| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00703/И |
| Дугаар | 319/ШШ2025/00611 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 319/ШШ2025/00611
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.Мягмарсүрэн нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: “ оны дүгээр сарын -ний өдрөөс эхлэн оны дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн худалдаа, хангамжийн удирдах газарт малчнаар” ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Ж.Мягмарсүрэн миний бие 1970 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. ******* аймгийн ******* сумын жилийн дунд сургуулийг 196 онд төгсөөд үргэлжлүүлэн ******* аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг 19 онд төгссөн.
Хугацаат цэргийн албанд 19 оны 10 дугаар сарын 16-ны өдөр татагдаж, оны 10 дугаар сарын -ний өдөр халагдсан. ******* аймгийн , хангамжийн удирдах газарт оны дүгээр сарын -ний өдрөөс эхлэн оны дугаар сарын 2-ны өдөр хүртэл малчнаар ажилласан.
Тэтгэвэр тогтоолгоход ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа/Ж.Мягмарсүрэн/, хөдөлмөрийн дэвтэр/Ж.Мягмарсүрэн/, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаа
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймаг дахь шүүхийн тамгын газрын лавлагаа, гэрч С., Ц. нарын мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.Мягмарсүрэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Ажилласан хугацааг тооцох журам”-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт “БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэжээ.
******* аймгийн худалдаа, хангамжийг удирдах газраас оны дүгээр сарын 01-ний өдөр ******* Мягмарсүрэнд олгосон дугаар хөдөлмөрийн дэвтэрт:
- ******* аймгийн худалдаа, хангамжийг удирдах газрын даргын оны дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаар тушаалаар оны дүгээр сарын -ний өдрөөс эхлэн малчнаар авч ажиллуулсан,
- ******* аймгийн худалдаа, хангамжийг удирдах газрын даргын оны дугаар сарын 2-ны өдрийн 141 дүгээр тушаалаар Эрдэнэт хотруу шилжих болсон тул оны дугаар сарын 2-ний өдөр эхлэн малчин ажлаас чөлөөлсөн бичилт тусгагджээ.
Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн бичилт ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын хөтлөгдсөн байх тул ажилласан хугацааг тооцон үндсэн баримт байна.
2.3. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа:
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд “******* Мягмарсүрэн нь Батлан хамгаалах яамны сайдын 19 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар ******* аймгаас 19 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 6 дугаар ангид алба хааж, оны 10 дугаар сарын -ний өдрийн дугаар тушаалаар оны 10 дугаар сарын 16-ны өдөр 6614 дугаарын цэргийн батлахтай халагдсан”-ыг тодорхойлжээ.
2.3. Гэрчийн мэдүүлэг:
- Гэрч С.ийн мэдүүлэг: “Миний бие 193 онд ******* аймгийн трестэд угаагчаар ажиллаж байгаад ажлаасаа гарч аймгийн ны текникумын худалдааны ангид сурч 196 онд төгссөн. Сургуулиа төгсөж ирээд ******* аймгийн трестэд худалдагчаар 19 он хүртэл ажиллаж байгаад 19 онд тус байгууллагынхаа нярваар ажилласан. ******* аймгийн 1997 онд хувьчлагдсан.
Ж.Мягмарсүрэн нь ******* аймгийн , хангамжийн удирдах газрын нядалгааны мал хариулдаг байсан. Ж.Мягмарсүрэн нь намайг ажиллаж байх үед - онуудад ажиллаж байсан”,
- Гэрч Ц.гийн мэдүүлэг “Миний бие Улаанбаатар хотын ны техниккумыг тогооч мэргэжлээр оны 07 дугаар сард төгсөөд оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн треэстэд тогоочоор ажилд орж байсан. Би -1997 онд ******* аймгийн трэстийн нийтийн хоолны ******* болон ******* зочид буудал ахлах тогоочийн ажлыг хийж байсан.
Ж.Мягмарсүрэн нь ******* аймгийн трэстэд туслах малчин байсан. Би тогооч учраас нядалгааны хийх үед Ж.Мягмарсүрэн ажиллаж байдаг байсан” гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Ж.Мягмарсүрэн нь “ оны дүгээр сарын -ний өдрөөс эхлэн оны дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн худалдаа, хангамжийн удирдах газарт малчнаар” ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ж.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Ж.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.
Ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Ж.Мягмарсүрэнд үүссэн нь ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 дугаар албан бичгээр нотлогдож байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Ж.******* онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалт, 6, дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* Мягмарсүрэнг “ оны дүгээр сарын -ний өдрөөс эхлэн оны дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн худалдаа, хангамжийн удирдах газарт малчнаар” ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ж.******* онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ