| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0503/Э |
| Дугаар | 552 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 1806014430329 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.Б
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 86-19 УБЭ улсын дугаартай Ниссан Прессил маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хохирогч М.Мандахад таксины үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны Сансар үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машинаас хохирогч М.Мандах нь бэлэн мөнгө авах гээд буухдаа тус авто машинд гар утас, гар цүнхээ үлдээгээд буусныг авч яван завшиж, 448.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Мандахын: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 09 цагийн үед ажилдаа явахаар Баянзүрх дүүргийн 13-р хороолол орчмоос гар өргөхөд хар өнгийн жижиг тэрэг зогсохоор нь суугаад “Баянзүрх дүүргийн 10-р хороонд орших “Витсамо фруйт жүүс” ХХК руу явна” гэж хэлсэн. Би явж байх замдаа “ойрхон АТМ байвал зогсоорой, ахын дүү мөнгө авч өгнө үү” гэж хэлэхэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овооны “Сансар” худалдааны төвийн гадаа зогсохоор нь би машины арын суудал дээр гар цүнхээ орхиод АТМ орох гэтэл жолооч залуу “ах утсаа өгч байгаач дүүгийнх нь цэнэг дуусчихаад байна, ганц дугаар луу ярьчихая” гэхээр нь утсаа өгчихөөд дотогшоо АТМ руу орж картнаас 50.000 төгрөг аваад ойролцоогоор 2 минутын дараа гарч ирэхэд уг машин байхгүй явчихсан байсан. Би гайхаад зогсож байтал нэг эмэгтэй хүрч ирээд “та буусан машинаа хайж байна уу, сая явчихсан, би номерыг нь харсан, 86-19 УБЭ гэсэн дугаартай машин байсан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан юм. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ах Хүрэлбаатар нөгөө таксины жолооч залуугийн хамтаар манай ажил дээр ирээд миний гар утсыг надад хүлээлгэн өгсөн. Тэр залуу нь ломбарданд 200.000 төгрөгний барьцаанд тавьсан байсан юм билээ. ...Би алдсан бүх юмаа эргүүлэн авсан. Би юмаа алдаад цагдаа сэргийлэхээр явах үедээ 2 өдрийн гараагаа гарч чадаагүй. Манай нэг гараа 50.000 төгрөг байдаг юм. Тэгэхээр уг залуугаас 2 өдрийн гарааны мөнгө болох 100.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10-11/,
Мөрдөн байцаалтад Ч.Б-ын яллагдагчаар: “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би 3-5 минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь явсан. Хойноос борлуулалтын машин сигналдаад байхаар нь явчихсан юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-29-30/, эд зүйлс хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-32/,
Ч.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б: “Би яг зам дээр зогссон байсан тул хойноос машинууд сигналдаад байхаар нь явчихсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 86-19 УБЭ улсын дугаартай Ниссан Прессил маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хохирогч М.Мандахад таксины үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны Сансар үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машинаас хохирогч М.Мандах нь бэлэн мөнгө авах гээд буухдаа тус авто машинд гар утас, гар цүнхээ үлдээгээд буусныг авч яван завшиж, 448.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Мандахын: “...жолооч залуу “ах утсаа өгч байгаач дүүгийнх нь цэнэг дуусчихаад байна, ганц дугаар луу ярьчихая” гэхээр нь утсаа өгчихөөд дотогшоо АТМ руу орж картнаас 50.000 төгрөг аваад ойролцоогоор 2 минутын дараа гарч ирэхэд уг машин байхгүй явчихсан байсан. Би гайхаад зогсож байтал нэг эмэгтэй хүрч ирээд “та буусан машинаа хайж байна уу сая явчихсан би номерыг нь харсан 86-19 УБЭ гэсэн дугаартай машин байсан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан юм. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ах Хүрэлбаатар нөгөө таксины жолооч залуугийн хамтаар манай ажил дээр ирээд миний гар утсыг надад хүлээлгэн өгсөн. Тэр залуу нь ломбарданд 200.000 төгрөгний барьцаанд тавьсан байсан юм билээ. ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10-11/,
Мөрдөн байцаалтад Ч.Бын яллагдагчаар: “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би 3-5 минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь явсан. Хойноос борлуулалтын машин сигналдаад байхаар нь явчихсан юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч Ч.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан,
Шүүгдэгч Ч.Б нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч М.Мандах санал, гомдол байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч нарын гаргасан саналыг хүлээн авч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806014430329 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД