2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/07562

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 12 191/ШШ2025/07562

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******гийн ******* /РД: *******/, *******ын /РД: / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, хороо, ийн гудамж, 12б байр, 29 тоот, ХХК-д /РД: / холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчид тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******, Ч. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.*******, Ч. нар нь ХХК-тай 2019 оны 11 сарын 18-ны өдөр 19/05 дугаартай амины орон сууц, хаус захиалах болон хөрөнгө оруулах тухай гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр нэхэмжлэгч С.*******, Ч. нар нь ХХК-д 260,000,000 төгрөгийг төлөх, хариуцагч ХХК нь дүүрэг, хорооны нутаг дэвсгэр, Өвөр гийн аманд байршилтай, вилла хотхоны дугаартай, м.кв талбай бүхий 4 өрөө амины орон сууцыг 2020 оны 03-р улиралд буюу 9 сар гэхэд бүрэн ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч С.*******, Ч. нар гэрээнд заасан үүргээ 2020 оны 01 сарын 10-ны өдөр гэхэд бүрэн биелүүлж, 160,360,000 төгрөгийг бэлнээр шилжүүлж, 91,840,000 төгрөгт үл хөдлөх хөрөнгө тооцон шилжүүлж, төлбөрийн 97 хувийг бэлнээр төлж барагдуулсантай холбоотой 3 хувийн хөнгөлөлтөд 7,800,000 төгрөгийг тооцуулж, нийт 260,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.

Гэвч хариуцагч ХХК-ийн гүйцэтгэж байсан барилгын ажлын явц удаашралтай, барилгын зарим ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангахгүй, дахин давтан гүйцэтгэх, тохирсон нөхцөл тоноглолоор ажлууд хийгдэхгүй байх зэргээр барилгын ажил маш удаашралтай явагдаж байсан бөгөөд гэрээнд заасан хугацаанд амины орон сууцыг ашиглалтанд оруулаагүй.

Нэхэмжлэгч С.*******, Ч. нар нь хариуцагч ХХК-ийг хайж олоход маш их хугацаа зарцуулсан бөгөөд дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг нь өөрсдөөсөө хөрөнгө зарцуулж хийж дуусган 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн тус орон сууцандаа амьдарч эхэлсэн.

Хариуцагч ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.15-д Хаусыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн газар өгнө. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагч талд гардуулж өгнө гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.*******, Ч. нарыг дүүрэг, хороо, Өвөр зайсангийн ам, вилла хотхоны дугаартай /тоот/ м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, С.*******, Ч. нарт тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч. шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай ХХК нь иргэн С.*******, Ч. нартай 2019 оны 11 сарын 18-ны өдөр 19/05 дугаартай амины орон сууц /хаус/ захиалах болон хөрөнгө оруулах тухай гэрээ байгуулан Улаанбаатар хот, дүүрэг, хорооны нутаг дэвсгэр, Өвөр зайсангийн аманд байршилтай, дугаартай, м.кв талбай бүхий 4 өрөө амины орон сууцыг барьж, ашиглалтанд оруулж захиалагчид хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.

Захиалагч болох С.*******, Ч. нар нь амины орон сууцны төлбөр болох 260,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байдаг.

Гэвч тодорхой шалтгааны шалтгааны улмаас тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй нь үнэн бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тухайн амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай маргах зүйл байхгүй.

Мөн тус амины орон сууцны үл хөдлөха хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх шаардлагыг ч мөн адил хүлээн зөвшөөрч байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч С.*******, Ч. нар нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, итгэмжлэл гэрчилсэн тэмдэглэл,

2019 оны 11 сарын 18-ны өдрийн амины орон сууц /хаус/ захиалах болон хөрөнгө оруулах тухай гэрээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,

Ч.гаас Ч.өд 2020 оны 01 сарын 10-ны өдрөөс 1 жилийн хугацаатай олгосон ******* дүүрэг, хороо, хороолол, 13335, Энхтайваны өргөн чөлөө, байр, тоотын 2 өрөө бүхий 57.4 м.кв талбай бүхий орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийн хуулбар,

******* дүүрэг, хороо, хороолол, 13335, Энхтайваны өргөн чөлөө, байр, тоот орон сууц Ч.гийн өмчлөлд бүртгэлтэй тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Орон сууц захиалгын урьдчилгаа төлбөрт 160,360,000 төгрөг төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт,

Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 07/10 тоот албан бичиг,

Амины орон сууцны цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр төлсөн баримтууд, харуулын хөлс төлсөн баримтууд, хотхоны худгийн мотор солихтой болон худагтай холбоотой төлбөр төлсөн баримтууд, хотхоны гадна хаалганы төлбөр-чипний үнэ төлсөн баримт, хотхоны гадна хаалганы гэрэл зураг,

цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, хиймэл дагуулын телевизийн үйлчилгээний гэрээ,

, , дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 3058 дугаар бүхий шийдвэр /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч ХХК нь итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

2025 оны 04 сарын 18-ны өдрийн 17325 дугаар шүүгчийн захирамжаар дүүргийн бүртгэлийн хэлтсээс дүүрэг, хороо, Өвөр зайсангийн аманд байршилтай, дугаартай /тоот/ м.кв талбай бүхий 4 өрөө амины орон сууц хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа болох, уг хөрөнгөд үүрэг ногдуулсан барьцаа бүртгэлтэй эсэх талаарх,

 

2025 оны 05 сарын 06-ны өдрийн 20041 дугаар шүүгчийн захирамжаар Хот байгуулалт, хотын стандартын газраас дүүрэг, хороо, Өвөр зайсангийн аманд байршилтай, дугаартай /тоот/ амины орон сууцны хаягийн лавлагааг,

 

2025 оны 08 сарын 08-ны өдрийн 33302 дугаар шүүгчийн захирамжаар дүүргийн бүртгэлийн хэлтсээс дүүрэг, хороо, Өвөр зайсангийн аманд байршилтай, нэгж талбарын дугаартай, дугаартай /тоот/ м.кв талбай бүхий 4 өрөө амины орон сууц хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа болох, уг хөрөнгөд үүрэг ногдуулсан барьцаа бүртгэлтэй эсэх лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******, Ч. нар нь хариуцагч ХХК-д холбогдуулан дүүрэг, хороо, Өвөр зайсангийн ам, вилла хотхоны дугаартай /тоот/ м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, С.*******, Ч. нарт тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Захиалагч С.*******, Ч. нар нь гүйцэтгэгч ХХК-тай 2019 оны 11 сарын 18-ны өдөр амины орон сууц /хаус/ захиалах болон хөрөнгө оруулах тухай гэрээ байгуулан гүйцэтгэгч ХХК нь дүүрэг, хорооны нутаг дэвсгэр дэхь Өвөр зайсангийн аманд, вилла хотхонд дугаартай, /тоот/ 4 өрөө бүхий, м.кв талбай бүхий хөнгөн бетон блок амины орон сууцыг 2020 оны 3-р улиралд багтаан барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч нь амины орон сууцны үнэд нийт 260,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.

Мөн гэрээний 2.1.2-т Төлбөрийн хуваарь:

Урьдчилгаа төлбөр 61,7 хувь 160,360,000 төгрөг,

Үлдэгдэл төлбөр бартер /орон сууц/, 35,3 хувь 91,840,000 төгрөг,

3 хувийн хөнгөлөлт 7,800,000 төгрөг, нийт 260,000,000 төгрөг гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд захиалагч С.*******, Ч., гүйцэтгэгч ХХК хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 4-9 дүгээр тал/

 

Захиалагч тал гэрээний урьдчилгаа төлбөрт буюу 61,7 хувийн төлбөрт 160,360,000 төгрөгийг, мөн захиалагч Ч.гийн өмчлөлийн ******* дүүрэг, хороо, хороолол, 13335, Энхтайваны өргөн чөлөө 51/Б байр, тоотын 57.4 м.кв талбай бүхий 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцыг төлбөрийн 35,3 хувьд буюу 91,840,000 төгрөгт тооцон тус тус хүлээлгэн өгсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд, орон сууцны захиран зарцуулах эрхийг шилжүүлсэнтэй холбоотой баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч ХХК энэ талаар маргаагүй.

Захиалагч тал 3 хувийн хөнгөлөлт /7,800,000 төгрөг/ эдэлсэн ба амины орон сууц захиалгын гэрээний дагуу төлөх төлбөр бүрэн төлөгдсөн талаар хариуцагч ХХК маргаагүй, энэ талаар хүлээн зөвшөөрч тайлбараа гаргалаа.

/ХХ-ийн 10-13 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.3-т зааснаар хотхоныг 2020 оны 03-р улиралд багтаан барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх талаар заасан хэдий ч хариуцагч ХХК нь уг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тухайгаа эсэргүүцээгүй.

Захиалагч С.*******, Ч. нар 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн амины орон сууцандаа амьдарч, зохих ашиглалтын зардлуудыг өнөөг хүртэл хугацаанд төлж байгаа болох нь ашиглалтын зардал төлсөн баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 67-110 дугаар тал/

 

Мөн гэрээний 3.1.15-д Хаусыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн газар өгнө. Улсын бүртгэлтэй холбоотой аливаа зардлыг гүйцэтгэгч өөрөө хариуцаж үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг захиалагч талд гардуулж өгнө гэж заасан бөгөөд захиалагч нар гэрээний 2.1.1, 2.1.2-т заасан амины орон сууцны үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн атал гүйцэтгэгч ХХК дээрх үүргээ биелүүлээгүй байна.

 

Талуудын хооронд 2019 оны 11 сарын 18-ны өдөр байгуулсан амины орон сууц /хаус/ захиалах болон хөрөнгө оруулах тухай гэрээний 4.1-т Хотхоны байрлаж буй газрыг ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд нь хүчин төгөлдөр байлгах үүргийг гүйцэтгэгч тал бүрэн хүлээж байгаа бөгөөд эдгээр гэрчилгээ болон гэрээг энэ гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана,

4.2-т Газар ашиглах эрхийн гэрчилгээний зориулалтыг хотхон дахь хаус өмчлөгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөн баталгаажуулах асуудлыг гүйцэтгэгч тал хариуцна гэж гүйцэтгэгч ХХК-ийн гэрээний дагуу хүлээх үүргийг тодорхойлсон ба хариуцагч ХХК уг үүргийг биелүүлэх талаараа маргаагүй.

 

Тус шүүхийн 2025 оны 04 сарын 18-ны өдрийн 17325 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас дүүрэг, хороо, Өвөр зайсангийн аманд байршилтай, дугаартай м.кв талбай бүхий 4 өрөө амины орон сууц хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа болох, уг хөрөнгөд үүрэг ногдуулсан барьцаа бүртгэлтэй эсэх талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн.

дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 10-6/524 тоот лавлагаанд дүүрэг, хороо, Өвөр зайсангийн ам, тоот гэсэн хаяг байршлаар улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сангаас хайлт хийхэд бүртгэлтэй мэдээлэл гарч ирэхгүй байгаа тул лавлагаа өгөх боломжгүй.

... Газрын нэгж талбарын дугаар болон Нийслэлийн хот байгуулалт төлөвлөлтийн газраас хаягийн тодорхойлолтын дагуу хаягийг тодруулж явуулна уу гэжээ.

 

2025 оны 05 сарын 06-ны өдрийн 20041 дугаар шүүгчийн захирамжаар Хот байгуулалт, хотын стандартын газраас дүүрэг, хороо, Өвөр зайсангийн аманд байршилтай, дугаартай амины орон сууцны хаягийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 01/525 тоот лавлагаанд ... дүүрэг, хорооны нутаг дэвсгэр, Өвөр зайсангийн аманд байршилтай, тоот амины орон сууцны хаягийг лавлагааг нотлох баримтаар хүргүүлэхэд тухайн газрын нэгж талбарын дугаар шаардлагатай ...,

Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 07/10 тоот лавлагаанд дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаартай эзэмших эрх бүхий газарт баригдсан амины орон сууцны зориулалттай барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж, хаяг дугаар олгоогүй байна. ... гэжээ..

 

2025 оны 08 сарын 08-ны өдрийн 33302 дугаар шүүгчийн захирамжаар дүүргийн бүртгэлийн хэлтсээс дүүрэг, хороо, Өвөр зайсангийн аманд байршилтай, нэгж талбарын дугаартай, дугаартай м.кв талбай бүхий 4 өрөө амины орон сууцтай холбоотой лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн ба дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 сарын 01-ний 10-6/1733 тоот лавлагаанд ... Хан-уул дүүрэг, хороо, Өвөр зайсан аманд байршилтай, нэгж талбарын дугаартай м.кв талбай бүхий 4 өрөө амины орон сууцыг мэдээллийн сангаас шүүлт хийх боломжгүй ... гэх хариуг өгсөн байгааг дурдлаа.

/ХХ-ийн 25-29, 31-35, 46, 53-58, 111-116, 122-123 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******, *******ын нарыг дүүрэг, хороо, Өвөр зайсангийн ам, вилла хотхоны дугаартай /тоот/ м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, С.*******, Ч. нарт тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгах үндэслэлтэй.

 

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжим өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул талуудын хүсэлтийг үндэслэн зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******, *******ын нарыг дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт байршилтай, Өвөр зайсангийн ам, вилла хотхоны дугаартай /тоот/ м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, С.*******, Ч. нарт тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******, Ч. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,458,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 1,458,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******, Ч. нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН