловч зуны улиралд хэмжих боломжгүй байсан. Сумын ......... .......... тухайн орон нутгийн халаалтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор халаалтын хоёрдогч эх үүсвэрийг бий болгож ажилласан тул энэ шийдвэрийг аймгийн а дэмжин ажиллаж байгаа гэв.
Прокурор Б......... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А..........г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримталж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Улсын яллагчийн зүгээс түүнд хамгийн бага эрүүгийн хариуцлага оногдуулахаар санал тавьсан. Прокурорын саналын хүрээнд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, тус хуулийн 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэж заасныг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн байдаг. Субьектив байдлаар мэтгэлцэхийг хүсэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.
Тодорхойлох нь
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А............. гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Завхан аймгийн аас 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр .............” ХХК-тай 01 дүгээр “о сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч “...........” ХХК нь 1.100.621.186 төгрөгийн үнийн дүнгээр, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлөөр, гэрээт ажил эхлэх хугацааг 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоож, тус сумын дулаанаар хангах үйл ажиллагааг эрхэлж байсан байна.
4. Шүүгдэгч А............. нь о сумын аар ажиллаж байхдаа 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “.............” ХХК-тай “Завхан аймгийн о сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ” байгуулсан ба 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/85 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “..........” ХХК-д “орон нутгийн дулаан болон цэвэр усаар хангах ажлаа хангалтгүй биелүүлж байгаа учир гэрээгээ цуцалж бусдаар тухайн ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх нэн шаардлагатай байгаагаа үүгээр мэдэгдье” гэж мэдэгдэл өгсөн, мөн аймгийн засаг ад энэ тухайгаа мэдэгдэж байсан байна.
5. о сумын аас “............” ХХК-тай байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ нь Концессын тухай хуулийн 4.1.3-т заасан барих-өмчлөх-ашиглах төрлийн концессын гэрээ байна. Концессын тухай хууль нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ингүй болсон ба уг харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулах болсон ба Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль ин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ болон бусад дагалдах гэрээний нөхцөл нь ин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаас үзэхэд уг маргаанд Концессын тухай хуулийг хэрэглэхээр байна.
6. Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "концессын гэрээ" гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг”, 3.1.7-д "эрх бүхий этгээд" гэж…, аймаг, нийслэлийн ыг”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ хуулийн …, 17.2-д заасны дагуу шууд гэрээ байгуулахаар ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгоно”, 20 дугаар зүйлийн 20.1.1-д “орон нутгийн өмчийн зүйлийн концессын гэрээний хувьд аймаг, нийслэлийн а” концессын гэрээний 1 тал байна” гэж заасан байна.
Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Зарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “...сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг..., холбогдох аймгийн а нарт даалгасугай” гэжээ.
7. Шүүгдэгч А.......... сумын засаг ын хувьд өөрт нь хууль, Засгийн газрын тогтоолд тухайлан заасан бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар Эрчим ний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, үйлдвэрлэх, эрчим ний барилга байгууламж барих зэрэг тусгай зөвшөөрлийг аваагүй хуулийн этгээд болох “” ХХК-тай гэрээ байгуулжээ.
8. Дээрхи хэргийн үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
-Гэрч С........ “...2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн о сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг засаг а А............... байгуулсан талаар мэдэхгүй. 2022, 2023 онуудад Завхан аймгийн о сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар о сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээний талаар ямар нэгэн асуудал хэлэлцэгдээгүй...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ч...........ын “...2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн о сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хамтран ажиллах гэрээг засаг а А........... байгуулсан... “...........” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа байр бол ын тамгын газрын өмчид бүртгэлтэй байр юм. а А........... нь түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээнд зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг биш. Би байрыг түрээслэх гэрээ байгуулсан талаар мэдэхгүй тухайн үед ээлжийн амралттай байсан.” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ч......... “...Надад 2023 оны 3 дугаар сард Завхан аймгийн о сумын нэгдсэн халаалтыг шинээр холбох сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулах саналыг засаг а А......... тавьж гэрээ байгуулсан. Тухайн үед засаг а А........... нь хуучин халаалтыг хангаж байсан уурын зуухны асуудлыг ажлын хэсэг гараад шийдвэрлэх учир намайг ажлаа эхлүүлж болно гэж хэлсэн. Гэрээний дагуу би судлаад хөрөнгө оруулагч олж шаардлагатай материалыг 2023 оны 5 дугаар сард авчирсан. Тэгээд уурын зуух барих газрын асуудлыг засаг а А.......... тавихад намайг шинээр газар гэж байхаар 20 гаруй жил ашиглаагүй хуучин халуун усны газрыг ашиглаад үйл ажиллагаа явуулж болно гэсний дагуу та нар бичиг баримтыг болгож өгвөл надад татгалзах зүйл байхгүй гээд зөвшөөрсөн. ...Би дулааны ажлыг хийхээ больё гээд байж байхад 2023.08.18-нд Заcar а ......... надтай уулзаад аймгийн засаг ын хуулийн зөвлөх гэдэг хүнтэй ярьсан суманд 2 уурын зуух байж болох юм байна эхний ээлжинд та гэрээгүй газруудад халаалт өгөх боломжтой гээд хэлэхээр нь би ажлаа эхлүүлсэн... Завхан аймгийн о сумын нутагт дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, шугам сүлжээ барих зэрэг зөвшөөрөл аваагүй. Би өөрийн компани дээр тусгай зөвшөөрөл авах гээд явсан боловч маш их ажилтай учир авч чадаагүй. Зураг төслийн ажил, байгаль орчны үнэлгээ зэрэг нь бэлэн болж байгаа.” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ц...........ийн “...Хяналт шалгалтаар Завхан аймгийн о сумын засаг а болон “.........” ХХК-ийн захирал Ч........... нарын хооронд нэгдсэн халаалтаар хангах гэрээ байгуулсан гэдгийг мэдсэн бөгөөд баримтуудыг үзэхэд “..............” ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг “............” ХХК-тай байгуулсан байсан. Өөр ямар нэгэн баримт байхгүй, зөвшөөрөл авсан зүйл байхгүй байсан. Тэгэхээр нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, батлагдсан ажлын зураг төсөвгүй, эрчим ээр хангах техникийн нөхцөлгүй байсан учир 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-24-01/075/01 дугаартай үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт тавьж хүргүүлсэн.” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б........... “...Завхан аймгийн ын тамгын газар болон манай Орон нутгийн өмчийн газарт Завхан аймгийн о сумын а А......... нь ..........” ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож хамтран ажиллах гэрээ байгуулахдаа ямар нэгэн мэдэгдсэн зүйл байхгүй... Завхан аймгийн о сумын а А......... нь “.........” ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож хамтран ажиллах гэрээ байгуулахдаа ямар хууль журам зөрчсөн талаар мэдэх зүйл байхгүй байна. Төрийн өмчийг бусдад түрээслэхдээ түрээслэгч хувь хүн болон хуулийн этгээдтэй гэрээ байгуулан тухайн гэрээг манай Орон нутгийн өмчийн газарт мэдэгдэж зөвшөөрөл авч баталгаажуулсан байх ёстой. Завхан аймгийн о сумын төвд байрлах халуун усны барилгыг бусдад түрээслэх талаар зөвшөөрөл авч түрээсийн гэрээг баталгаажуулсан зүйл байхгүй. Үүнийг Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Орон нутгийн өмчийн хөрөнгийг түрээслэх журам”-ын дагуу зохицуулагддаг. Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээсэлсэн хувийн хэвшлийн байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийн хийц, зориулалтыг өөрчлөх эрхгүй. Түрээсэлж байгаа хуулийн этгээд болон хувь нь төрийн өмчийн хөрөнгийн зориулалтыг өөрчлөх, их засвар хийхдээ манай Орон нутгийн өмчийн газраас зөвшөөрөл авах ёстой. Завхан аймгийн о сумын төвд байрлах халуун усны барилгын зориулалтыг өөрчлөх болон ашиглаж байгаа талаар зөвшөөрөл аваагүй.” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Г......... “...Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус аймгийн о сумын а А......... нь “........... ХХК-тай гэрээг байгуулахад Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын аргаар сонгож эрх олгосон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
- Гэрч У......... “...Завхан аймгийн о сумын төвийг халаалтаар хангах ".........." ХХК-тай концессын гэрээ байгуулсан бөгөөд тухайн уурын зуух яг хэзээ яаж ашиглалтад орсон талаар би мэдэхгүй байна. 2023 оны намар 10 дугаар сард аймгийн атай хамт тайлан тавих ажлаар явахад о суманд очиход 2 дахь уурын зуух баригдаж эхэлсэн байсан. Үүнийг барьсан шалтгааныг ........ а тайлбарлахдаа үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуух нь стандартын бус, шугам сүлжээ нь ус алддаг, өвөлдөө хүйтэн халдаггүй учир өмнөх гэрээг цуцалж өгөхийг хүссэн. “......” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцалж өгөх хүсэлтийг а А........ нь 2023 оны 04 дүгээр сарын сүүл, 06 дугаар сүүлд тавьж байсан. Энэ хүсэлтийг одоо болтол шийдвэрлээгүй байгаа. Эхний хүсэлтийг хүлээж авах боломжгүй бөгөөд учир нь тухайн асуудлаар Засгийн газрын 11-11 болон, аймгийн засаг ад албан ёсоор ямар нэгэн гомдол гаргаж хандаж байгаагүй, Аймгийн Эрчим ний зохицуулах газар, мэргэжлийн харьяа байгууллагад хандаагүй байсан. Гэнэт л халаалт муу учир өмнөх гэрээг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Завхан аймгийн о сумын а А.......... нь аймгийн а болон бид нарт ойлгуулахдаа өмнө ажиллаж байсан уурын зуухны ажилтай давхцахгүй, шинээр баригдсан сургуулийн барилгын өргөтгөлийг халаана гэж хэлдэг юм. Тэгсэн яг адилхан шугам сүлжээ байгуулаад бүх байгууллагын дулаанд холбохоор болсон байсан. Завхан аймгийн о сумын а А..........д .................” ХХК-тай тус сумын төвийн нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах тухай гэрээ байгуулахдаа аймгийн ад танилцуулсан гэдэг. Гэхдээ а А............. эрх олгож зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж шийдвэр гаргуулсан зүйл байхгүй. Энэ эрх нь аймгийн засаг ын бүрэн эрхэд байдаг. Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын аргаар сонгож эрх олгосон шалгаруулалт явуулсан зүйл огт байхгүй. Завхан аймгийн о сумын а А........... нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн о сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг “.........” ХХК-тай байгуулахдаа аймгийн ад мэдэгдэж хуулийн хэлтсээс зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Завхан аймгийн о сумын а А........... нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн о сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг “............” ХХК-тай байгуулсан гэдгийг мэдэгдээгүй бөгөөд тухайн гэрээг хянуулсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
- 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Завхан аймгийн о сумын засаг а А......... болон “..........” ХХК-ийн хооронд байгуулагдсан Завхан аймгийн о сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах тухай гэрээ,
- 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23/07/17 дугаар Завхан аймгийн о сумын засаг а А.......... болон “.........” ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
9. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “ энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу байдал эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхол гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хуулийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” хэлнэ” гэж тус тус тодорхойлжээ.
10. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол хор уршиг учруулсан, арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн үйлдэл төгсдөг.
11. Шүүгдэгч А.......... нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сумын засаг ын хувьд нь өөрт нь хууль, Засгийн газрын тогтоолд тухайлан заасан бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар, дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, эрчим ний барилга байгууламж барих зөвшөөрөлгүй ..........” ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ байгуулсан нь төрийн үйл ажиллагааг хууль ёсны дагуу явуулах зарчмыг зөрчиж, бусдад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийн өрсөлдөх, сонгон шалгаруулалтад оролцох боломжийг хааснаараа төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан байна.
12. Шүүгдэгч А............ дээрхи үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлж, тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгжид давуу байдал бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах“ гэмт хэргийн шинжийг агуулж байна.
13. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт албаны бүрэн эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
14. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учраагүй, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид ял оногдуулсан байх бөгөөд ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шуа ёсны зарчимд нийцсэн байна.
15. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн ....“.........” ХХК Завхан аймгийн атай байгуулсан 2019 оны 01 дүгээр гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарласан, энэ гэмт хэргийн обьектив, субьектив шинжийн аль аль нь тогтоогдоогүй, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ...гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А............. давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Ж.БАТТОГТОХ