2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/02971

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

******* ББСБ ХХК нь иргэн Н.*******тай 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 26 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 3,433,003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/05719 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч иргэн Н.******* оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаан хүсэлт гаргагчийн эзгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох:

2.1 Хүсэлт гаргагчаас гаргасан итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хавсралт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/05719 дүгээр захирамж, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, хавсралт,

2.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн мэдэгдэх хуудас, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/09975 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Боржигин овогт *******ын ******* /рд:*******/-ын оршин суух хаягийн лавлагаа гарсныг хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүргийг шаардана гэж тодорхойлж байна.

 

3. Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн төлбөрийн хуваарь, бусад баримтаас үзэхэд Н.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нэхэмжлэгчийн тодорхойлсон Н.******* нь *******,,, тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/05719 дүгээр захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/09975 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Н.*******ын оршин суух хаягийн лавлагаагаар *******,, Хангайн 23 дугаар гудамж, тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудангийн шууданчийн магадалгаа, шүүхийн мэдэгдэх хуудас, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоохыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсжээ.

 

6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт *******ын ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Боржигин овогт *******ын *******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК /утас-,/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ