Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 319/ШШ2025/00657

 

 

 

 

 

 

    2025           09           09                                            39/ШШ2025/00657

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* аймгийн ******* даргын ******* газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн ******* газар”-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* овгийн од холбогдох

Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр ,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., прокурор Д., хариуцагч А./цахимаар/ нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

. Нэхэмжлэлийн агуулга: ******* аймгийн ******* даргын оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн А/76 дугаар захирамжаар А.ыг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр хаалгахаар шийдвэрлэсэн.

А. нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр ,, төгрөгийг оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхийг даалгасан шийдвэрийг биелүүлээгүй.

2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч А. нь нэхэмжлэгч “******* аймгийн ******* даргын ******* газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн ******* газар”-ын цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн нь үндэслэл тогтоогдсон тул “******* аймгийн ******* даргын ******* газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн ******* газар”-ын нэхэмжлэлтэй А.од холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.5 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..4 дэх заалтад “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу “******* аймгийн ******* газар” нь “******* аймгийн ******* даргын ******* газар”-ыг төлөөлөн А.од холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.6 дахь хэсэгт “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “******* аймгийн ******* даргын ******* газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн ******* газар”-ын нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 4,6*******5 төгрөгийг хариуцагч А.оос гаргуулан улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А. нь нэхэмжлэгч “******* аймгийн ******* даргын ******* газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн ******* газар”-ын цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..4 дэх заалтыг баримтлан “******* аймгийн ******* газар” нь “******* аймгийн ******* даргын ******* газар”-ыг төлөөлөн А.од холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* аймгийн ******* даргын ******* газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн ******* газар”-ын нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 4,6*******5 төгрөгийг хариуцагч А.оос гаргуулан улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МӨНХБАТ