Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/52

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 31-ний өдөр                    Дугаар 2024/ДШМ/52                           Өвөрхангай аймаг

 

Б.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                Прокурор Ц.Эрдэнэбат

     Хохирогч нарын өмгөөлөгч Г.Гандөш

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд

                                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр

                                                Шүүгдэгч Б.Ц  

     Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Ц.Батмэнд нарын гомдлоор Б.Ц-т холбогдох эрүүгийн 2427000250047 тоот хэргийг 2024 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ц нь Өвөрхангай аймгийн .... сумын .... гэх газраас 2022 оны 12 дугаар сард иргэн Н.Ц-ийн  бор шүдлэн үхэр, тарлан бяруу нийт 2 тооны үхэр, 2023 оны 03 дугаар сард 4 тооны бяруу, 2023 оны 05 дугаар сард өөрийн үхэр сүрэгт байсан Н.Ц-ийн  1 тооны тарлан үхэр /үнээ/ нийт 7 тооны үхрийг машин механизм ашиглаж хууль бусаар, хүч хэрэглэхгүй нууц далд аргаар авч хохирол учруулсан,

Өвөрхангай аймгийн .... сумын .... нутгаас 2023 оны 01 дүгээр сард Ц.Ч-ын 3 тооны бяруу, Т.С-ын  3 тооны бярууг машин механизм ашиглаж хууль бусаар, хүч хэрэглэхгүй нууц далд аргаар авч хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-ыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 03 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ын цагдан хоригдсон 08 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Ц-ын эзэмшлийн 18,326,000 төгрөгийн үнэлгээ бүхий .... улсын дугаартай цагаан өнгийн К1А BongoЗ маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-аас 3,700,000 төгрөгийг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн ... сумын ... багт оршин суух Н.Ц-д олгох, шүүгдэгч Б.Ц-аас            1,500,000      төгрөгийг      гаргуулан      хохирогч Өвөрхангай аймгийн ... сумын ... багт оршин суух Ц.Ч-д олгох, шүүгдэгч          Б.Ц-аас 1,500,000 төгрөгийг гаргуулан      хохирогч Өвөрхангай аймгийн ... сумын ... багт оршин суух Т.С нарт тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Ц-ийн сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөгийг, хохирогч Ц.Ч-ын  сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөгийг, Т.С-ын  сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Б.Ц нь 08 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хохирогч Н.Ц  нь өөрийн алдсан гэх 7 тооны үхэрнэээс 3-н тооны үхрийг Б  аймгийн Х  сумын нутаг дэвсгэрээс олсон болохоо мэдүүлдэг. Харин бусад 4-н тооны үхрээ өөр өөр цаг хугацаанд, өөр өөр газраас алдсан болох нь хохирогчийн мэдүүлэгт дурдагджээ. Хохирогч Н.Ц  эдгээр 4-н тооны үхрийг нь шүүгдэгч Б.Ц мөн адил хулгайлан гэж зөвхөн таамаг төдий хардлага дээр үндэслэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэг дотор хохирогч Н.Ц-ийн  3-н тооны үхэр Б  аймгийн Х  сумаас хэрхэн олдсон болох, үхэрийг хэн нь хэндээ, хэзээ худалдан борлуулсан талаарх баримтууд авагдсан болохоос Н.Ц-ийн  бусад 4-н тооны үхрийг шүүгдэгч хулгайлсан талаар баримт байдаггүй. Прокуророос хохирогч Н.Ц-ийн  4-н тооны үхэрийг шүүгдэгч Б.Ц хулгайлсан гэдгийг хөдөлбөргүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх мөн адил энэ талаар бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж нийт 7 тооны үхэр хулгайлсан хэмээн ял шийтгэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтсаны 81-83, 146-148,   192-194 хуудаснуудад шүүгдэгч Б.Ц-ыг яллагдагчаар татаж мэдүүлэг авсан мэдүүлгийн тэмдэглэл авагдсан байдаг. Энэхүү 3-н яллагдагчийн мэдүүлэг бол 3-н өөр хохирогчийн 3-н өөр хэргийн талаар прокурорын өөр өөр тогтоолын дагуу ял сонсгож байгаа атал мэдүүлгүүд бүгд хоорондоо яг адилхан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн яллагдаж байгаа хэрэг бүр дээрээ мэдүүлэг гаргах эрхийг ноцтой зөрчсөн байна. Нэг хүний мэдүүлэг хэдий ч, өгүүлбэр, үг, цэг, таслал нь хүртэл адил тэмдэглэлд бичигдэнэ гэж байхгүй. Энэ нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэж байгаагаас өөрцгүй, хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг билээ.

Мөрдөгч нь хохирогч Н.Ц-ээс нийтдээ 3-н удаа хохирогчоор мэдүүлэг авахдаа аль хэдийн хүчингүй болчихсон зүйл ангийг сануулж мэдүүлэг авчээ. Учир нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэг өгөх” гэдэг гэмт хэргийн 1 дэх хэсэгт хууль тогтоогч 2021 онд өөрчлөлт оруулсан байдаг. Гэтэл мөрдөгч нь нэмэлт, өөрчлөлт ороогүй хуучин зүйл ангийг хохирогчид сануулж мэдүүлэг авсан байна. Энэ нь хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан нотлох баримт гэж дүгнэх хангалттай үндэслэл болох юм. Энэ байдал хохирогч Ц.Ч , Т.С  нарын мэдүүлэгт мөн адил давтагдсан байдаг. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл ангийг өөрчлөөд 3-н жилийн хугацаа өнгөрчихөөд байхад мөрдөгч нь одоо болтол хэргийн оролцогчийг хуучин зүйл заалт сануулж мэдүүлэг авжээ.

Мөн хавтаст хэрэгт Дамно үнэлгээний газраар нийтдээ 3-н удаа шинжээчийн дүгнэлт гаргуулж, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоолгожээ. Ийнхүү дүгнэлт гаргахдаа мөрдөгч нь шинжээч томилж, шинжээчид Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан “Шинжээч зориуд худал дүнэлт гаргах” гэмт хэргийг сануулсан байна. Гэтэл хууль тогтоогч энэхүү 21.4 дүгээр зүйл ангийг 2021 онд өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан байдаг. Мөрдөгч нь 3-н удаа дүгнэлт гаргуулахдаа бүгдэд нь шинжээчид нэмэлт, өөрчлөлт ороогүй хуучин зүйл ангийг сануулж хууль зөрчжээ. Энэ нь шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан, үндэслэл журмын дагуу авагдаагүй, хууль зөрчсөн баримт хэмээн дүгнэхэд хүргэж байна.

Хохирогчийн зүгээс бусадтай харилцсан цахим чатны зураг, дуу бичлэг бүхий компакт дискийг мөрдөгчид гарган өгч байжээ. Гэтэл мөрдөгч нь хэргийн оролцогчоос гаргаж буй нотлох баримтын эх сурвалжийг магадлан шалгаагүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчоос өгсөн цахим чатны үнэн зөвийг тогтоохын тулд түүнийг цахим чатыг агуулж буй гар утас зэрэгт үзлэг хийгээгүй байна. Дуу бичлэг бүхий компакт дискийг хэний гар утаснаас хэзээ хуулбарлан авсан болохыг тогтоохын тулд тухайн дуу бичлэгийг агуулж буй төхөөрөмжид эзнийг нь байлцуулан үзлэг хийх ёстой. Хэргийн оролцогчоос гаргаж буй баримтын эх сурвалжийг магадлан шалгаж, үнэн зөвийг үзлэгээр тогтоосны дараа уг баримт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Гэтэл энэхүү ажиллагааг хийгээгүй байна.

Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 82-96 хуудсанд байх гэрч нараар таньж олуулах ажиллагаа хийсэн баримтууд бүгд хуулбар хувь бөгөөд эх хувь байхгүй. Хуулбар хувийг мөрдөгч нь хуульд заасны дагуу эх хувиас хуулбарласан тухай тэмдэглэл, дардас хийлгүй хууль зөрчсөн байдаг. Эдгээр баримтыг нотлох баримт гэж үзэх ямар ч боломжгүй юм.

Энэхүү хэрэгт шүүгдэгч Б.Цын .... улсын дугаартай .... тээврийн хэрэгслийг мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр бүлэгт заасны дагуу албан ёсоор хураан авч, битүүмжлэх ажиллагааг огт хийгээгүй байхад анхан шатны шүүхээс уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгож хууль зөрчсөн байна.

Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн н.Х нь шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн атал түүнээс Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүн, ойр дотныхоо хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан байна.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.Ц-т ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон олон тооны нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан баримтууд болно. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан баримтууд нотлох баримтын хүчин чадалтай эсэх, нотолгооны чадвараа алдсан эсэхэд огт дүгнэлт хийгээгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-т ял шийтгэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Б.Ц-т холбогдох 2427000250047 тоот эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 2024/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоол гаргаж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон. Анхан шатны шүүх хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт огтхон ч хийгээгүй учир шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийг мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах замаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох ноцтой зөрчилгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн бодитой сэргээн тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагатай байдаг.

Гэтэл мөрдөн шалган ажиллагаа хэт нэг талыг барьж яллах байр суурьтай явагдсан байдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дуусмагц шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид хэргийн материалыг нэг бүрчлэн бүрэн танилцах боломжийг олгох, улмаар өөрийн холбогдсон хэрэгт шаардлагатай гэрч нарыг асуулгах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг хүсэлт гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, өмгөөлөгч нарын шүүх хуралдааны явцад гаргасан үндэслэлүүдийг үгүйсгэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолд дурьдаагүй байдаг.

Хавтаст хэргийн 212 дугаар хуудсанд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...Энэ үхрүүдийг өрөндөө авсан, энэ талаар Хархорин сумын цагдаад гомдол гаргасан, тэргийг хэрэгт хавсаргамаар байна, Н.Ц-ийн  утасны билл, миний утасны билийг шалгуулмаар байна, шүүх хуралдаанд бүх хохирогч гэрч нарыг оролцуулж, нүүр тулж үнэн зөвийг олмоор байна гэх хүсэлт, мөн өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай таншцна... гэх хүсэлтийг гаргаж байсан боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. 2024 оны 05 дугаар сарын 03-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг гаргасан байдаг. Мөн прокурорын зүгээс энэхүү хүсэлтийг мөн хянаж шийдвэрлэлгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 63 дугаар яллах дүгнэлт үйлдсэн.

Хохирогч Ц.Ч-ын  3 бярууны 2 нь, Т.С-ын  3 бяруу Д.Б-ын  өмчлөлд байгаа талаар олж тогтоон мэдүүлэг авч, таньж олуулах ажиллагаа, үзлэг хийж үнэлгээ гаргах ажиллагааг хийсэн боловч тус 5 бярууг хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгөх, худалдан авсан иргэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоох зэрэг зайлшгүй шаардлагатай хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж үзэж ял шийтгэл ногдуулж байгаа бол түүний хийсэн гэмт үйлдэл бүрийг нэг бүрчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хөтөлбөргүйгээр тогтоож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хангалттай баримаар яллах ёстой. Шүүхээс 2022 оны 12 дугаар сард иргэн Н.Ц-ийн  Бор шүдлэн үхэр, тарлан бяруу, 2023 оны 03 дугаар сард 4 тооны бяруу, 2023 оны 05 дугаар сар өөрийн үхэр сүрэгт байсан 1 тооны тарлан үхэрийг машин механизм ашиглаж хулгайлсан гэж дүгнэсэн байдаг.

Хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор нууцаар авч байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдэхгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцааны нэгдэл юм.

Хохирогч Н.Ц-ийн  өөр өөр цаг хугацаанд алдсан гэх 7 тооны үхэрийг хэзээ яаж түүний өмчлөлөөс машин механизм ашиглан хулгайлсан талаар хөтөлбөргүйгээр тогтоогоогүй зөвхөн хохирогчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож Б.Ц-т ял шийтгэл ногдуулсан.

Хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд ...2022 оны 12 дугаар сард отроор явахдаа манайхаас 4 тооны үхэр, нэг бяруу туугаад явсан байсан..., тэгээд хавар ирэхэд нь манай байхгүй байсан үхрүүдийн нэг бяруу, нэг тугал байхгүй, бусад 3 үхрийн нэг нъ тугалчихсан байсан..., тэгээд тэрнээс хойш 4 бяруу ачигдсан..., гэж мэдүүлдэг.

Хэрэв 2022 оны 12 дугаар сард хохирогчийн өмчлөлөөс 5 тооны үхэр машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хавар отроос ирэхэд нь 3 үхэр нь Б.Ц-ын үхэрт сүрэгтэй хамт ирэх эсэх, 2022 оны 12 дугаард Н.Ц-ийн  өмчлөлөөс бор шүдлэн үхэр тарлан бярууг хулгайлсан гэж дүгнэх боломжгүй. Тухайн цаг хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг ... багт өвөлжилтийн байдал хүндэрч цас их орж зудын байдалтай байсан тул айл саахалтын нийлсэн нилээдгүй олон тооны үхэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгаас Б  аймгийн Х  суманд отроо явсан байдаг.

Хохирогч болон шүүгдэгч нарын өвөлжаа хаваржаа намаржаа зуслан ойролцоо байдаг мал нь бэлчээр нэг учир бэлчээрээр нийлэх холилдох зэрэг асуудал ихээхэн гардаг тул магадгүй Н.Ц-ийн  3 тооны үхэр отрын үхэр дагаж Б  аймгийн Х суманд өвстэй газар өнөтэй өвөлжөөд буцаж нутагтаа ирсэн байж болзошгүй, эсвэл отроор ирсний дараа 3 тооны үхэр Б.Ц-ын үхэр сүрэгт нийлсэн байх боломжтой зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлын ээдрээ төвөг тайлагдаагүй байна.

Үнэхээр хохирогч Н.Ц  нь Б.Ц-ын үхэр сүргээс 3 тооны үхэрээ отроос ирсний дараа ялгаж авсан эсэх, 2022 оны 12 дугаар сард Н.Ц-ийн  5 тооны үхэр отрын үхэр дагаж явсан эсэх зэргийн зайлшгүй шалган тогтоосны үндсэн дээр түүний гэм бурууг шийдвэрлэх шаардлагатай юм.

Зөвхөн хохирогч Н.Ц-ийн  2022 оны 12 дугаар сард отроор явахдаа манайхаас 4 тооны үхэр, нэг бяруу туугаад явсан байсан..., тэгээд хавар ирэхэд нь манай байхгүй байсан үхрүүдийн нэг бяруу, нэг тугал байхгүй, бусад 3 үхрийн нэг нь тугалчихсан байсан... гэх мэдүүлгийг үндэслэн 2022 оны 12 дугаар сард иргэн Н.Ц-ийн  Бор шүдлэн үхэр, тарлан бярууг машин механизм ашиглаж хулгайлсан гэж дүгнэж ял шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн 2023 оны 03 дугаар сард 4 тооны бяруу, 05 дугаар сард өөрийн үхэр сүрэгт байсан Н.Ц-ийн 1 тооны тарлан үнээг тээврийн хэрэгсэл ашиглан Н.Ц-ийн  өмчлөлөөс хулгайлж хаана зарж борлуулж хулгайлах идэвхтэй үйлдэл гаргасан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаагаар нэг бүрчлэн шалгаж, энэ талаар хэрэгт Б.Ц-ыг буруутгаж болохуйц нэг ширхэг гэрчийн мэдүүлэг бусад баримт авагдаагүй юм.

Шүүхээс нотлох баримт хангалттай биш байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон явдал нь шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй гэсэн Эрүүгийн процессын эрх зүйн суурь зарчим болон шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шүүгдэгчийн яллах, цагаатгах, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасантай шууд харшилж байна.

Нэгэнт яллах үндэслэл болгосон буруутгал нь хууль зүйн эх сурвалжгүй байх тул хууль ёсны гэж яллах дүгнэлт, шийтгэх тогтоолыг үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг заавал нотолбол зохино, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” талаар маш тодорхой үүрэг бүхий хэм хэмжээг мөрдөгч прокурор шүүхэд үүрэг болгосон байдаг.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг бүр тогтвортой, эрс тэс өөр агуулга байхгүй, хоёрдмол утга санаагүй гэм буруугүйд эргэлзээ төрүүлсэн шинж огт агуулаагүй зэрэг мөн чанартай тул түүний мэдүүлэгт дурдсан үйл баримтын талаар үндэслэл бүхий няцаасан дүгнэлтийн хийгээгүй юм.

Шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хууль ёсны дагуу яллагдагчаар татагдсан хүний хувьд, хэргийн үйлдэл, холбогдлыг хууль зүйн эх сурвалжид тулгуурлан, уг хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны нэн ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж дүгнэх нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах гэх зэрэг аргыг ашиглан няцаасан, эсхүл баталсан дүгнэлтийг хийх үүрэгтэй гэтэл анхан шатны шүүх Б.Ц-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүй, эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар Б.Ц нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэх үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдсон гэж үзэх эргэлзээ бүхий болжээ.

Хохирогч Ц.Ч , Т.С  нарын бярууг хулгайн мал гэдгийг мэдэлгүйгээр тээвэрлэж Б  аймгийн Х  сумын иргэнд зарж борлуулсан талаараа шүүгдэгчээс тодорхой мэдүүлдэг. Хулгайлах санаа зорилго сэдэлт байгаагүй бусдаас авах төлбөртөө авч байна гэж бодсон талаар мөрдөн байцаалын шатанд мэдүүлсээр байхад хохирогч Н.Ц  болон Б.Ц нарын хооронд өвч тэжээлийн холбоотой өр авлагын асуудал байгаа эсэх талаар тодруулах талаар огт ажиллагаа явуулаагүй.

Зөвхөн Н.Ц-ийн  өр авлагын асуудал байхгүй, 650,000 төгрөг бэлнээр өгсөн гэх агуулга бүхий мэдүүлгээр үгүйсгэх боломжгүй юм. Н.Ц  болон Б.Ц нарын гэр бүл болон тухайн цаг хугацаанд өвч хадуулж байсан эсэх, төлбөр тооцоог яаж барагдуулж байсан эсэхийг нягтлан шалгаж замаар мэдүүлэг тайлбар авах ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгүүлэх ёстой.

Мөн Ц.Ч-ын  алдсан гэх 3 тооны бярууны 2 нь Б  аймгийн Х  сумын нутагт байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаагаар олж тогтоосон байдаг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Ч-ын  3 тооны бярууг машин механизм ашиглан хулгайлсан талаар дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс Б.Ц-ыг “машин механизм ашиглаж” бусдын малыг хулгайлсан гэж гэмт хэргийн обьектив талын нэмэгдэл шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл муутай байна. Учир нь “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг ба энэ нь хууль хэрэглээний жишигт тогтсон бөгөөд хэргийн нийгмийн аюулын түвшин, хэр хэмжээг ямагт ихэсгэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтооход гол нөлөө үзүүлдэг ойлголт юм.

Хохирогч Ц.Ч , Т.С  нарын бярууг тээвэрлэж явахдаа хулгайн мал гэж мэдээгүй, бусдаас өвсний төлбөрт авсан өөрийн өмч гэж бодож тээвэрлэсэн үйлдэл, шалгах ажиллагаагаар нотлогдоогүй байхад таамаглалд үндэслэж ерөнхийд дүгнэж тээврийн хэрэгслийн улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн суурь зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон юм.

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ц-ыг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Ц би 2427000250047 дугаартай хэрэгт хэлсээр гүтгүүлж байгаа тул гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолыг хүлээн танилцахад маш их алдаатай зохиомол худалч, хэргийн бодит үнэн зөвийг олохоос татгалзсан, хэт нэг талыг барьж зөвхөн Б.Ц  намайг яллах талыг барьсан байна. Миний 2020 оны 106 дугаартай 10 үхэр, 2 морины хэрэг 4-н жил болж байхад ямар ч ажиллагаа хийгээгүй. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр алдсан 34 тооны адууны хэрэг 1 жил 26 хоног өнгөрч байхад ямар нэгэн үр дүн гараагүй. Тэр үед миний таамаглаж байсан хүмүүсийн дансны хуулга, утасны мэйлээр нотлогдсон байсан. 2 хэрэг дээр намайг ялласан прокурор Эрдэнэбатын хяналтад байдаг. Одоог хүртэл 2 хэрэг прокурорын өрөөнд дарагдаж байгаад маш их гомдолтой байна. Хоёр хэргээ хөөцөлдөж яваад энэ хэрэгт гүтгүүлж яллуулсанд гомдолтой байна. Иймд 2427000250047 дугаартай хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж дээрх 7-н гомдлыг барагдуулж хэргийн бодит байдлыг тогтоохын тулд 15-н гэрчээс мэдүүлэг авч иргэн намайг гомдолгүй болгож өгнө үү. Үүнд:

Хархорин сумын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл,  гомдлыг олж нэгтгэх. Мөрдөгч нартай нүүрэлдүүлж байцаах.

Энэ хэргийн 3 гэрч худлаа ярьсан тул хамт байсан гэрчүүдээс мэдүүлэг авч шалгах. Гэрч Б, Ц, дугуй засварчин Д, Б, Жаст-Ойлын түгээгч Я хамт явсан Ж, Б, Г, О, А, О, Х, Б, А эдгээр 15-н гэрчээс мэдүүлэг авах.

Н.Ц-ийн  оюун санаа сэтгэл зүйг үзүүлэх. Өөрөө надад өрөндөө 8 тугал өгчихөөд одоо болохоор хохирогч болоод жүжиглэж байна. Н.Ц-ын  утасны мэйл миний утасны мэйлтэй тулгаж үнэн зөвийг шалгах.

Хэлсээр зохиож гүтгээд байгаа 5-н үхрийг олж тогтоох. Өөрийн үхэртэй нь үзлэг хийх.

Тухайн үед тээвэрлэж явсан .... бонго портер машинаар тээвэрлэсэн үнэнийг олж тогтоож гэрчүүдээс асуух.

Цэгмид бид хоёрын гарал үүсэл авах гэж явсан замыг шалгах зэрэг 7-н гомдлыг шалгаж намайг гомдолгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч Н.Ц  2022 оны 12 дугаар сард 5-н үхрээс гурав нь буцаж хоёр нь үхэр нь алга болчихсон гэж байна. 2022 оны 12 дугаар сард Их нарийны амнаас алдагдсан хоёр үхэртэй холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй байна. Б  аймгийн Х  суманд асуугдсан гэрч нар болох Ц.Ч  Т.С  нартай холбоотой асуудлыг яриад байгаа болохоос биш 2022 оны 12 дугаар сард алдагдсан 2 үхэртэй холбоотой ямар ч нотлох баримт байхгүй. Үүнийг анхан шатны шүүхээс хохирогч Н.Ц-ийн  долоон үхрийг Б.Ц хулгайлсан гэсэнд гомдолтой байна. Б.Ц-ыг гурван хохирогчийн хохирсон хэрэгт гурван прокурорын яллагдагчаар татах тогтоол гаргасан ч мөрдөгч нэг мэдүүлэг аваад түүнийгээ нөгөө хоёр тогтоолд хийчихсэн байсан. Энэ нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэж байгаатай ялгаагүй. Яллагдагчийг яллагдагчаар татсан тогтоол бүрд мэдүүлгийг нь авах ёстой. Мөрдөгч хүчингүй болсон зүйл ангиар 3-н хохирогчид хууль сануулж байцаалт авсан байсан. Уг хохирогчийн мэдүүлгүүдийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхгүй. Хууль зөрчиж авсан хохирогчийн мэдүүлгүүд нотлох баримтын хүчин чадлаа алдчихсан.

Шинжээчийн дүгнэлтийн эх хувийг хийгээгүй хэвлээд хийчихсэн байсан. Эх хувь нь хааччихсан юм. Мөн 3-н удаа шинжээчид эрх үүрэг танилцуулсан баталгаа, шинжээч томилсон тогтоолууд дээр шинжээчийн дардас дарсан гарын үсэг биш гарын үсгийн дардас бүдэгхэн энгийн нүдээр харахад скайнердаж тавьсан байсан. Яагаад эх хувиар нь тогтоолоо шинжээчид танилцуулж зуруулахгүй, шинжээчийн дүгнэлтүүдийг эх хувиар нь хэрэгт хийхгүй байгаа юм бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авахаар хуульчилсан. Мөрдөгч  яагаад тэмдэглэл үйлдэхгүй байгаа юм бэ. Орон нутгаас шинжээч томилсон үндэслэл шалтгаанаа бичиж тэмдэглэл үйлдэх ёстой. Гэтэл энэ гурван шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хохирлын хэмжээг тогтоосон.

Энэ хэрэгт хохирогч нараас маш олон мессеж, чат, компакт диск гарч ирсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадална гэдэг нь хэргийн оролцогч мөрдөгч, прокурорт баримт гаргаж өгвөл тэр баримтын эх сурвалжийг мөрдөгч магадлах ёстой. Энэ хэрэгт маш олон тооны чат мессежийг нэгийг нь ч магадлалгүйгээр хэрэгт авч хийсэн. Мөн хоёр хүний яриа бичлэг байдаг. Энэ бичлэг юунд хадгалагдаад байгаа юм бэ. Гар утаснаасаа гаргаж өгөөд байгаа юм уу? Эсвэл компьютероосоо гаргаж өгөөд байгаа юм уу? бүү мэд, мэдэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулаагүй. Уг нотлох баримтуудыг прокурор яллахдаа ашигласан, анхан шатны шүүх мөн үнэлж ял шийтгэл оногдуулсан. Таньж олуулах ажиллагааг Хархорин сумын Цагдаагийн газрын мөрдөгчийн даалгавраар хийлгэсэн байх шиг байсан. Гэрч нар юу заагаад байгаа юм. Б.Ц ыг таньж олуулах ажиллагааг яагаад тэр эх хувиар нь хийгээгүй юм. Эх баримтаас нь хуулбарлаж авсан мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт байхгүй. Машин бол О.Б.Ц ын өмчлөлийн зүйл. Машиныг хураан авсан тэмдэглэл, битүүмжилсэн тогтоолгүйгээр улсын орлого болгосон. Уг машиныг хураан авсан тэмдэглэлийг хэрэгт хайгаад олоогүй. Машин О.Б.Ц ын нэр дээр байсан иргэний өмч юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд  хэрэглэсэн тээврийн хэрэгсэл хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр мөрдөгч нь хурааж авна. Зөвхөн прокурорын зөвшөөрлөөр хурааж авахаар зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх машиныг улсын орлого болгосон үндэслэлгүй.

Хашчулуун бол отроор хамт явж байсан, Б.Ц-ыг Б  аймгийн Х  суманд байсан талаар нотолсон гэрч. Хашчулуу Б.Ц-ын ойрын үеэл нь байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд гэр бүл, ойр дотнынхоо хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулахгүй мэдүүлэг авсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байхад прокурор залруулаагүй, шүүх үүнийг үнэлж дүгнэлгүйгээр Б.Ц-т ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагаа бол яллах болон цагаатгах байр суурийн аль алийг нь тэнцүү хэмжээгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Гэтэл зөвхөн яллах байр суурьтай мөрдөн шалгах ажиллагаа явуулж ялласан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа шүүгдэгчийг хэргийн материалтай нэг бүрчлэн танилцах, өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцуулах ажиллагаа огт хийхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс мөрдөн байцаагчид гаргаж байсан хүсэлтүүдийг хэрхэн, яаж шийдвэрлэсэн талаар тодорхой бус байхад хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцсэн байдаг. Шүүгдэгч нь энэ үхрүүдийг би өрөндөө авсан гэдгээ Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан гэсэн агуулгатай мэдүүлгүүдийг шүүх хуралдаан болон шүүх хуралдааны өмнөх шатанд мэдүүлэг, тайлбар гаргасан байхад хүсэлтүүдийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь огт ойлгомжгүй, тодорхойгүй байгаа. Шүүгдэгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Ц.Ч-ын  гурван тооны Т.С-ын  гурван тооны нийтдээ зургаан тооны малыг Б  аймгийн Х  суманд мөрдөгч очоод үзлэг хийхэд таньж олуулах ажиллагааг хийлгэсэн байдаг. Гэтэл хохирогч нарын алдсан гэх малыг буцааж хураан авч хүлээлгэн өгөх ажиллагаа огт хийгээгүй. Худалдан авсан этгээдүүдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг огт хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд гэхээсээ илүүтэйгээр зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг нотлох баримтын үндэслэл болгосон байдаг. Хохирогч нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Жишээ нь: Хохирогч Н.Ц-ийн  2 үхрийг 2022 оны 12 дугаар сард тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэж ял шийтгэл оногдуулсан. Хэргийн материалтай танилцахад тухайн хоёр үхрийг хаана яаж зарж борлуулсан, ямар тээврийн хэрэгсэл ашигласан баримт огт байхгүй. Зөвхөн 5-н тооны үхрийг аваад явсан, отроос ирсний дараа гурав нь буцаж дагаж ирсэн байсан. Нөгөө 2 үхэр нь байхгүй байсан. Үнэхээр отроор явахад нь таван тооны үхэр байсан юм уу үгүй юм уу. Отроос ирснийх нь дараа үхэрт нь ялгаж аваад байгаа юм уу. Эсвэл үнэхээр Б.Ц-ын үхрээс энэ 3-н тооны үхрээ ялгаж Н.Ц  ялгаж аваад явсан талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Гэтэл нийтэд нь долоон тооны үхрийн хоёрыг 12 дугаар сард машин механизм ашиглаж хулгайлсан, нэг тарлан үхрийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлд ч энэ талаар дурдагддаг. Тухайн тарлан үхрийг өөрийн үхрээс хэзээ яаж хулгайлсан гэсэн он сар байдаггүй. Ямар тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлаад хаана худалдан борлуулсан талаар нэг ширхэг ч нотлох баримт байдаггүй. Хохирогч Ц.Ч , Т.С  нараас нийт зургаан бяруу хулгайлсан гэдэг. Тухайн цаг хугацаанд Б.Ц нь Н.Ц  гэдэг хүнээс өвс тэжээлийн үр авлагадаа бяруу авсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа тогтвортой мэдүүлдэг. Н.Ц  Б.Ц нарын хооронд өвс тэжээл болон бусад өөр асуудал байгаа эсэх талаар ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Мөн Б  аймгийн Х сумаас Чулуунбатын бяруунаас хоёр бярууг нь таньж олуулах ажиллагаагаар олсон. Б.Ц өөрийн таван бярууг өөрийн өмч гэж ойлгож худалдан борлуулсан. Тухайн худалдаж авсан этгээдүүд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ хэтэрхий туранхай бяруунууд байсан гэдэг. Тухайн бярууг хулгайлсан гэж байгаа нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ мессежийг нотолгооны хэрэгсэл болгон ашиглаж нотлох баримтаар үнэлж ял шийтгэл оногдуулсан. О.Анхбаяр өмгөөлөгчийн яриад байгаа энэ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу хураан авч эх хувь баримтад нь үзлэг хийж нотолгооны ач холбогдолтой болгох ажиллагаа хийгдээгүй. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар О.Б.Ц ыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан талаар хөтөлбөргүйгээр тогтоож чадаагүй гэж үзэж байна. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцож ял шийтгэл оногдуулж байгаа бол үйлдэл болгоныг нь нотлох баримтаар хөтөлбөргүйгээр тогтоох ёстой. Машин механизмыг ашигласан, хоёр үхрийг ямар машин механизмыг ашиглаж яаж тээвэрлэж хулгай хийснийг тогтоогоогүй мөртлөө машин механизм ашиглаж гэдгээр нь обьектив талын нэмэгдэл шинж болгон хүндрүүлэн зүйлчилж байгааг өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцэж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудаар О.Б.Ц ыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэдгийг хөтөлбөргүйгээр тогтоож чадаагүй.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би яагаад энэ хэрэгт гүтгүүлээд байгаа юм. Яагаад намайг энэ хэргийг хийсэн гээд байгаа юм бэ. Би анх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээ дэмжиж байна. Би хулгай хийгээгүй. Би 2019 онд зах зээлийн үнэлгээгээр 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй малаа хулгайд алдаж Хархорин сумын Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагаар явж хэл ам хийж өнөөдрийг хүрсэн. Удаа дараа гүтгүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх намайг ялласан. Намайг ингэж ямар ч үндэслэлгүйгээр ялтан болгосон. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан 2, 3-н өршөөл орсон хэрэгт намайг яллаж, шүүгчийн захирамжаар 10 хоног цагдан хорьсон. Намайг чи хулгай давтан үйлдлээр хийсэн байна гэсэн. Тэгээд нөгөө хэрэг анхан шатны шүүхээр орж Өршөөлийн хуулиар ямар нэгэн ял шийтгэл өгөх боломжгүй болсон. 2023 онд өвснийхөө өрөнд Нарангэрэлийн Н.Ц  гэдэг хүнээс хэдэн тугал авсан юм, энэ хүн худлаа ярьж байна та бүхэн үнэн зөвөөр шалгаж өгнө үү гэж Хархорин сумын Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Прокурорын тогтоолоор чамайг яллагдагчаар татлаа гээд мэдүүлэг авсан. Миний мэдүүлгийг 3 хувь канондож хийсэн байна гэж ойлголоо. Намайг гурван удаа яллагдагчаар татсан. Хэрвээ миний утасны мэйлийг шалгах юм бол би хулгайч юм уу? Нарангэрэлийн Н.Ц  хулгайч юм уу? Бид хоёрын хооронд өр авлага байсан юм уу? Үгүй юм уу? Нарангэрэлийн Н.Ц ийг Б  аймаг руу хэн тэр зургийг дараад явуулсан юм. Би өөрөө хулгай хийгээгүй болохоор бардам байсан. Чи бид хоёрын хооронд өнчин ишигний өглөг авлага байхгүй шүү. Нэг нутаг усны хүмүүс байна, хоорондоо учраа олчих, онигоо гэж байсан. Аливаа хэрэгт зам, газар зүйн байршил маш шаардлагатай байдаг. Хэрвээ би хулгай хийсэн бол гэгээн цагаан өдрөөр гурван аймгийн дөрвөн сум дамжаад хулгайн юм ачаад явах тэнэг хүн мөн үү. Би Өвөрхангай аймгийн А сум, Архангай аймгийн Х сум, Б  аймгийн Г сум, Б  аймгийн Х  сумын төвүүдээр дайрч явсан юм. Тухайн үед цас зуд ихтэй зам хэцүү байсан болохоор өөр газраар зам байгаагүй. Би ингэж явахдаа дэлгүүр орж ундаа ус авч колонк орж бензин хийдэг байсан. Колонкийн камерын бичлэгт намайг ямар машинтай явсан нь бүгд тодорхой харагдана. Хохирогч болж жүжиглээд байгаа Нарангэрэлийн Н.Ц  бид хоёрын хооронд өр авлага байна уу? Үгүй юу? та бүхэн шалгаад өгөөч гэж хэлдэг байсан. Миний зүгээс хэргийг тал бүрээс нь шалгаж чадаагүй, хилс хэрэгт орж бодит үнэнээс хальж шийдсэн гэж боддог. Энэ хэрэгт 3-н гэрч байдаг. Гэрч Баярбат худлаа ойлгомжгүй юм ярьчихсан мэдүүлэг өгсөн байсан. О.Ц гэдэг залуу тухайн дайвар авчрахдаа шөнө ирээд хоёр залуутай машиныхаа дэргэд нуугдаж байгаад явчихсан гэсэн. Би хулгайн юм тээвэрлээгүй болохоор Б  аймгийн Х  сум руу очсон. Анх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг л үнэн байдаг юм. Гэрч Баярбат, Батжаргал нар нь анх мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө цагаан өнгийн мосттой Бонго портер машинаар ачиж манай гадаа буулгасан гэж товч бөгөөд тодорхой хэлсэн байна. Гэрч Т.С  нь анх мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө би Б гэдэг хүнтэй уулзсан Дархан-Уул гэсэн нэртэй дэлгүүрийн гадаа цагаан өнгийн портер тээврийн хэрэгслээр ачиж ирсэн гэж үнэнийг хэлсэн. Яагаад үнийг яриад байна гэвэл дараа нь мэдүүлэг өгөхдөө өөрчилсөн байсан. Намайг л хорлох гэж байгаа юм шиг байдаг. Б.Ц чиний Бонго машин хаана байна гэхээр нь Дорнод аймаг руу яваад ирээгүй байна гэсэн. Дараа нь гэнэт намайг дуудаж чиний Бонго машиныг прокурорын тогтоолоор битүүмжлэхээр болсон гэж хэлэхэд би яаж байгаа юм бэ? гээд муудалдах шахсан. Тэгээд намайг цагдан хорих захирамж гаргаж 8 хоног цагдан хорьсон юм. Энэ 8 хоногт миний нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг битүүмжлээд үнэлгээ гаргуулж улсын орлого болгохоор ийм муухай юм хийчихсэн байсан. Цагдан хорих байранд байхад олон хуудас юм өгөөд уншихад 3-н хохирогчийн мэдүүлэг 12 удаагийн давтамжтай оруулсан байсан. Энэ хавтаст хэрэгт нэг ч үнэн юм байгаагүй. Ийм байхад анхан шатны шүүх намайг шийтгэсэн. Анхан шатны шүүх ямар гэрчийн мэдүүлэг, ямар нотлох баримтаар надад ял шийтгэл оногдуулсан юм бэ гэв.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Ц нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн газарт өөрийн биеэр гомдол гаргаж байсан гэдэг. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбар гаргаж байсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бол ямар нэгэн байдлаар шийдвэрлэгдэнэ. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж үргэлжлүүлэх үү? Эсвэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах уу? гэсэн шийдвэр өгдөг. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр гараагүй учраас Цагдаагийн байгууллагад ийм гомдол ирээгүй гэсэн үг юм. Хэрвээ гомдол гарахад шийдвэрлээгүй, дарагдуулсан нөхцөл байдал тогтоогдвол тухайн алба хаагчид хариуцлага хүлээдэг хууль, дүрэм, журам байдаг. Хэрэгт авагдсан баримтууд болон мэдүүлгийн баримтууд нь цаг хугацааны зөрүүтэй асуудал байхгүй. Мэдүүлэг бүрийг нэг бүрчлэн үзэж бусад нотлох баримттай харьцуулж үзсэн. Шүүгдэгч Б.Ц-ын отроор явсан цаг хугацаатай яг таарч байгаа. Энэ цаг хугацаанд нь хохирогч нар энэ цаг хугацаанд нь очсон гэдгээ хэлж байна. Б  аймагт байгаа үхрийн эзэн маань энэ ямар учиртай хүн хэнээс авсан гэдэг талаар тодорхой хариулт өгсөн. Хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаагаар хоёр хүнийг нь сайн анзаараагүй, ямар ч байсан Б.Ц байсан гэдэг. Тээврийн хэрэгсэл нь байсан гэдгийг нэг бус мэдүүлгийн нотлох баримтуудад дурддаг. Түүнчлэн машины дугаарыг мэдүүлгийн нотлох баримтуудад тодорхой дурддаг. Гэтэл хохирогч нарын гомдолд үхрээсээ салж ижлээсээ салах ийм зүйл байгаагүй. Тухайн цаг хугацаанд хөлөөрөө явах үхэр байна уу? Цаг хугацааны хувьд тийм тэнхээтэй байгаагүй гэж тайлбарладаг. Авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой битүүмжилсэн, битүүмжлээгүй гэдэг асуудал яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татаж удаа дараа дуудахад ирдэггүй байсан учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх үндэслэл болсон. Мөн машиныг Дорнод руу худалдсан, өвсөнд явсан гэх байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргасан. Тээврийн хэрэгслийн талаар өөр өөр байдлаар мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлгийн нотлох баримтуудад дурдагдсанаас өөр тээврийн хэрэгслийг авчирдаг ч гэдэг юм уу? Шүүгдэгч хоёр ижил тээврийн хэрэгсэлтэй учраас энэ нөхцөл байдалд эргэлзээ бүхий байдалтай байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн өнгө, марк, дугаар тодорхой болсон. Хохирогч Н.Ц тэй холбогдуулж асуудлууд яригдаад байдаг. Н.Ц-ийн  өвсний төлбөр тооцооны асуудал тухайн цаг хугацаанд үүссэн мөнгөндөө авсан юм гэдэг нь тогтоогдохгүй, эсрэгээрээ нөгөө худалдаж авсан хоёр хүний үйл баримт байдаг. Энэ байдлууд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй.

Мөн дуу дүрсний бичлэгийн асуудал яригдаж байна. Ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч нарын яллах дүгнэлтэд мэдүүлгийн нотлох баримтуудыг бүгдийг нь дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгч нь хохирогчид худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг сануулж, мэдүүлгийг танилцуулж гарын үсэг зуруулдаг. Тухайн цаг хугацаанд өмгөөлөгч байлцуулсан ч мэдүүлгийн нотлох баримтуудад явагддаг. Мөн гэрч нараар таньж олуулах ажиллагаа явуулсан баримтууд бүгд хуурамч гэдэг зүйлийг ярьж байна. Мөрдөгчийн даалгавраар өөр мөрдөгчөөс энэ баримтыг нотлох баримтаар үнэлэх үнэлэхгүй буюу боломжгүй гэж үнэлж хэрэгт хавсаргасан ийм нөхцөл баримтууд байдаг. Гэрч Х гэдэг хүнд Үндсэн хуульд заасан эрх үүргийг нь сануулаагүй мэдүүлэг авсан гэж байна. Ганцхан энэ хүний мэдүүлгээр шүүгдэгчийг яллаад байгаа зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөд тухайн хүнд эрх, үүрэг танилцуулаад мэдүүлгийг нь уншуулаад таны өгсөн мэдүүлэг үнэн зөв байна уу? буруу байна уу? засварлуулах юм байна уу гэдгийг танилцуулж гарын үсэг зуруулж нотлох баримтаар үнэлэгдэг. 3-н хохирогчийн алдсан гээд байгаа хохиролтой холбоотой асуудал цаг хугацаанд хэнийд хэзээ очсон, ямар цаг хугацаанд хэн нь тээврийн хэрэгсэл хариуцсан гэдэг талаар хуулийг тодорхой харуулах ийм мэдүүлэг байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Ц т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Прокуророос 2022 оны 12 дугаар сард иргэн Н.Ц-ийн  бор шүдлэн үхэр, тарлан бяруу нийт 2 тооны үхэр, 2023 оны 03 дугаар сард 4 тооны бяруу, 2023 оны 05 дугаар сард өөрийн үхэр сүрэгт байсан Н.Ц-ийн 1 тооны тарлан үхэр /үнээ/ нийт 7 тооны үхрийг машин механизм ашиглаж хууль бусаар, хүч хэрэглэхгүй нууц далд аргаар авч хохирол учруулсан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ... нутгаас 2023 оны 01 дүгээр сард Ц.Ч-ын  3 тооны бяруу, Т.С-ын  3 тооны бярууг машин механизмыг ашиглаж хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авч хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг гэм бурууд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтооход хэрэгт авагдсан нотлох баримтууд хүрэлцэхүйц байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүй байх эсвэл бодит байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу байсан зүйл байхгүй. Яллагдагчаар өгсөн 3-н удаагийн мэдүүлэг ижил болохоос бусад нөхцөл байдал яагаад ирсэн гэдгийг мөрдөгч тэмдэглэл дээрээ тодорхой тусгасан.

Иймд нотлох баримтын хүрээнд анхан шатын шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан учраас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Хохирогчийн нарын өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх нь тогтоогддог. Хохирогчийн мэдүүлгүүдээс гадна олон нотлох баримтууд байдаг. Гурван хохирогчийн Цагдаагийн байгууллагад анх гаргасан өргөдөл гомдол, Н.Ц-ийн  хоёр удаагийн, Ц.Ч-ын  хоёр удаагийн, Т.С-ын  гурван удаагийн мэдүүлгүүд байдаг. Гэрч Б, Х, Б, Ө нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа зэргийг үндэслэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон тогтоогдсон, оролцогчийн эрхийг зөрчөөгүй. Машин ашиглаж хулгайлах гэмт  хэрэг үйлдсэн болохыг худалдаж авсан хүмүүс нь мэдүүлсэн. Энэ машинд үнэлгээ хийж битүүмжилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаануудыг хийсэн. Шүүгдэгчийн зүгээс би 2 өргөдөл, гомдол гаргасан. Би 2020 оноос хойш өөрөө хохирогчоор явж байсан чинь Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагаас намайг эсрэгээр нь яллагдагчаар татчихлаа гэсэн зүйл яриад байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтад тийм зүйлүүд байхгүй. Сая улсын яллагчийн зүгээс энэ асуудлаар Цагдаагийн албан хаагчийн буруу байвал тухайн байгууллагад нь хандаж өргөдөл гомдлоо гаргаж шалгуулах эрх нь нээлттэй байгаа гэдгийг хэлсэн. Мөн өөрийнхөө өргөдөл гомдолтой холбоотой асуудлаар мэдээлэл авах, хүсэлт гаргах эрх нь нээлттэй байгаа. Гэхдээ энэ нь тухайн хэрэгт ямар ч хамааралгүй. Энэ хэрэг 3-н хохирогчийн үхрээ алдсан хэрэг болохоос биш Б.Ц-ын өөрийнх нь 2020 онд адуугаа алдсан хэрэг биш учраас энэ талаар яриад байх шаардлага байхгүй. Миний зүгээс улсын яллагчтай санал нэг байгаа учраас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Ц.Батмэнд нарын дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн.

1. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2427000250047 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1 хх-ийн 75-78/, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2427000000049 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1 хх-ийн 142-146/,  2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2427000000048 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1 хх-ийн 186-189/-д 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б.Цаас яллагдагчаар авсан мэдүүлгийг тус тус хуулбарлан хийсэн,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байхад хохирогч Н.Ц , Ц.Ч , Т.С  нарт эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа авахдаа хүчингүй болсон заалтыг барьж хууль сануулж мэдүүлэг авсан,

3. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 55-58/, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 178-181/-ийн эх хувийг хавсаргаагүй, мөн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаан /1 дүгээр хх-ийн 176/ дээр шинжээч Ц.Т-гийн гарын үсгийг хуулбарлаж дарсан,

4. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаартай магадлалд дурдсан ...бичлэг бүхий уг CD-г мөрдөгч нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянасан эсэх, уг нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй хэрэгт хавсаргасан,

5. 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх-ийн 82-87/, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тээврийн хэрэгсэл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх-ийн 93-97/ эх хувь биш, мөрдөгчийн тэмдэглэл байхгүй.

6. Шүүгдэгч Б.Ц-ын .... улсын дугаартай Киа Бонго-3 маркын тээврийн хэрэгслийг хураан авч, битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй, мөн гэрч Д.Х-наас Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.НЯМДОРЖ

           

                 ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                

                                                                                                                                   

                                                                            Б.ЦЭ