| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/07859/И |
| Дугаар | 191/ШШ2025/02379 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/02379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Олхонууд овогт *******гийн ******* /рд:*******/-ын,
Цэргийн албан хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хүсэлт гаргагч Д.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.******* миний бие 1987 оны 10 дугаар сард хуучнаар Ажилчний районоос цэргийн албанд хилийн цэргийн 0131 дүгээр ангид татагдсан. 1988 онд Улаанбаатар хотын 0229 дүгээр ангид шилжин ирсэн. Би гараа гэмтээж, эмнэлэгт хэвтсэн. Тэндээс дамжингийн ангид байж байгаад 0229 дүгээр анги руу шилжсэн. 0229 дүгээр анги нь объектуудын харуул хамгаалалтын анги байсан. 0229 дүгээр анги нь Орбитод, 0230 дугаар анги нь 100 айлд байсан. 1988 оны 8 дугаар сард 0229 дүгээр анги нь 0230 дугаар ангитай нэгдсэн. Нэг өдөр 100 айлын байр руу ирж нэгдсэн. 0229 дүгээр ангийн бүх цэргийн албан хаагчид ирсэн1988 онд 0229 дүгээр анги дотоодын цэргийн 0230 дугаар ангитай нэгдсэн. Ингээд 1989 оны 10 дугаар сард 0230 дугаар ангиас халагдсан. 0230 дугаар анги нь Улаанбаатар хот 100 айл одоогийн улсын бүртгэлийн Ерөнхий газрын байранд байдаг байсан. Нийт 4 рот байсан. Би 1 ротын 1 дүгээр салаанд байсан. 1 салаанд 25-30 хүнтэй байсан. Эргүүлийн рот хамгаалалтын рот нь хоёр тусдаа байранд байдаг байсан Цэргээс халагдсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архиваас цэргээс халагдсан тушаал олдохгүй байгаа болно.
Иймд Д.******* намайг 1987 оны 10 дугаар сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Дотоодын цэргийн 0229, 0230 дугаар ангиудад цэргийн алба хааж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Шүүх нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн:
2.1 Үндэсний төв архивын лавлагаа, Батлах хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, Нийслэлийн Архивын газрын лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүнсний үйлдвэрийн ТМС-иас 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зургийн хуулбар,
2.2 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн иргэний түүхчилсэн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэврийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Дотоодын цэргийн 0229, 0230 дугаар ангиудад цэргийн алба хааж байсныг тогтоолгох хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сонирхогч этгээдийн зүгээс шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3. Шүүх хүсэлтийг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Дотоодын цэргийн 0229, 0230 дугаар ангиудад цэргийн алба хааж байсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал,
4.1 Д.*******т олгосон №371811 тоот хөдөлмөрийн дэвтэрт Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн н/453 тоот тушаалаар цэргийн жинхэнэ албанд татагдсан. 0230 дугаар ангийн захирагчийн 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн б/130 дугаар тушаалаар хугацаа дууссан тул цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан болох нь тэмдэглэгдсэн байна.
4.2 Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн ХААТР-1/а/ БНМАУ-ын хүн амын регистрийн картын анкетад *******гийн *******, 1987 онд цэргийн албанд татагдсан, албаа хааж байгаа гэж 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн байна.
4.3 Гэрч Ч.*******, Р.******* нараас ...1987 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Дотоодын цэргийн 0229, 0230 дугаар ангиудад цэргийн алба хамт хааж байсан гэх мэдүүлэг нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн бичилтээр тогтоогдсон.
4.4 Цэргийн алба хааж байх үед авахуулсан фото зургууд авагдсан.
5. Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтуудаар Д.*******ыг 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Дотоодын цэргийн 0229, 0230 дугаар ангиудад цэргийн алба хааж байсныг сэргээн тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Олхонууд овогт *******гийн ******* /рд:*******/-ыг 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Дотоодын цэргийн 0229, 0230 дугаар ангиудад цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ