| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 395 |
| Огноо | 2018-05-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Д.Мөнхтогоо,
Шүүгдэгч Ц.Алтаншагаа түүний өмгөөлөгч Д.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг уул овогт Цэрэнбуянгийн Алтаншагаад холбогдох эрүүгийн 1709020450427 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Архангай
аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, боловсролгүй,
мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг 1 дүгээр
гудамж, 22 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,
2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Алаг уул овгийн Цэрэнбуянгийн Алтаншагаа /РД:С376070815/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Алтаншагаа нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тохилог шинэ ертөнц” ХХК-ний тусгайлан хамгаалсан хашаанд хууль бусаар нэвтрэн 30 ширхэг трубаг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Алтаншагаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн...." гэв
Эрүүгийн 1709020450427 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Алтаншагаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Цайз зах руу очиж ачааны портерын нэг танихгүй жолоочтой уулзаад "ачаа ачих уу" гэж асуухад тэр залуу "ачна" гэж хэлсэн. Тэгээд би уг жолоочид өөрийнхөө утасны дугаарыг өгчихөөд өөрөө барилга руугаа явсан. Портерийн жолооч над руу яриад 21 цагийн үед миний хэлсэн газарт буюу уг барилгын гадна ирсэн. Би тэгээд уг портерт суугаад барилгын хашааны хаалган дээр очоод сингалдсан. Тэгтэл нэг цоохор хувцастай хамгаалагч гарч ирээд "яах гэж байгаа юм" гэж асуухаар нь би "юм ачих гэж байгаа юм" гэж хэлсэн. Тэгээд дотогшоогоо ороод барилгын 4 давхарт гараад би эхлээд 14 ширхэг труба ачаад гарсан. Учир нь нэг ор 30 ширхэгийг ачих гэхэд багтахгүй байсан. Тэгээд би эхний 14 трубагаа ачаад гарах үед хамгаалагч нь хаалга онгойлгож өгөхдөө "энэ трубагаар яах гэж байгаа юм" гэж асуухаар нь би тэр хамгаалагчид "хужаа инженер мэдэж байгаа" гэж хэлсэн. Тэгээд тэр хамгаалагч надаас өөр юм асуулгүй намайг явуулсан. Би ингээд эхний 14 трубагаа "Нарантуул" захын өргөтгөлийн зүүн урд талын зам дээр очиж нөгөө төмөр авах хүмүүст өгсөн. Тэгээд буцаж очоод дахиад 16 ширхэг трубаг хулгайлж аваад авчирч өгсөн. Би нийт 180 метр труба болж байсан ба би нэг метрийг 3000 төгрөгөнд бодож уг хүмүүст зарсан юм. Тэгээд би 520.000 төгрөг аваад үүнээсээ 60.000 төгрөгийг нь портерийн жолоочид ажлын хөлс нь болгож өгч явуулсан Би тэгээд мөнгөө аваад шууд л яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Хохирогч Т.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Манай баригдаж байгаа барилгын хяналтын камерын бичлэгийг шүүн үзэхэд 59-04 УНП улсын дугаартай портер машин барилгын төмрийг ачаад гарч байгаа бичлэг байсан. Би дараа нь уг төмрийг зөөж авсан жолооч залуутай ярихад угольник, шивлер төмөр байгаагүй, зөвхөн труба байсан гэж хэлсэн. Тийм учраас манай хамгаалагч Чинбат буруу харсан юм шиг байна лээ. Манай байгууллага 86 см-ийн диаметрттэй, 6 метрийн урттай, 30 ширхэг труба нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Гэрч Л.Чинбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2017 оны 10 дугаар сарынг 31-ний өдрийн 22 цагийнүед портер машин орж ирэхээр нь би “хаачих гэж байна” гэж асуухад дээшээгээ орох гэж байна гэхээр нь би оруулсан. Тэгээд портер машины тэвшинд труба бусад төмрүүд байсан. Тэгэхээр нь би “наад төмрөөрөө яах гэж байгаа юм” гэж асуухад “хятад инженерт чинь хэлсэн” гэхээр нь гараад явуулсан. Тэгээд би путикэнд ороод сууж байсан чинь толгой өвдөөд эргээд ариун цэврийн өрөө рүү явсан. Хэсэг хугацааны дараа түрүүний нөгөө төмөр ачдаг портер эргэж ирээд сигналдахаар нь би “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “орох гэж байна” гэхээр нь хаалган дээр ирэхдээ дахиад ачаан дээрээ труба төмөр ачсан байсан. Дахиад лавлаад асуухад хятад инженер чинь мэдэж байгаа гэсэн... " гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Гэрч Н.Дамдинсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 59-04 УНП улсын дугаартай “хьюндай портер” автомашинаар хувиараа ачаа зөөдөг юм. Тэгээд ажлаа дуусгаад 21 цагийн үед уг залуугийн өгсөн дугаар руу залгаж “та хаана байна вэ би ажлаа дуусчихлаа” гэж хэлтэл тэр залуу “Циркийн ойролцоо хүрээд ир, би тосоод авъя” гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн газар нь яваад очсон ба уг газар нь АСА циркийн баруун талд байрлах нэг баригдаж байгаа барилга байсан. Тэгээд орох гэтэл хашааны хаалга нь хаалттай байсан ба сигналдахад харуул нь гэх нэг залуу хаалга онгойлгож өгсөн. Надтай хамт явж байсан залуугаас “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “юм ачих гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд бид 2 машинтайгаа яваад 4 давхарт гараад машинаа зогсоосон ба уг залуу машинаас буугаад миний машины ачаан дээр машины яндан шиг диаметртэй нилээн урт 5-6 метр орчим урттай бүдүүн трубанууд ачиж эхэлсэн. Тэр залуу трубагаа ганцаараа зөөсөн. Тэгээд бид 2 тэндээс гараад “Өгөөмөр” зах өнгөрөөд замын хажууд зогсож байсан нэг ачаа ачсан том машинд уг төмрүүдээ өгсөн. Тэгэд би сүүлийн 16 ширхэг трубаг буулгачихаад бараг 01 цаг өнгөрч байхад ажлын хөлс гэж би 60.000 төгрөг уг залуугаас аваад шууд гэртээ харьсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд:
-“...Ц.Алтаншагаагаас хохирол нөхөн төлөх 500.000, 400.000 төгрөгийг түр хураан авав...” гэжээ /хх-ийн 8, 10 дугаар хуудас/,
Мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл:
-“...Ц.Алтаншагаагаас хохирол нөхөн төлөх 500.000, 400.000 төгрөгийг авч хохирогч Т.Отгонбаярт хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 9, 11 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан:
-“...86 см диаметртэй 6 м урттай Труба 3.330.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 43 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээ:
-“…5904 УНП улсын дугаартай “Портер” автомашин 6.000.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 109 дугаар хуудас/
Гэрч С.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Ц.Алтаншагаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 31-35 дугаар хуудас/, Ц.Алтаншагаагийн “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Ц.Алтаншагаа нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тохилог шинэ ертөнц” ХХК-ийн тусгайлан хамгаалсан хашаанд хууль бусаар нэвтрэн 30 ширхэг трубаг 59-04 УНП улсын дугаартай “Хьюндай портер” автомашинд зөөвөрлөж учрах саадыг арилгах зорилгоор машин ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Алтаншагаагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Л.Чинбат, Н.Дамдинсүрэн нарын мэдүүлэг, хохирогч Т.Отгонбаярын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлангууд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогч компанийн эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсанаа хүлээсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлсэн, гэрч нараас хэргийн нөхцөл байдал, автомашин ашигласан талаар тодорхой мэдүүлсэн, тухайн эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид хичнээн хэмжээний хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар Ц.Алтаншагаагийн гэм буруутай үйлдэл нь хөдөлбөргүй нотлогджээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Алтаншагааг бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан хашаанд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг, зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Т.Отгонбаяраас “...миний бие нь нийт 3.330.000 төгрөгийг авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Ц.Алтаншагааг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Алтаншагаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэхь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэн түүнд 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Ц.Алтаншагаагийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Алтаншагаа нь гэмт үйлдлээ түргэсгэх, хялбарчилах, учрах саадыг арилгах зорилгоор 59-04 УНП улсын дугаартай “Хьюндай портер” маркын автомашиныг ашиглаж, гэмт хэргийн хор аюулыг үлэмж ихэсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж мөн хууль зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан,...техник, хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 59-04 УНП улсын дугаартай “Хьюндай портер” маркын автомашин нь Чулуунпүрэвийн Ундрахын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон тул Ц.Алтаншагаагаас тухайн автомашины үнэ болох 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг албадан гаргуулах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Алтаншагаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.