| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Должинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0211/З |
| Дугаар | 128/ШШ2026/0576 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2026/0576
2026 06 05 128/ШШ2026/0576
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн би, Ц.М*******ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц.М******* миний бие Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан "Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын Ц.М*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.М*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Ц.М******* надад ажилгүйдлийн тэтгэмж олгох шийдвэрийг 2026 оны 05 сарын 27-ны өдөр гаргаж, www.portal.ndaatgal.mn сайт дахь хүсэлт шийдвэрлэх хэсэгт "шийдвэрлэсэн" төлөвт шилжүүлж, тэтгэмж олгох хуваарийг байршуулсан байна. Тодруулбал, надад ажилгүйдлийн тэтгэмжийг 6 дугаар сcapaac 8 сарын хооронд олгохоор болжээ. Иймд Ц.М******* миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 659 албан бичгээр Ц.М*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.М*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах шаардлага бүхий Ц.М*******ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдох хэрэгт захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Нэхэмжлэгч Ц.М*******эс 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Ц.М******* надад ажилгүйдлийн тэтгэмж олгох шийдвэрийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргаж, www.portal.ndaatgal.mn сайт дахь хүсэлт шийдвэрлэх хэсэгт "шийдвэрлэсэн" төлөвт шилжүүлж, тэтгэмж олгох хуваарийг байршуулсан байна. Тодруулбал, надад ажилгүйдлийн тэтгэмжийг 6 дугаар сcapaac 8 сарын хооронд олгохоор болжээ. Иймд Ц.М******* миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; мөн хуулийн 66 дугаар зүйл Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.М******* нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Ц.М*******эс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 659 албан бичгээр Ц.М*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.М*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН