| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0511/Э |
| Дугаар | 558 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 558
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
шүүгдэгч Ү.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ү.Г-д холбогдох эрүүгийн 1706039010431 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ү.Г.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ү.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжны 22-413 тоотод өөрийн төрсөн дүү Ү.Гантулгын хадам эх Н.Отгонтуяатай маргалдан улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Отгонтуяагийн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ...хүргэн хүү Гантулгынд очсон. Тэднийд очиход төрсөн охин Долгоржав, түүний 5 сартай, 1 настай 2 хүүхэд нь байсан. Хүргэн хүү Гантулга идшиндээ явсан гээд байхгүй байсан. 19 цагийн үед хүргэн хүү Гантулгын төрсөн ах Г гаднаас ганцаараа орж ирсэн. Гийг ороод ирэнгүүт манай охин Долгоржав “хоол ид” гээд гуляш аягалж өгсөн. Тэгтэл Г охинд маань хандаж "би ийм хоол иддэггүй, миний иддэг хоол биш” гэсэн. Тэгэхээр нь би хажуунаас нь “хоол идэхгүй хүнд хоол өгч яадаг юм цааш нь хураачих” гэсэн. Тэгтэл Г манай охинд хандаж “танай хоёр хүүхэд нэг нь 3 сард, нөгөөх нь 5 сард хавдраар үхнэ дээ” гэсэн. Тэгтэл манай охин Долгоржав “чи яахаараа манай хоёр хүүхдийг үхнэ гэдэг юм” гэсэн. Тэгтэл Г босч ирээд Долгоржавын үснээс зуурч үсдэж байгаад хоёр гарынх нь бугалга руу гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би охиноо “та нараар зодуулах гэж өгөөгүй шүү” гээд Гийн гар, мөр хэсэг рүү нь гараараа 2, 3-н удаа цохисон. Гарыг нь үснээс нь тавиулах гэж гар луу нь цохисон. Тэгтэл Г Долгоржавын үсийг тавьж зодохоо болиод над руу дайрч” жижиг модон сандал авч миний баруун гарын бугалга, мөр лүү 2, 3-н удаа цохисон. Миний толгой руу буюу шилэн хүзүүний хойд талд сандлаараа 1 удаа цохисон. Тэгтэл сандал нь эвдэрч хоёр, гурван хэсэг болсон. ...Тэгээд Г “муу сайн пиздануудыг алаад гүйцээгээд дуусгачихая” гээд аягалж өгсөн аягатай хоолыг гараараа цохиод хоолыг нь асгаж, аягыг нь хагалсан. Тэгэхдээ гараа зүсчихсэн байх, гарнаас нь цус гарсан. Тэгтэл охин бид хоёрыг хутгалсан гээд дайраад байсан. ...Г намайг зодож байхад Гийн эхнэр Сонинчимэг орж ирээд хүүхдээ аваад гараад явчихсан. Би “хөөе нөхрөө аваач” гэж хашхирсан, тоохгүй гараад явчихсан. ...Би өргөдлөө буцааж авмаар байна. Надад гомдол байхгүй... ...Надад учирсан бодит хохирол гэх зүйл байхгүй, санал гомдолгүй. Худ ураг барилдсан миний хүргэний төрсөн ах нь болохоор гэр бүлийн уур амьсгалд муугаар нөлөөлж, цаашид гарах эрсдэл үр дагаврыг бодож, хэргийг хөнгөнөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12/,
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Сонинчимэгийн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний орой яг хэдэн цаг болж байсныг нь би сайн санахгүй байна. Нөхөр Г “гарч тамхи татчихаад ороод ирье” гээд гарсан. Тэгтэл хажуу талын Гантулгын гэрт түс тас хийсэн чимээ гараад чанга, чанга дуугарч хэрүүл болсон. Би гайхаад хажуу талын өрөөнд байдаг Гантулгын гэр рүү орсон. Тэгтэл нөхөр маань тэднийд орчихсон Гантулгын хадам ээж Отгонтуяа, Гантулгын эхнэр Долгоржав нартай хэрэлдэж маргалдаж байсан. Намайг орох үед Отгонтуяа гэх хүнийг нөхөр маань түлхээд унагаж байсан. ...Манай нөхөр түлхэж унагасан. Тэрнээс өөр зүйл болоогүй. Тэр хүнийг зодож, нүдээгүй. Түлхэж унагахад гэмтсэн үгүйг би мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Долгоржавын: “...2017 оны 11 сарын 29-ний өдөр ...ээд бид хоёр хоол хийгээд хоолоо дээд сууж байхад 20 цагийн үед гаднаас Г ах халамцуу орж ирээд “манай нөхрийг хөдөө явж байгаа, хонь ямаа гаргасан гэнэ, миний малыг гаргасан юм шиг том том юм яриад надад онгироод байна уу” гэхээр нь би “мэдэхгүй гээд хоол идээрэй” гээд хоол аягалж өгтөл “би ийм угаадас иддэггүй” гээд “наад цонх үүдээ онгойлго хиншүүтэй байна, агаар салхи оруул, танай хоёр хүүхэд өвчтэй боллоо, хатгаа авч үхэх нь агаар салхи оруул” гэхээр нь би уурлаад хэрэлдэхэд Гтэй муудалцаад барьцалдаж авсан ба хажуу талаас ээж салгахад ээжийг хойш нь түлхээд унгахаар нь би айгаад Гийн эхнэрийг нь дуудаад агсам согтуу тавиад байна гэтэл эхнэр нь гадагшаа гараад явсан. ...Г нь ээжийг хойш нь түлхсэн бөгөөд газар унахдаа жижиг модон сандал дээр тээглээд унасан. Ээж босч ирээд Гийг “Ганаад хэлнэ” гэхэд өөрийнх нь нас барсан тадийгаач ахыг гэж ойлгосон юм шиг байна лээ, “тэр хүн чинь үхсэн байхгүй” гээд уурлаад ээжийн тээглээд унасан жижиг модон сандлыг аваад газар шидэхэд ээж бие муутай болохоор ухаан алдаж унасан, сандал 2-3 хэсэг болж хуваагдсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29-30/,
Мөрдөн байцаалтанд Ү.Гийн яллагдагчаар: “...Н.Отгонтуяатай муудалцаад намайг гараараа цохиж миний хамарнаас цус гаргасан болохоор нь би түүнийг баруун гараараа цээж орчим руу нь 1 удаа түлхсэн. Н.Отгонтуяа нь газар унахаар нь би уурандаа гарахдаа хөлд хүүхдийн цайвар шаргал өнгөтэй жижиг сандал тээглээд байхаар нь хөлөөрөө өшиглөж холдуулахад эвдэрч 2, 3 хэсэг болсон. ...Би тэдний гэрт ороход дүүгийн эхнэр Э.Долгоржав нь “хоол ид” гээд тавагтай хоол өгөхөөр нь би “энэ хиншүү угаарт чинь яаж хоол иддэг юм, цонхоо онгойлго” гээд өгсөн хоолыг нь ширээний буланд тавиад босч гадагшаа гарахдаа хоолтой тавгийг гараараа түлхээд унагаасан. Газар таваг нь унаж хагарсан бөгөөд хаалгаар гарахдаа баруун гарын чигчий хуруугаа хавчуулж бэртээсэн. Миний төрсөн дүүгийн хадам ээж хохирогч Н.Отгонтуяа нь өргөдлөө буцааж авах талаар хэлж байсан ба бид хоёрын дунд ямар нэгэн хохирол, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-82-83/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №14870 тоот:
Ү.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-45-54/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ү.Г: “Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ү.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжны 22-413 тоотод өөрийн төрсөн дүү Ү.Гантулгын хадам эх Н.Отгонтуяатай маргалдан улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Отгонтуяагийн: “...Тэгтэл Г босч ирээд Долгоржавын үснээс зуурч үсдэж байгаад хоёр гарынх нь бугалга руу гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би “охиноо та нараар зодуулах гэж өгөөгүй шүү” гээд Гийн гар, мөр хэсэг рүү нь гараараа 2, 3-н удаа цохисон. Гарыг нь үснээс нь тавиулах гэж гар луу нь цохисон. Тэгтэл Г Долгоржавын үсийг тавьж зодохоо болиод над руу дайрч жижиг модон сандал авч миний баруун гарын бугалга, мөр лүү 2, 3-н удаа цохисон. Миний толгой руу буюу шилэн хүзүүний хойд талд сандлаараа 1 удаа цохисон. Тэгтэл сандал нь эвдэрч хоёр, гурван хэсэг болсон. ...Тэгээд Г “муу сайн пиздануудыг алаад гүйцээгээд дуусгачихая” гээд аягалж өгсөн аягатай хоолыг гараараа цохиод хоолыг нь асгаж, аягыг нь хагалсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12/,
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Сонинчимэгийн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний орой яг хэдэн цаг болж байсныг нь би сайн санахгүй байна. Нөхөр Г гарч тамхи татчихаад ороод ирье гээд гарсан. Тэгтэл хажуу талын Гантулгын гэрт түс тас хийсэн чимээ гараад чанга, чанга дуугарч хэрүүл болсон. Би гайхаад хажуу талын өрөөнд байдаг Гантулгын гэр рүү орсон. Тэгтэл нөхөр маань тэднийд орчихсон Гантулгын хадам ээж Отгонтуяа, Гантулгын эхнэр Долгоржав нартай хэрэлдэж маргалдаж байсан. Намайг орох үед Отгонтуяа гэх хүнийг нөхөр маань түлхээд унагаж байсан. ...Манай нөхөр түлхэж унагасан. Тэрнээс өөр зүйл болоогүй. Тэр хүнийг зодож, нүдээгүй. Түлхэж унагахад гэмтсэн үгүйг би мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Долгоржавын: “...би уурлаад хэрэлдэхэд Гтэй муудалцаад барьцалдаж авсан ба хажуу талаас ээж салгахад ээжийг хойш нь түлхээд унгахаар нь би айгаад Гийн эхнэрийг нь дуудаад агсам согтуу тавиад байна гэтэл эхнэр нь гадагшаа гараад явсан. ...Г нь ээжийг хойш нь түлхсэн бөгөөд газар унахдаа жижиг модон сандал дээр тээглээд унасан. Ээж босч ирээд Гийг “Ганаад хэлнэ” гэхэд өөрийнх нь нас барсан тадийгаач ахыг гэж ойлгосон юм шиг байна лээ, “тэр хүн чинь үхсэн байхгүй” гээд уурлаад ээжийн тээглээд унасан жижиг модон сандлыг аваад газар шидэхэд ээж бие муутай болохоор ухаан алдаж унасан, сандал 2-3 хэсэг болж хуваагдсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №14870 тоот: Н.Отгонтуяагийн биед тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-19/ зэргээр нотлогдон тогтоогдов.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ү.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Ү.Г нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ү.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Н.Отгонтуяа гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Ү.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1706039010431 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД