| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00342/И |
| Дугаар | 319/ШШ2025/00650 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 319/ШШ2025/00650
09 05 9/ШШ/00*******50
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, шүүгч Ө.Бахытбек, Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* Б байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Цагаан-Эрэг багт оршин суух, овгийн Шалхаар,
Хариуцагч: ******* аймгийн сумын багт оршин байрлах, “ ” ХХК-д тус тус холбогдох зөрчлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол ,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зөрчлийн улмаас учирсан автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2*******,, төгрөг, ачилт, буулгалт, тээвэрлэлтийн зардал 5,, төгрөг, нийт ,, төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: А.Шалхаар миний бие 57-23 ХОҮ улсын дугаартай Норд маркийн автомашинаар “ ” ХХК-ийн нэр дээр Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэлтийн ажил эрхэлдэг.
Миний эзэмшлийн 57-23 ХОҮ улсын дугаартай Норд маркийн машиныг А. түрээсээр жолоодож байхдаа 2024 оны дугаар сарын 20-ны өдөр уурхайгаас ачилт хийхээр явж байгаад зам дээр зогсож байсан 78-51 УБХ улсын дугаартай автомашины араас мөргөсөн.
Уг автомашин зам чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдэг тавиагүй, ослын дохио ажиллуулаагүй, цацруулагч байхгүй байсан. Зам тээврийн ослын улмаас миний автомашины эд ангиуд эвдэрч гэмтэн, ашиглах боломжгүй болж, 2*******,, төгрөгийн хохирол учирсан.
Замын хөдөлгөөний тухай хууль, дүрмийг зөрчин зам дээр зогсож байсан автомашиныг Ж. жолоодож явсан. 8-51 УБХ улсын дугаартай автомашин нь А.Шалхаарын өмчлөлийнх бөгөөд “ ” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрлэлт хийдэг.
Зам тээврийн ослын улмаас 57-23 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2*******,, төгрөг, ачилт, буулгалт, тээвэрлэлтийн зардал 5,, төгрөг, нийт ,, төгрөгийн хохирол учирсан.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: “Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”, “ ” ХХК-ийн тодорхойлолт, “ ” ХХК-ийн тодорхойлолт, “Хаан банк” ХК-ийн депозит дансны хуулга/Г.*******/, “Хас банк” ХК-ийн депозит дансны хуулга/Г.*******/
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: “******* аймгийн сум дахь Цагдаагийн хэлтэс”-ийн зөрлийн 2537004 дугаартай зөрчлийн хэргийн материал, тээврийн хэрэгслийн лавлагаа/, 5723 ХОҮ/
5. Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
*******. Хариуцагч А.Шалхаарын татгалзлын үндэслэл: Миний бие улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч, эзэмшигч биш. Тухайн автомашиныг Ж. жолоодож явсан. Ж., А. нар үйлдсэн зөрчилдөө цагдаагаар шийтгүүлсэн. 5723 ХОҮ улсын дугаартай хэрэгслийн өмчлөгчөөр “ ” ХХК бүртгэлтэй тул Г.******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд.
7. Хариуцагч “ ” ХХК-ийн татгалзлын үндэслэл: улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, эзэмшигчээр бүртгүүлэн нүүрс тээврийн ажил гүйцэтгэдэг А.Шалхаарын өмч болно. Зам тээврийн ослын хохирлыг манай компани хариуцахгүй.
8. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.
9. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: “Албан журмын даатгагчдын холбоо”-ны тодорхойлолт
10. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга нь: Нэхэмжлэлийг хангаж, хохирлыг барагдуулах нь зүйтэй. Учир нь өөрийн автомашиныг эрсдлээс хамгаалж, өрөөлийн автомашиныг хохироосон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч А.Шалхаар болон “ ” ХХК-д тус тус холбогдуулан Аачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад эд юмс нь эвдэрч, гэмтсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн улмаас учирсан автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2*******,, төгрөг, ачилт, буулгалт, тээвэрлэлтийн зардал 5,, төгрөг, нийт ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ./Хавтаст хэргийн 1-2, 139-140 хуудас/
Хариуцагч А.Шалхаар нь “тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш, зам тээврийн осол гарах үед уг тээврийн хэрэгслийг жолоодоогүй” гэх үндэслэлээр, хариуцагч “ ” ХХК нь “тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргажээ./хавтаст хэргийн 19, 1*******2 хуудас/
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаа шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөд халдсан үйлдэл/эс үйлдэхүй/, учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоогоор тодорхойлогдоно.
3. ******* аймгийн сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Х.Бүркитбай/цаашид эрх бүхий албан тушаалтан гэх/-гийн 2024 оны дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор “******* аймгийн сумын багт оны дугаар сарын 20-ны өдөр 5723 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн” зам тээврийн осолд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /хавтаст хэргийн 2******* хуудас/
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны дугаар сарын 23-ны өдрийн магадлагаагаар улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж. нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 9.5 дахь хэсэг “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг, 5723 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А. нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 11.3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, .2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн нь тогтоогджээ./хавтаст хэргийн 57-58 хуудас/
Улмаар эрх бүхий албан тушаалтны оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0087079 дүгээр шийтгэлийн хуудсаар холбогдогч А.ыг, мөн өдрийн 0087080 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Ж.ийг тус тус Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ./хавтаст хэргийн *******0-*******1 хуудас/
Холбогдогч А., Ж. нар нь торгох шийтгэлийг биелүүлж, оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус бүр 100, төгрөгийг төлснөөр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болжээ./хавтаст хэргийн 1 хуудас/
Уг зам тээврийн ослын улмаас 5723 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнийн дүнг “ билгүүн” ХХК-ийн оны дугаар сарын 25-ны өдрийн 240******* дугаар “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”/хавтаст хэргийн *******1-*******5 хуудас/-гаар 2*******,, төгрөг/шууд зардал 24,078, төгрөг, шууд бус зардал 1,970, төгрөг/-өөр тогтоожээ.
Иймд 5723 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь учирсан хохирлоо улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гаргуулахаар шаардах эрхтэй байна.
4. Энэхүү иргэний хэргийн тухайд нь зам тээврийн осол гарсан, уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримтын талаар зохигч маргаагүй. Харин зам тээврийн осолд өртсөн 5723 ХОҮ болон улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг хэрхэн тодорхойлох талаар маргасан.
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно”, 91.2 дахь хэсэгт “Дараах тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй”, уг хэсгийн 91.2.1 дэх заалтад “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” гэжээ.
“******* аймгийн авто тээврийн төв”-ийн оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 89 дүгээр албан бичгийн хавсралт “Тээврийн хэрэгслийн лавлагаа”-наас үзэхэд 5723 ХОҮ улсын дугаартай Beiben North Benz загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “ ” ХХК, улсын дугаартай Beiben North Benz загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “ ” ХХК байна./хавтаст хэргийн 4-******* хуудас/
Уг лавлагаанаас үзэхэд зам тээврийн осолд өртсөн автомашины эзэмшигч нь дээрх нэр бүхий хуулийн этгээд байгаа боловч Г.*******гийн нэхэмжлэлтэй А., “ ” ХХК-д тус тус холбогдох тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгуулах тухай иргэний хэргийн тухайд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч буюу хөрөнгийн эзнийг тээврийн хэрэгслийг бүртгэлээр тодорхойлох боломжгүй байна.
Учир нь ******* аймгийн сум дахь Цагдаагийн хэлтсээс 2024 оны дугаар сарын 23-ны өдрийн 49/1183 дугаар албан бичгээр зөрчлийн хэрэгт хохирогчоор оролцохыг мэдэгдэхэд “ ” ХХК нь 2024 оны дугаар сарын 24/22 албан бичгээр “5723 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирогч нь Г.*******” гэсэн хариу/хавтаст хэргийн 101, 104 хуудас/-г,
******* аймгийн сум дахь Цагдаагийн хэлтсээс 2024 оны дугаар сарын 23-ны өдрийн 49/1184 дүгээр албан бичгээр зөрчлийн хэрэгт хохирогчоор оролцохыг мэдэгдэхэд “ ” ХХК нь оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 албан бичгээр албан бичгээр “ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь А.Шалхаар” гэсэн хариу/хавтаст хэргийн 102, 105 хуудас/-г тус тус өгчээ.
Уг бичмэл нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгдсэн нэр бүхий хуулийн этгээд нь өөрсдийгөө тухайн автомашины өмчлөгч гэж үзэхгүйгээр энэхүү иргэний хэргийн зохигчийг нэрлэн зааж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцохоос татгалзсан байна.
Иймдээ ч эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгдсэн нэр бүхий хуулийн этгээдийг хохирогчоор оролцуулалгүйгээр энэхүү иргэний хэргийн зохигчийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авчээ.
Эрх бүхий албан тушаалтнаас явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд:
- Г.******* нь “5723 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ХХК-д бүртгэлтэй, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Миний тээврийн хэрэгслийг жолооч А. жолоодож байгаад осолд өртсөн”,
- А. нь “5723 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ХХК-д бүртгэлтэй Г.*******гийн эзэмшлийн автомашин”,
- А.Шалхаар нь “78-51 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн сумаас н.Алтанхуяг гэх хүнээс 50 рейсээр амаар тохиролцож, суманд авч ирсэн шаланз байгаа. Тэр өдөр би өөрөө боомтод хүний машин бариад явж байсан тул найз Ж.т уурхай оруулаад ачаад буцаад кемп дээр авч ирээд өгчих гээд захиад үлдээсэн байсан”,
- Ж. нь “ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ХХК-д явдаг А.Шалхаарын рейсээр авчсан машин мөн. Би түрээсийн жолооч нь байсан. Өчигдөр А.Шалхаар утсаар яриад ачуулаад кемп оруулаад тавьчих гээд надад захисан” гэсэн мэдүүлэг тус тус өгчээ./хавтаст хэргийн 35-48 хуудас/
Уг бичмэл нотлох баримтаас үзэхэд 5723 ХОҮ улсын дугаартай Beiben North Benz загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч буюу уг хөрөнгийн эзэн нь нэхэмжлэгч Г.*******, улсын дугаартай Beiben North Benz загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч буюу уг хөрөнгийн эзэн нь хариуцагч А.Шалхаар байна.
5. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу зохигч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч тул уг хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, халдлагаас хамгаалах, өмчдөө учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч Г.******* нь 5723 ХОҮ улсын дугаартай Beiben North Benz загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй тул “нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд шаардлага гаргасан” гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
*******. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагч А.Шалхаар нь улсын дугаартай Beiben North Benz загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч буюу уг хөрөнгийн эзэн учраас уг автомашиныг жолооч Ж.т шилжүүлэн өгч, тээврийн хэрэгсэл ашиглагчийг өөрөө томилсон тул бусдад учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд “тухайн тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч биш, зам тээврийн ослын үед тээврийн хэрэгсэл жолоодоогүй” гэх агуулга бүхий хариуцагч А.Шалхаарын татгалзал эрх зүйн үндэслэлгүй.
7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.
Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг аргаар арилгана. Эд хөрөнгөд учирсан хохирлын мөнгөн дүн нь гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн мөнгөн дүнгээр тодорхойлогдоно.
Энэхүү үндэслэлээр хариуцагч А.Шалхаараас тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 2*******,, төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, тээврийн хэрэгслийн ачилт, буулгалт, тээвэрлэлтийн зардал 5,, төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийг өөрт газарт хүргэхийн тулд ачуулах, буулгах, тээвэрлэх зэргээр тодорхой хэмжээний зардал гарсан байдлыг шүүх үгүйсгэхгүй ч уг зардлын үнийн дүн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар нотлогдсонгүй.
Тодруулбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ээс шүүх хуралдаанд гарган өгсөн “Хаан банк” ХК болон “Хас банк” ХК дахь нэхэмжлэгч Г.*******гийн дансны хуулгаар ачуулах, буулгах, тээвэрлэх зэрэгт гарсан зардлын дүнг тогтоох боломжгүй байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А.******* нь зам тээврийн ослын газаас 5723 ХОҮ улсын дугаартай Beiben North Benz загварын тээврийн хэрэгслийг ачуулах, тээвэрлэх, буулгах зэрэгт 5,, төгрөгийн зардал гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтын дагуу шүүхэд баримтаар нотолсонгүй.
9. Энэхүү иргэний тухайд хариуцагч “ ” ХХК нь улсын дугаартай Beiben North Benz загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэх дүгнэх боломжгүй.
Тодруулбал “ ” ХХК нь уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр бүртгэлтэй байлгаж буй нь уг хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулах хүсэл зориггүй, зөвхөн ******* аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэх зорилготой байгаа нь зөрчлийн хэргийн материалаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч “ ” ХХК-д холбогдох тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгуулах агуулга бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
Иймд иргэдийн төлөөлөгч Д.Сэлэнгийн “нэхэмжлэлийг хангаж, хохирлыг барагдуулах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлтийн зарим хэсгийг шүүх хүлээн авч, үлдэх хэсгийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 5******* дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч А.Шалхаарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Шалхаараас улсын тэмдэгтийн хураамжид 288,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 11*******, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А.Шалхаарааас автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2*******,, төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх ачилт, буулгалт, тээвэрлэлтийн зардал 5,, төгрөг гаргуулах тухай хэсэг болон хариуцагч “ ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч А.Шалхаарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Шалхаараас улсын тэмдэгтийн хураамжид 288,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК
ШҮҮГЧ Б.РАУШАН