| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04278/И |
| Дугаар | 191/ШШ2025/07275 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/07275
2025 09 03 191/ШШ2025/07275
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Б*******, С*******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүргийн ******давхарт байрлах, И******* бизнес а******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ********* тоотод оршин суух, С******* овогт Т*******ын Д /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 30,200,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Д нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэй, 15,000,000 төгрөгийн зээл авч, тоот зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгөөр тохирсон. Түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэ*******д N маркийн C м загвартай 3 УНЧ улсын дугаартай улбар шар өнгөтэй, 6 С ангилал, хөдөлгүүрийн багтаамжтай суудал төрлийн М аралтай 0 дугаарын гэрчилгээтэй 2002 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр орж ирсэн суудал зориулалттай тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэн авч Бтоот Фийн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүгээ төлж барагдуулаагүй болно. Мөн фидүцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн эзэмших, ашиглах эрхийг хариуцагчид өгсөн боловч хариуцагч нь тээврийн хэрэгслийн ашиглах явцдаа зам тээврийн осолд орж эвдэж гэмтээсний улмаас тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулах боломжгүй болсон. Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл болох 15,000,000 төгрөг, төлөх ёстой 2023 оны 8,9,10,11,12 сар, 2024 оны 1-12 сар, 2025 оны 1,2,3,4, 5 сарын 01-ний өдөр хүртэлх хуримлагдсан хүү 11,929,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,271,800 төгрөг нийт 30,200,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрсэн гэрээнд: Нэмэгдүүлсэн хүү 3,271,800 төгрөгийг 70 хувь хөнгөлж, 981,540 төгрөг гаргуулах ба зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, 2023 оны 8-12 дугаар сар, 2024 оны 1-12 дугаар сар, 2025 оны 01-5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хуримтлагдсан хүү 11,929,000 төгрөг, нийт 27,910,540 төгрөгийг зээлдэгч нь 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6,910,540 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И******* бизнес а******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Дд холбогдох 30,200,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 2,290,260 төгрөгөөс татгалзаж, үлдэх 27,910,540 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6,910,540 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И******* бизнес а******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Дд холбогдох 30,200,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 2,290,260 төгрөгөөс татгалзаж, үлдэх 27,910,540 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6,910,540 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,954 төгрөгийн 160,202.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 148,751.5 төгрөгийг Б******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 148,751.5 төгрөгийг хариуцагч Т.Дас тус тус гаргуулж нэхэмжлэгч И******* бизнес а******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА