Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Д.Дашмаа,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 1806006870361 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 09 дүгээр байр 21 тоотод эхнэр Д.Дашмааг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Дашмаагийн: “...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрт миний хүү Бямбадорж, миний төрсөн дүү болох Дагиймаа, Одмаа болон нөхөр Нын дүү нар болох Дорждэрэм, Отгонжаргал нар байсан. Тэгээд би төрсөн дүү Дагиймаад хандан “миний дүү Дорждэрэм ахдаа очоод хивсээ угаагаад ариун цэврийн өрөөний шал угаагаарай гээд хэлчихээрэй” гэж хэлсэн. Гэтэл Дагиймаа буцаж ирээд “чадахгүй гэж байна” гэж хэлэхээр нь Дорждэрэм дээр очоод “чи чадахгүй гэсэн юм уу” гэж хэлэхэд “тийм чадахгүй гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи ямар өөдгүй юм бэ чи манай гэрт 9 сараас хойш байлаа, би чамд ямар нэгэн юм хэлж үзээгүй шүү” гэж хэлээд унтлагын өрөөндөө орсон юм. Тэгээд байж байхад Дорждэрэм өөрийн төрсөн дүү Отгонжаргалыг аваад гэрээс гараад явсан. Гэрээс гарахдаа “пизда чинь жорлонгоо угаалгахнээ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд Дорждэрэм бид хоёр мессежээр маргасан юм. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад манай нөхөр Н гэртээ ирсэн. Гэрт орж ирээд “юу гээд утсаар хэрүүл хийгээд байгаа юм гээд хоёр жаахан хүүхэд гэрээс гаргаад гичий минь шээсээ аваад зайлаарай” гэж хэлээд миний нүүрлүү хоёр удаа алгадаад, хөл рүү өшиглөөд, гуяны зузаан махан дээр гараараа цохиод байсан... ...Намайг 3 жилийн өмнө хоёр удаа зодож байсан. Тухайн үед хамар хугарч байсан. Энэ талаар цагдаад өргөдөл гаргаж өгч байгаагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,

 

Мөрдөн байцаалтад Б.Нын яллагдагчаар: “...Би яллагдагчаар татах тогтоолыг уншиж, танилцлаа. Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-47/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн №1440 тоот:

  1. Д.Дашмаагийн биед тархи доргилт, дух хүзүү баруун гуя өвдөг шилбэн зүүн өвдөгт цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт /хх-36/,

 

Шүүгдэгч Б.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н: “Би тухайн өдөр ажилтай байж байгаад шөнө 2 цаг гэж гэртээ ирэхэд оюутан дүүг маань эхнэр маань хөөсөн гэхээр нь уурлаад эхнэрээ 2 удаа алгадсан. Шинжээчийн дүгнэлтээр хөхөрч няцарсан гэсэн байна. Би 2 удаа алагдсанаас өөр зүйл болоогүй... Би эхнэртэйгээ одоо хүртэл цуг амьдарч байгаа. Хэрүүл болох болгонд эхнэр маань салъя гэдэг хувцсаа аваад явдаг болохоор би эмзэглэдэг. Би өөрийгөө өмөөрч байгаа юм биш, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж,

 

Шүүх хуралдаанд хохирогч Д.Дашмаа: “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг дахин ийм үйлдэл битгий гаргаарай гэж нөхөртөө хандаж хэлмээр байна. Надад нэхэмжлэх зүйл байгүй. Одоо гомдол санал байхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Нод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 09 дүгээр байрны 21 тоотод эхнэр Д.Дашмааг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Дашмаагийн: “...Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад манай нөхөр Н гэртээ ирсэн. Гэрт орж ирээд юу гээд утсаар хэрүүл хийгээд байгаа юм гээд хоёр жоохон хүүхэд гэрээс гаргаад гичий минь шээсээ аваад зайлаарай гэж хэлээд миний нүүрлүү хоёр удаа алгадаад, хөл рүү өшиглөөд, гуяны зузаан махан дээр гараараа цохиод байсан... ...Намайг 3 жилийн өмнө хоёр удаа зодож байсан. Тухайн үед хамар хугарч байсан. Энэ талаар цагдаад өргөдөл гаргаж өгч байгаагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,

 

Мөрдөн байцаалтад Б.Нын яллагдагчаар: “...Би яллагдагчаар татах тогтоолыг уншиж, танилцлаа. Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-47/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн №1440 тоот: Д.Дашмаагийн биед тархи доргилт, дух хүзүү баруун гуя өвдөг шилбэн зүүн өвдөгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт /хх-36/ зэрэг болно.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч Б.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Б.Н нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Д.Дашмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Б.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1806006870361 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
  5. Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД