2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/00899

 

2025 09 23

  193/ШШ2025/00899

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******анд байрлах ******* ХК /РД:*******/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, ******* овогт ын /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,338,784 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь тус банктай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3019-2024/131 тоот тусгай нөхцөлт цалингийн зээлийн гэрээ болон 3019-2024/131-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан цалингийн орлогыг барьцаалан 19,000,000.00 /арван есөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлогыг барьцаалсан. Хариуцагч нь өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлд 2,081,782.00 /хоёр сая наян нэгэн мянга долоон зуун наян хоёр/ төгрөг, үндсэн хүүнд 1,514,405.00 /нэг сая таван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун таван/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,007.00/арван дөрвөн мянга долоон/ төгрөг буюу нийт 3,610,194.00/гурван сая зургаан зуун арван мянга нэг зуун ерэн дөрвөн/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгээд байна.

Зээлдэгчтэй байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3019-2024/131 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 16,918,218.30 /арван зургаан сая есөн зуун арван найман мянга хоёр зуун арван найман төгрөг гучин мөнгө/ төгрөг, зээлийн хүү 1,590,132.19 /нэг сая таван зуун ерэн мянга нэг зуун гучин хоёр төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү есөн мөнгө 39,168.29 /гучин есөн мянга нэг зуун жаран найман төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг, нийт 18,547,519 төгрөгийг хариуцагч Б.өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 18,547,519 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250,688 төгрөгийн 50 хувь буюу 125,344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 125,344 төгрөгийг улсын орлогоос, 125,344 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 18,547,519 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250,688 төгрөгийн 50 хувь буюу 125,344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 125,344 төгрөгийг улсын орлогоос, 125,344 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА