Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0572

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч С.*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

“******* ******* ******* ******* *******” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч С.*******ын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар бүхий Хуулийн этгээдийн өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгож, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах” гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч С.*******аас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн "******* ******* ******* ******* *******" ХХК-с ирүүлсэн хувьцаа эзэмшигч өөрчлөх баримт бичиг ирүүлсэн байдаг. Уг баримт бичгийг шалгаж үзээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасныг зөрчсөн тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч С.******* 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар бүхий бүртгэл бүртгэхээс татгалзсан байна. 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Япон улсаас тус гэрээний дагуу 104000 америк доллар орж ирсэн баримт ирүүлсэн тул "******* ******* ******* ******* *******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан шугамаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлч “******* ******* ******* ******* *******” ХХК-аас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч С.*******ын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар бүхий Хуулийн этгээдийн өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгож, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба,

2. Шүүхээс “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2026/3388 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч С.*******т холбогдуулан 128/2026/0450/З индекстэй захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлжээ.

3.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч С.*******аас “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбар бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж хуульчилсан заалтын хүрээнд буюу хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч С.*******т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан болохыг хариуцагчид тайлбарласан буюу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “******* ******* ******* ******* *******” ХХК-аас гаргасан” Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч С.*******ын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар бүхий Хуулийн этгээдийн өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгож, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч С.******* хүлээн зөвшөөрснийг баталж, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч С.*******т холбогдох 128/2026/0450/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН