| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04974/И |
| Дугаар | 191/ШШ2025/06822 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/06822
|
2025 08 1******* |
191/ШШ2025/0*******822 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б******* дүүргийн ******* дугаар хороо, ******* байр ******* тоот хаягт оршин суух, Б******* х******* овогт Б*******ийн С*******/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* дүүргийн дүгээр хороо, C a************** b байр давхар 0******* тоот хаягт оршин суух, Х овогт Оы Э/регистрийн дугаар: МЛ88102*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С*******, хариуцагч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С******* миний бие нь 2007 онд О.Этай танилцан улмаар 2009.07.22-нд гэрлэлтийн тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд охин Б.Э нь 2010 оны 5 дугаар сарын 18-нд, хүү Б.И 201******* оны дүгээр сарын 20-нд тус тус нь төрсөн.
Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 202******* оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Б.Э, хүү Б.И нар нь эх Б.С*******ийн асрамжид амьдарч, өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.Э, хүү Б.И нарыг миний асрамжид үлдээн эцэг О.Эас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Бид эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2007 онд Б.С*******тэй танилцаж гэр бүл болсон. 2022 оноос Б.С******* гадуур ууж идэх нь ихэссэн. 202******* оноос миний найз нөхөдтэй гадуур ууж хоносон байсан. Бас дүүгийн найзтай гэр бүлтэйг нь мэдсээр байж явалдсан хэрэг гарсан. Иймд салахаар шийдэж, хөөж явуулсан. 2 хүүхдээ ******* сар хаяад өөрийнхөө жаргалыг хөөж явсан. Иймд гэр бүлээ цуцлуулна. Хүүхдүүдээ эхийн асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Бид эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С******* нь хариуцагч О.Эд холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
2. Гэрлэгчид 2007 онд танилцаж, 2007 оны 12 дугаар сарын *******0-нд гэрлэлтээ бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаандаа 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр охин Э.Э, 201******* оны дүгээр сарын 20-ны өдөр хүү Э.И нарыг төрүүлсэн, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас гэрлэгчид 202******* онд салж тусдаа амьдарч байгаа, хүүхдүүд эхийн асрамжинд эрүүл өсч байгаа нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн, хүүхдийн төрсний гэрчилгээнийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Оцело Сэргэлт ӨЭМТ-ийн 2025.02.-ний өдрийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
*******. Гэрлэгчид цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нь зохигчийн тайлбар, Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн үйлдсэн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 575 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр тоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
4. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээнэ.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн *******-т хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх ... гэж, Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.*******-д Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус заасны дагуу хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь О.Энхтулгын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Б.С******* саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй *******8.*******-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно. гэж тус тус заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар, зохигч өөрийн асрамжинд аваагүй хүүхдэдээ тэтгэлэг төлөх тул хариуцагчаас тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлнэ.
7. Зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, *******, 8, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.*******-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Х овогт Оы Э/регистрийн дугаар: МЛ88102*******/, Б******* х******* овогт Б*******ийн С*******/регистрийн дугаар: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, охин Э.Э, хүү Э.И нарыг эх Б.С*******ийн асрамжид үлдээсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан, 2010 оны 5 дугаар сарын 18-нд төрсөн Б.Э, 201******* оны дүгээр сарын 20-нд төрсөн Б.И нарыг 1******* нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг О.Эас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.4, 2*******.*******-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг О.Эд, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Б.С*******т тус тус даалгасугай.
5. Зохигч талууд гэр бүлийн дундын өмлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, ******* дугаар зүйлийн *******.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С*******т олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 9.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА