| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2025/00002/И |
| Дугаар | 191/ШШ2025/01564 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/01564
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******** хаягт оршин байрлах, “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцат булаг 4 дүгээр гудамж, 135 тоот хаягт оршин суух, ******* ургийн овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 20,366,133.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь *******ны БЗ Их Цайз тооцооны төвтэй 2018-11-06-ны өдөр 2018/526 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.
Зээлдэгч Б.******* нь *******ны БЗ Их Цайз тооцооны төвтэй 2018-12-04-ний өдөр ЗГ2018/581 тоот зээлийн гэрээ болон БГ2018/58 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 3,790,000 /гурван сая долоон зуун ерэн мянга/ төгрөг дээр 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. /НИЙТ 9,890,000 төгрөг/
Мөн зээлдэгч нь *******ны БЗ Их Цайз тооцооны төвтэй 2018-12-11-ний өдөр 2018/589 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 1,999,500 /нэг сая есөн зуун ерэн ссон мянга таван зуу/ төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг барьцаалуулсан.
Зээлдэгч нь 2024-11-28-ны өдрийн байдлаар 2018/526 тоот, ЗГ2018/581 тоот зээлийн гэрээнүүдийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 1,756,647.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,196,304.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 102.24 төгрөг, нийт 2,953,054.09 төгрөг, 2018/589 тоот зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөрт 699,500 төгрөг, хүүгийн төлбөрт 247,425.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 785.38 төгрөг, нийт 947,711.33 төгрөг тус тус төлсөн.
Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Б.*******д холбогдуулан,
1/ 2018/526 тоот, ЗГ2018/581 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024-11-28-ны өдрийн байдлаар
А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 8,343,352.96 төгрөг,
Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 7,983,013.11 төгрөг,
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 890,019.87 төгрөг,
Г/ Нотариатын зардалд 60,000 төгрөг, Нийт 17,276,385.94 төгрөг,
2/ 2018/589 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024-11-28-ны өдрийн байдлаар
А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 1,300,000.00 төгрөг,
Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 1,627,407.43 төгрөг,
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 162,340.17 төгрөг, Нийт 3,089,747.60 төгрөг, БҮГД 20,366,133.54 төгрөг гаргуулах.
Улсын тэмдэгтийн хураамжид 259,780.67 төгрөг төлсөн болно.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
2. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: "ХААН Банк" ХК-ийн нэхэмжлэлтэй ******* ургийн Овогт *******ын ******* /РД: *******/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,306,133.54 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 60,000 төгрөг нийт 20,366,133.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банкинд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Үүнд:
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,366,133.54 төгрөг гаргуулах шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сараас 2026 оны 03 дугаар сарыг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.
| № | Төлбөр төлөх он, сар өдөр | Сар бүр төлөх төлбөрийн хэмжээ |
| 1 | 2025/04/25 | 400,000 төгрөг |
| 2 | 2025/05/25 | 400,000 төгрөг |
| 3 | 2025/06/25 | 400,000 төгрөг |
| 4 | 2025/07/25 | 400,000 төгрөг |
| 5 | 2025/08/25 | 400,000 төгрөг |
| 6 | 2025/09/25 | 400,000 төгрөг |
| 7 | 2025/10/25 | 400,000 төгрөг |
| 8 | 2025/11/25 | 400,000 төгрөг |
| 9 | 2025/12/25 | 400,000 төгрөг |
| 10 | 2026/01/25 | 400,000 төгрөг |
| 11 | 2026/02/25 | 400,000 төгрөг |
| 12 | 2026/03/25 | 15,966,133.54 төгрөг |
| 13 | Нийт | 20,366,133.54 төгрөг |
.
Хариуцагч Б.******* нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.
Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тохиролцов гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд: 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн №2018/526 дугаар зээлийн гэрээний хуулбар /хх12-14/, мөн өдрийн №2018/526 дугаар барьцааны гэрээний хуулбар /хх15-16/, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх17/, зээлийн хүсэлт /хх18/, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ2018/581 дугаар зээлийн гэрээний хуулбар /хх19-21/, мөн өдрийн №БГ2018/581 дугаар барьцаан гэрээний хуулбар /хх22-23/, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх24/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх25/, зээлийн хүсэлт /хх26/, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №2018/589 дугаар зээлийн гэрээний хуулбар /хх27-29/, мөн өдрийн №2018/589 дугаар барьцааны гэрээний хуулбар /хх30-31/, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх32/, зээлийн хүсэлт /хх33/, 2020.06.16-ны өдрийн зээл төлөх мэдэгдлийн хуулбар /хх34/, 2020.10.08-ны өдрийн зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл /хх36/, 2021.10.01-ний өдрийн зээл төлөх мэдэгдэл /хх37-38/, зээлийн бүртгэлийн карт /хх39, 41/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх40, 42/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,306,133.54 төгрөг, нотариатын зардал 60,000 төгрөг, нийт 20,366,133.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 20,366,133.54 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор сар бүр 400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор үлдэх 15,966,133.54 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрийн гэрээ байгуулжээ. /хх65/
4. Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг төлөөлөгч М.Цэцэгсүрэнд олгожээ. /хх9/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,780.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 20,366,133.54 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор сар бүр 400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор үлдэх 15,966,133.54 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,780.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 129,890.33 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 129,890.33 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК /рд:*******/-д буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2025/00289 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус шүүгчийн захирамж албажиж гарснаар дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД