| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0457/Э |
| Дугаар | 551 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогчийн өмгөөлөгч Д.Насанжаргал,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1806019740426 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Г
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Наран” караокед иргэн Э.Баянмөнхтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Баянмөнхийн: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Наран” караокены угаалгын өрөөнд ороод зогсож байтал гаднаас гурван залуу орж ирснээ нэг залуу нь сүүлд нэрийг нь мэдсэн Г гэгч залуу нь миний өмссөн армийн ногоон цамц, израйл гутлыг хаанаас авсан юм бэ гэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгтэл уг залуу миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохитол хамраас цус гарч би тонгойсон. Тэгээд би уг залууг барьж аваад чамайг явуулахгүй гэтэл чи муу яах гээд байгаа юм бэ гээд хамар зүүн зовхины доод хэсэг, булан хэсэгт нь 3 удаа дахин цохисон... Миний хамар хэсэг гэмтэж хугарсан бололтой байна. Би мөнгөгүй эмчилгээ хийлгүүлж чадаагүй. Би эмчилгээ хийсэн баримтаа бүрдүүлж амжаагүй байна. Надад учирсан хохирлыг би баримтаар нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10-11/,
Мөрдөн байцаалтанд Д.Г-ийн яллагдагчаар /гэрчээр/: “...2018 оны 2 дугаар сарын 24-ний шөнө би найз Цэдэндорж, Цэрэнсамбуу нартай шоудаж яваад тааралдсан. Ингээд ...нилээд халамцаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Наран караокед орж суугаад захиалга өгөөд бие засах өрөө ортол угаалгын өрөөнд цэргийн ногоон цамцтай, цэргийн хагас түрийтэй гуталтай Баянмөнх гэх залуу халамцуу зогсож байсан. Тэгэхээр нь би урьд цэргийн байгууллагад ажиллаж байсан тул чи цэргийн дүрэмт хувцастай яагаад архи уудаг юм бэ гэж хэлтэл өөдөөс халамцуу хэдэрлээд муухай хараад зогсоод байхаар нь миний дургүй хүрч хамран тус газарт нь баруун гараараа нэг удаа цохисон. Ингээд уг залуугийн хамраас нь цус гоожихоор нь би хамрын цусаа угаа гэтэл өөдөөс заамдалцаад намайг зуурч аваад шанаа руу 2-3 удаа гараараа цохихоор нь би 3 удаа хамар, нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. ...Хамт явсан Цэдэндорж, Цэрэнсамбуу нар Баянмөнх гэх залууг огт цохиогүй, харин би цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ...Би хийсэн үйлдэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн буруугаа сайн ойлгож байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №2967 тоот:
Д.Г-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г: “Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би хохирогчид хохирлын мөнгө болох 500.000 төгрөг өгсөн. Цаашид гарах хохирлыг төлнө” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Наран” караокед иргэн Э.Баянмөнхтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Баянмөнхийн: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Наран” караокены угаалгын өрөөнд ороод зогсож байтал гаднаас гурван залуу орж ирснээ нэг залуу нь сүүлд нэрийг нь мэдсэн Г гэгч залуу нь миний өмссөн армийн ногоон цамц, израйл гутлыг хаанаас авсан юм бэ гэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгтэл уг залуу миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохитол хамраас цус гарч би тонгойсон. Тэгээд би уг залууг барьж аваад чамайг явуулахгүй гэтэл чи муу яах гээд байгаа юм бэ гээд хамар зүүн зовхины доод хэсэг, булан хэсэгт нь 3 удаа дахин цохисон... Миний хамар хэсэг гэмтэж хугарсан бололтой байна. Би мөнгөгүй эмчилгээ хийлгүүлж чадаагүй. Би эмчилгээ хийсэн баримтаа бүрдүүлж амжаагүй байна. Надад учирсан хохирлыг би баримтаар нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10-11/,
Мөрдөн байцаалтанд Д.Г-ийн яллагдагчаар /гэрчээр/: “...2018 оны 2 дугаар сарын 24-ний шөнө би найз Цэдэндорж, Цэрэнсамбуу нартай шоудаж яваад тааралдсан. Ингээд ...нилээд халамцаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Наран караокед орж суугаад захиалга өгөөд бие засах өрөө ортол угаалгын өрөөнд цэргийн ногоон цамцтай, цэргийн хагас түрийтэй гуталтай Баянмөнх гэх залуу халамцуу зогсож байсан. Тэгэхээр нь би урьд цэргийн байгууллагад ажиллаж байсан тул чи цэргийн дүрэмт хувцастай яагаад архи уудаг юм бэ гэж хэлтэл өөдөөс халамцуу хэдэрлээд муухай хараад зогсоод байхаар нь миний дургүй хүрч хамран тус газарт нь баруун гараараа нэг удаа цохисон. Ингээд уг залуугийн хамраас нь цус гоожихоор нь би хамрын цусаа угаа гэтэл өөдөөс заамдалцаад намайг зуурч аваад шанаа руу 2-3 удаа гараараа цохихоор нь би 3 удаа хамар, нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. ...Хамт явсан Цэдэндорж, Цэрэнсамбуу нар Баянмөнх гэх залууг огт цохиогүй, харин би цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ...Би хийсэн үйлдэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн буруугаа сайн ойлгож байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №2967 тоот: Баянмөнхийн биед тархи доргилт, хамрын яс, таславчинд хугарал, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн дүгнэлт /хх-16/ зэргээр нотлогдон тогтоогдов.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Д.Г нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806019740426 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД