| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 153/2024/00738/И |
| Дугаар | 319/ШШ2025/00698 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 319/ШШ2025/00698
2025 0 25 31/ШШ2025/0
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овгийн ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын багт оршин суух, овгийн *******д холбогдох
Охин А.*******гийн асрамж тогтоолгох, эцэг У.*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин А.*******г тэжээн тэтгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, хариуцагч У.******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн агуулга: Т.******* миний бие онд У.*******тэй танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас оны 0 дугаар сарын -ны өдөр охин А.******* төрсөн.
У.******* нь охиноо нэг нас хүрэхээс өмнө өөр хүнтэй нийлж яваад бид хоёрыг эргэж тойрохоо больсон. Охин А.******* 3 настай, цэцэрлэгт явдаг.
Иймд охин А.*******г эх Т.******* миний асрамжид үлдээж, эцэг У.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин А.*******г тэжээн тэтгүүлж, өгнө үү.
2. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: хүүхдийн төрсний гэрчилгээ/А.*******/, ******* аймгийн ******* сумын дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын ******* өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
4. Хариуцагчийн тайлбарын агуулга: У.******* миний бие оны 0 сард Т.*******тай танилцаж, оны 10 дугаар сарын 03-ны өдөр дотно харилцаанд орсноос хойш уулзаагүй байж байгаад оны 12 сарын 04-ний өдөр миний төрсөн өдрөөр ирэхэд хүүхэдтэй болсон гэж хэлсэн. оны 0 сарын -ны өдөр охин А.******* төрсөн.
Би эцэг хүнийхээ үүргийг биелүүлж, 20******* оны дугаар сарыг хүртэл хугацаанд А.*******г юугаар ч дутаахгүй өсгөсөн. 20******* оны дугаар сард Т.******* надад А.******* чиний хүүхэд биш өөр хүний хүүхэд гэж хэлсэн.
Миний бие эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр эцэг мөн гэдэг нь тогтоогдвол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, охиноо эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө.
5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримт: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 0 дүгээр сарын 03-ны өдрийн 14/36 дугаар шинжээчийн дүгнэлт
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч У.******* нь нэхэмжлэгч Т.*******ийн хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.
2. Иргэний хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ”, уг хэсгийн .1.2 дахь заалтад “иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр” гэжээ.
Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хуулийн дээрх заалтын дагуу иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болдог.
Иймд хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар зохигч эвлэрсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн/хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон/ тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.*******ийн хариуцагч У.*******д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай энэхүү иргэний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэжээ.
******* аймгийн ******* сумын улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдгээр албажсан төрсний гэрчилгээнээс үзэхэд оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн, охин А.*******гийн эх нь нэхэмжлэгч Т.*******, эцэг нь хариуцагч У.******* байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, уг хэсгийн 4.1.4 дэх заалтад “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж заасан нь иргэний улсын бүртгэлд нэг адил хамаарна.
Хуулийн дээрх заалтын дагуу охин А.*******гийн эцгээр У.*******г, эхээр Т.*******ийг бүртгэсэн иргэний улсын бүртгэл үнэн зөвд тооцогдох хэдий ч хариуцагч У.******* хүүхдийн эцэг тогтоолгох хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Т.******* хүлээн зөвшөөрсөн.
Иймд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дугаар сарын 30-ны өдрийн 31/ШЗ2025/0*******6 дугаар захирамжаар “Шүүх шинжилгээний ерөнхий газар”-ыг шинжээчээр томилж, эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 0 дүгээр сарын 03-ны өдрийн 14/36 дугаар шинжээчийн дүгнэлтэд “У.******* нь А.*******гийн биологийн эцэг байх боломжтой байна. Эцэг байх магадлал , хувь байна” гэжээ.
Нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч У.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч охин А.******* нь хуулийн дээрх хэсгийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ
Иймд хариуцагч У.*******д холбогдох нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийг шүүх гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийн хүүхдийн асрамжийн нэг адил хянан шийдвэрлэнэ.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт ”Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэжээ.
Нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч У.******* нар нь тусдаа амьдрах үедээ охин А.*******г эхийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч У.*******д холбогдох охин А.*******г өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.
5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэжээ.
Хэдийгээр охин А.******* нь эх Т.*******ийн асрамжид үлдэж байгаа хэдий ч нэг талаас эцэг У.*******тэй байнгын харилцаатай байх, нөгөө талаас эцэг нь хүүхэдтэйгээ уулзах, харилцах эрхтэй.
Уг эрхээ хэрэгжүүлэхэд эх Т.******* нь зориудаар саад учруулсан тохиолдолд эцэг У.******* нь эрхээ хамгаалуулахаар гэр бүл, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагад гомдол, хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
6. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу зохигч нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг У.*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх Т.*******ийн асрамжид байгаа охин А.*******г тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй.
7. Эцэг У.*******гээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх Т.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү охин А.*******гийн хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.
Тэтгэлэг нь охин А.*******гийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг У.******* нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Т.*******аас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно.
Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн А/0 дүгээр тогтоолоор хүн амын амьжиргааны доод түвшин 2025 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталжээ.
Уг тогтоолын хавсралтад баруун бүсийн хүн амын амьжиргааны доод түвшинг 40,000 төгрөг байхаар заасныг эцэг У.*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин А.*******г тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлбол 2,40,000 төгрөг байна.
Иймд нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч У.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 61,0 төгрөг төлөх байжээ.
. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана”, уг хэсгийн 7.1.2 дахь заалтад “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч У.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа 70,200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлжээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Т.*******ийн хариуцагч У.*******ад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******гээс 132,10 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******т олгож, үлдэх 61,0 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1 дэх заалт, 116, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ийн хариуцагч У.*******д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, охин А.*******г эх Т.*******ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг тус тус баримтлан охин А.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 1 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд хүүхэд тус бүрт амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг У.*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг У.*******гээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү охин А.*******гийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.*******т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг охин А.*******гийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг У.******* нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Т.*******аас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ийн хариуцагч У.*******ад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******гээс 132,10 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******т олгож, үлдэх 61,0 төгрөгийг улсын орлого болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ