2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/07642

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 22 191/ШШ2025/07642

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******гийн гудамж, ******* оффис, ******* тоот хаяг, ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот хаяг, ХХК-д /РД: / холбогдох,

74,623,368 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь ХХК-тай 2022 оны 01 сарын 25-ны өдөр арматурын тор нийлүүлэх гэрээ байгуулж 2022 оны 01 сарын 27-ны өдөр барааны төлбөр болох 288,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 28-ны өдөр барааны төлбөр болох 288,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Гэрээний дагуу ХХК-иас 334,359,638 төгрөгийн бараа материалыг хүлээн авсан ба гэтэл ХХК нь ковидын нөхцөл байдал, тээвэрлэлттэй холбогдуулан үлдсэн 241,640,361.72 төгрөгийн бараа материалыг гэрээний дагуу нийлүүлэх боломжгүй гэсэн хариуг мэдэгдсэн.

Гэрээний дагуу бараа материал болон 241,640,361.72 төгрөгөө шаардсан ч тухай бүр барагдуулах боломжгүй гэсэн тайлбар удаа дараа гаргасан тул манай компани боломжит нөхцлөөр төлбөрийг барагдуулахын тулд дараах бараа материалыг хүлээн авч, буцаан авах төлбөрөөс суутгуулсан.

2022 оны 08 сарын 15-ны өдөр 31,341,450 төгрөгийн 100мм*100мм*8мм, 6000мм*1200мм sheet minimum хэмжээтэй 1,099.7 ширхэг арматурын тор, 2022 оны 09 сарын 13-ны өдөр 59,000,000 төгрөгийн 100мм*100мм*8мм, 6000мм*1200мм sheet minimum хэмжээтэй 2000 ширхэг арматурын тор, 2022 оны 10 сарын 04-ний өдөр 26,550,000 төгрөгийн 100мм*100мм*8мм, 6000мм*1200мм sheet minimum хэмжээтэй 900 ширхэг арматурын тор, 2023 оны 10 сарын 04-ний өдөр 75,000,000 төгрөгийн 100мм*100мм*8мм хэмжээтэй 30 ширхэг арматурын тор хүлээн авсан.

Арматурын тор нийлүүлэх гэрээний 12.1-т Талууд гэрээгээр хүлээсэн үүрэгтээ ямар ч тохиолдолд хүндэтгэлтэй хандах бөгөөд аль нэг тал нь үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан илүү зардал, нэмэлт төлбөр, хохирлыг гэм буруутай тал хариуцна, 12.2.2-т Худалдагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгээр тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг худалдан авагчид төлнө гэж заасан.

Иймд гэрээний төлбөрийн үлдэгдэл 49,748,912 төгрөг, алданги 24,874,456 төгрөг, нийт 74,623,368 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

2022 оны 01 сарын 25-ны өдрийн арматурын тор нийлүүлэх гэрээний хуулбар, ХХК-д хүргүүлсэн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 23/155 тоот, 2024 оны 12 сарын 09-ний 24/245 тоот төлбөр төлөх тухай мэдэгдлүүд,

******* ХХК-ийн дансны хуулгууд, төлбөр шилжүүлсэн тухай баримт, бараа хүлээлгэн өгсөнтэй холбоотой баримтууд зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Сайнбаярт 2025 оны 07 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 74,623,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

/Төлбөрийн үлдэгдэл 49,748,912 төгрөг,

Алданги 24,874,456 төгрөг/

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-тай 2022 оны 01 сарын 25-ны өдөр арматурын тор нийлүүлэх гэрээ байгуулан худалдагч ХХК нь гэрээний 1.7-д заасан тоо хэмжээ бүхий арматуран тор бэлдцийг худалдан авагч ******* ХХК-д худалдахаар, худалдан авагч нь гэрээний 1.6-д заасан төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохирчээ.

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 6-9 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.6-д зааснаар гэрээний нийт дүн 620,000,000 төгрөг байх ба худалдан авагч ******* ХХК нь 2022 оны 01 сарын 27-ны өдөр 288,000,000 төгрөг,

2022 оны 01 сарын 28-ны өдөр 288,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн.

 

Мөн худалдагч ХХК-иас 334,359,638 төгрөгийн бараа материалыг хүлээн авсан, 241,640,361.72 төгрөгийн бараа материалыг хүлээн аваагүй.

Худалдагч ХХК-иас 2022 оны 08 сарын 15-ны өдөр 31,341,450 төгрөгийн 100мм*100мм*8мм, 6000мм*1200мм sheet minimum хэмжээтэй 1,099.7 ширхэг арматурын тор,

2022 оны 09 сарын 13-ны өдөр 59,000,000 төгрөгийн 100мм*100мм*8мм, 6000мм*1200мм sheet minimum хэмжээтэй 2000 ширхэг арматурын тор,

2022 оны 10 сарын 04-ний өдөр 26,550,000 төгрөгийн 100мм*100мм*8мм, 6000мм*1200мм sheet minimum хэмжээтэй 900 ширхэг арматурын тор,

2023 оны 10 сарын 04-ний өдөр 75,000,000 төгрөгийн 100мм*100мм*8мм хэмжээтэй 30 ширхэг арматурын тор хүлээн авсан, 49,748,912 төгрөгийн бараа материал хүлээн аваагүй гэж худалдан авагч ******* ХХК тайлбарлаж байна.

/ХХ-ийн 12-22 дугаар тал/

 

Худалдан авагч ******* ХХК-ийн дээрхи тайлбарыг, төлбөрийн үлдэгдэл 49,748,912 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 24,874,456 төгрөг тус тус нэхэмжилснийг худалдагч ХХК нь эсэргүүцээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийнс 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба худалдагч тал нийлүүлээгүй барааны төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 12 дугаар зүйлийн 12.2.2-т Худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгээр тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг худалдан авагчид төлнө. Худалдагч нь

Иргэниий хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу худаллдагч алданги төлөх үүрэгтэй.

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх үүрэг төлбөрийн үлдэгдэл 49,748,912 төгрөг, алданги 24,874,456 төгрөг, нийт 74,623,368 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 74,623,368 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч ХХК-д 2025 оны 09 сарын 17-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг шүүх хуралдаан болохоос 23 хоногийн өмнө мэдэгдсэн хэдий ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 74,623,368 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 531,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 531,067 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН