Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 825

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Улсын яллагч Б.Ганбулган,

Хохирогч М.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мт холбогдох 1806 00985 0811 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 1-ны өдөр У хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн эрчим хүчний цахилгаанчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл , эцэг, эхийн хамт Б дүүргийн  дүгээр хороо, Ш дугаар гудамжны  тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т.М /РД:ЧК/,

   Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын -ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б Х” хүнсний дэлгүүрийн орчим гадаа гудманд иргэн М.Э ар талаас боож, баруун хөлийн шилбэ хэсэгт өшиглөн унагааж, баруун хөлийн шаант ясыг хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дэлгүүрээс түрүүлж гарахад Эрдэнэбаатар гуай араас гарч ирээд бид хоёр барьцалдаж аваад хоёулаа унахдаа хөлийг нь эвгүй болгосон байх. Би хөлийг нь өшиглөснөө сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Эрдэнэбаатарын өгсөн: “Дэлгүүр дотор миний халаасанд гараа хийнгүүт нь би шанаадсан. Пизда гэж хэлэнгүүт нь дахин цохисон. Тэгээд энэ хүн дэлгүүрээс гараад явсан. Би араас нь гарч очиход энэ хүн араас боож өшиглөсөн. Тэгээд хамт газар унасан. Энэ хүн шилэнд гараа зүссэн. Тэгээд намайг орхиод явсан. Би мөлхөөд нэг залуугаар үүрүүлээд хашаандаа орсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Эрдэнэбаатарын өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед би гэрээсээ гараад гудамжны өнцөгт байдаг “Бортын хайрхан” хүнсний дэлгүүрт ороод юм авах гээд зогсож байтал гаднаас зүс таних Мандах гэдэг залуу орж ирээд халаас руу гараа хийхээр нь яадаг хулгайч вэ гээд зүүн шанаа руу нь нэг удаа шанаадсан чинь өөдөөс пизда минь гэхээр нь дахин нэг удаа шанаа руу нь цохиод 100 грамм Арвай нэртэй архи аваад гадагш гараад явж байтал араас нэг хүн хоолой боогоод шилбэ рүү өшиглөхөд нь хамт газар унаад ноцолдож байгаад гарыг нь тавиулахад Баадай ахаа та миний гарыг зүсчихлээ шүү дээ гэж хэлэхээр нь босоод зогсох гэхэд хөл дээрээ зогсож чадахгүй, хөл хажуу тийш болоод газар унасан. Тэндээс мөлхөөд гэртээ орсон чинь эхнэр Галсмаа байсан ба миний хөл өвдөөд байхаар нь хөл хугарчихлаа гэж хэлсэн чинь гутлыг хутгаар огтолоод тайлсан чинь цагдаагийн ажилчид орж ирэхээр нь хөл хугарсан талаар хэлээд цагдаагийн хэлтэс дээр ирээд хөл гайгүй байх гэж бодоод хальтирч унасан гэж худал хэлсэн. Тэр даруйдаа гэмтэлийн эмнэлэг орж зургийг авахуулсан чинь шилбэний дунд чөмөг, нарийн савхтайгаа хугарсан байсан учир эмнэлэгт хэвтэж, 7 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Одоо боолт хийлгэж байгаа... Бие зүгээр харин хөл хугарсан учир өргөж дийлэхгүй. Мөн гишгэж явах боломжгүй байна. Одоогоор 500,000 төгрөгийн зардал гарсан. Цаашид хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх эсэхийг мэдэхгүй байна... Миний араас Мандах гэдэг залуу хоолой боож, баруун хөлийн шилбэ рүү өшиглөх үед хөл эвгүй болж хугарсан... Хөл рүү өшиглөж хугалсан учир маш их гомдолтой байгаа учир хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх.7/;

“... Одоо биеийн байдал гайгүй болсон. Эмчилгээний зардал 430,000 төгрөг баримтаар гаргасан. Ажилгүй 3 сар байсан 1 сая төгрөг, нийт 1,930,000 төгрөгийг нэхэмжилж байна... Би хувийн машинтай таксинд явдаг. Сард дунджаар 500,000 төгрөг олдог. 3 сарын 1,500,000 төгрөг, баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.58/;

Хохирогч М.Эрдэнэбаатарын биед баруун хөлийн шаант ясны доод хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун тахилзуур ясны доод хэсгийн далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болохыг тогтоосон Батлан хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлэгийн шинжээчийн 47 дугаартай дүгнэлт /хх.13/;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Чуваандоржийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. 12 цагийн үед байх манай хороонд байдаг намхан бор залуу орж ирээд зогсож байхад араас нь Эрдэнэбаатар гэдэг залуу орж ирээд 100 граммын жижиг шилтэй архи аваад гарсан. Хоёулаа цувралдаад гарсан. Махлаг бор залуу түрүүлээд гарсан. Нэлээн удаж байгаад нөгөөдөх нь гарсан. Дэлгүүрт маргалдахаар нь гараарай гэж хэлсэн, юм ярихгүй гарсан... манай дэлгүүрт нэгийгээ цохиж зодоогүй. Махлаг бор залуу гайгүй байх шиг харагдсан. Нөгөөдөх нь халамцуу байсан... тэр хоёроос өөр хүн байгаагүй. Дэлгүүрээс гараад зодолдсон гэж дуулсан...” гэх мэдүүлэг /хх.39/;

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч С.Наранцэцэгийн өгсөн: “... дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба өшиглөх цохигдох үед үүсэх боломжтой... хоёр хүн барьцалдаад хөл орооцолдсон үед мушгигдаж хугарах боломжтой. Түүнээс түлхээд унах үед үүсэхгүй...” гэх мэдүүлэг /хх.41/;

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Мын яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бортын хайрхан” хүнсний дэлгүүрт орсон чинь Эрдэнэбаатар гуай халамцуу зогсож байсан. 100 грамм архи 2,000 төгрөгөөр аваад гарах гэхэд чи хэний архинд явж байгаа юм бэ гэхээр нь хүргэн Дэлгэрсайханы архийг авч байна гэж хэлэхэд миний шанаа руу 2-3 удаа цохисон. Би дэлгүүрээс гараад гудамжинд зогсож байтал Эрдэнэбаатар орилж гарч ирээд надтай барьцалдаж аваад хамт газар унасан. Тэр үед би гараараа хагархай шилэн дээр дарж унахдаа зүссэн. Эрдэнэбаатар гуайг орхин хүргэнийдээ очиход баруун гарын алга зүсэгдсэн цус гарч байсан чинь хүргэн ах цагдаад дуудлага өгөөд, тэндээсээ шууд гэмтэлийн машинтай эмнэлэг явж эмчилгээ хийлгээд байж байтал Эрдэнэбаатар гуай араас ирээд хөл хугарсан байна гэж хэлсэн. Эрдэнэбаатар гуай намайг хөл рүү өшиглөж хугалсан гээд байгаа. Би хөл рүү нь өшиглөснөө санахгүй байгаа... Хөл рүү нь өшиглөсөн зүйл байхгүй. Бид хоёр барьцалдаж аваад давхараараа газар унахдаа хугалсан. Тухайн үед бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй... Би найзтайгаа уулзаад 1 шил архи хувааж уусан учир нэлээн согтуу байсан. Болж байгаа зүйлийг сайн санаж байна. Эрдэнэбаатар ахтай ноцолдсон зүйл бий... Би түрүүлж гараад гудамжинд уулзахаар хүлээж байгаад ирэхээр нь та яагаад хүн цохиж байгаа юм бэ гэж хэлээд маргалдсан. Тэгээд барьцалдаж авсан... Хохирлыг 2 хуваан төлж барагдуулна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдмээр байна...” гэх мэдүүлэг /хх.57/;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сүхбаатарын өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын дундуур санагдаж байна. 16 цагийн үед байх хүнсний дэлгүүр орохоор гудамжинд явж байгаад М.Эрдэнэбаатар ахтай таарсан чинь ахын чинь хөлийг Мандахбаяр хугалчихлаа гээд газар хэвтэж байхаар нь үүрээд хашаанд оруулж өгсөн. Ийм юм болсон..., Тэр үед М.Эрдэнэбаатар гуай согтолт нь гайгүй байсан..., Мандахбаяр миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн. Яаж хугалсан талаар яриагүй. Намайг хашаанд оруулаад өгөөч гэж хэлэхээр нь үүрээд хашаанд оруулж өгсөн. Гэртээ яаж орсныг мэдэхгүй. Намайг очиход Мандахбаяр байсан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.59/;

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Засаг даргын тодорхойлолт /хх.20/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.21/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бортын Хайрхан” хүнсний дэлгүүрийн орчимд иргэн М.Эрдэнэбаатарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Эрдэнэбаатарын өгсөн: “... Мандах гэдэг залуу орж ирээд халаас руу гараа хийхээр нь яадаг хулгайч вэ гээд зүүн шанаа руу нь нэг удаа шанаадсан чинь өөдөөс пизда минь гэхээр нь дахин нэг удаа шанаа руу нь цохиод 100 грамм Арвай нэртэй архи аваад гадагш гараад явж байтал араас нэг хүн хоолой боогоод шилбэ рүү өшиглөхөд нь хамт газар унаад ноцолдож байгаад гарыг нь тавиулахад Баадай ахаа та миний гарыг зүсчихлээ шүү дээ гэж хэлэхээр нь босоод зогсох гэхэд хөл дээрээ зогсож чадахгүй, хөл хажуу тийш болоод газар унасан...” гэх мэдүүлэг /хх.7/;

“... Одоо биеийн байдал гайгүй болсон. Эмчилгээний зардал 430,000 төгрөг баримтаар гаргасан. Ажилгүй 3 сар байсан 1 сая төгрөг, нийт 1,930,000 төгрөгийг нэхэмжилж байна... Би хувийн машинтай таксинд явдаг. Сард дунджаар 500,000 төгрөг олдог. 3 сарын 1,500,000 төгрөг, баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.58/;

Хохирогч М.Эрдэнэбаатарын биед баруун хөлийн шаант ясны доод хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун тахилзуур ясны доод хэсгийн далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болохыг тогтоосон Батлан хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлэгийн шинжээчийн 47 дугаартай дүгнэлт /хх.13/;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Чуваандоржийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. 12 цагийн үед байх манай хороонд байдаг намхан бор залуу орж ирээд зогсож байхад араас нь Эрдэнэбаатар гэдэг залуу орж ирээд 100 граммын жижиг шилтэй архи аваад гарсан. Хоёулаа цувралдаад гарсан. Махлаг бор залуу түрүүлээд гарсан. Нэлээн удаж байгаад нөгөөдөх нь гарсан. Дэлгүүрт маргалдахаар нь гараарай гэж хэлсэн, юм ярихгүй гарсан... манай дэлгүүрт нэгийгээ цохиж зодоогүй. Махлаг бор залуу гайгүй байх шиг харагдсан. Нөгөөдөх нь халамцуу байсан... тэр хоёроос өөр хүн байгаагүй. Дэлгүүрээс гараад зодолдсон гэж дуулсан...” гэх мэдүүлэг /хх.39/;

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч С.Наранцэцэгийн өгсөн: “... дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба өшиглөх цохигдох үед үүсэх боломжтой... хоёр хүн барьцалдаад хөл орооцолдсон үед мушгигдаж хугарах боломжтой. Түүнээс түлхээд унах үед үүсэхгүй...” гэх мэдүүлэг /хх.41/;

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Мын яллагдагчаар өгсөн: “... 100 грамм архи 2,000 төгрөгөөр аваад гарах гэхэд чи хэний архинд явж байгаа юм бэ гэхээр нь хүргэн Дэлгэрсайханы архийг авч байна гэж хэлэхэд миний шанаа руу 2-3 удаа цохисон. Би дэлгүүрээс гараад гудамжинд зогсож байтал Эрдэнэбаатар орилж гарч ирээд надтай барьцалдаж аваад хамт газар унасан...” гэх мэдүүлэг /хх.57/;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сүхбаатарын өгсөн: “... М.Эрдэнэбаатар ахтай таарсан чинь ахын чинь хөлийг Мандахбаяр хугалчихлаа гээд газар хэвтэж байхаар нь үүрээд хашаанд оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.59/;

Шүүхийн хэлэцүүлэгт хохирогч М.Эрдэнэбаатарын өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Т.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч М.Эрдэнэбаатар нь нийт 1,930,714 төгрөг нэхэмжилсэн боловч үүнээс нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 430,714 төгрөгийг шүүгдэгч Т.Маас гаргуулж хохирогчид олгон, 3 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдаж ажилгүй байсан гэх үеийн олох байсан орлого 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Т.Мыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Т.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Т.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Т.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Маас 430,714 төгрөг гаргуулж хохирогч М.Эрдэнэбаатарт  олгосугай.

7. Хохирогч М.Эрдэнэбаатар нь өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Т.Маас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР