2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/06841

 

 

 

 

 

 

202******* 08 13

 

 

 

191/ШШ202*******/0681

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б******* дүүргийн ******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, ******* байр 8******* тоот хаягт оршин суух, О******* овогт Д*******ын Т*******/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б******* дүүргийн дүгээр хороо, 6******* байр 6 тоот хаягт оршин суух, Т овогт Згийн Д/регистрийн дугаар: УК9102226/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч З.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т******* нь 2009 онд З.Дтэй танилцаж 2011 оны намраас эхлэн хамтран амьдарсан. 2012 оны 6 сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын Б******* дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 1110000*******0 дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү Т.И 201******* оны 12 дугаар сарын 1*******-нд төрсөн.

Миний бие нь 2016 оны 3 сараас эхлэн Нидерланд улсад докторын сургалтад суралцахаар явсан ба 2016 оны 10 сараас 2017 оны 10 сарын хооронд нэг жилийн хугацаанд эхнэр хүүгийн хамт Нидерланд улсад амьдарсан. Тухайн үед Нидерландад оюутны цалин бага байсан тул бид жижиг байранд амьдардаг, эхнэр нялх хүүгээ хараад гэртээ, би хичээл ажил гээд завгүй байсан. Энэ байдал эхнэр хүүхдэд маань тав тухгүй, хэцүү байсан тул тэд Монгол руу буцсан.

Би 2020 оны 9 сард анагаах ухааны докторын зэргээ хамгаалсан ба ковид19-ийн нөхцөл байдлаас болж Монгол улсад 2020 оны 10 сарын 20-ны өдөр буцан ирж, тусгаарлах байрнаас тус оны 11 сарын 18-нд гарч гэртээ ирсэн. Тэр үед намайг ирэхэд З.Д хүйтэн хөндий хандаж, надтай уулзахаас байнга зайлсхийн зугтаж, ямар ч хайр халамжгүй, танихгүй хүн мэт... орой ирээд ядраад байна гэж унтаад өглөө эрт ажилдаа явдаг байсан. Энэ үед би санамсаргүй З.Дийн компьютерээс Т гэх залуутай урт хугацаанд холбоотой, хамт болздог, бие биенийгээ "авгай, бацаан гэж нэрлэсэн чат, зургуудыг олж харсан. Энэ нөхцөл байдлаас болж хоорондоо маргах болсон учир З.Д намайг тусдаа амьдар гэсэн тул би 2020 оны 12 сард ээжийндээ нүүж очсон. Энэ үеэс өнөөдрийг хүртэл, тусдаа амьдарч байна.

Цаашид миний бие нь З.Дтэй гэр бүлийн харилцааг үргэлжпүүлэх хүсэлгүй болсон тул хэн хэнийхээ цаашдын амьдралыг бодож гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.

Бидний хүү Т.И одоо 8 настай, эрүүл саруул өсч торниж байгаа. Хүү маань одоо надтай хамт Дани улсад амьдарч, сурч байгаа бөгөөд хэрвээ ээж нь хүүгээ өөр дээрээ авах, хүү маань ээж рүүгээ явах хүсэлтэй байвал надад татгалзах зүйл байхгүй бөгөөд хүүхдийн асрамжийн талаар маргахгүй.

Бид 201******* оны 02 сарын 01-нд Б******* дүүргийн *******-р хороо, ХД 72-8******* тоот, Ү-220068*******0 улсын бүртгэлийн дугаартай, *******6.6м.квт 2 өрөө байрыг ипотекийн зээлээр худалдаж авсан. Бид энэ байраа бусдад түрээслүүлсэн ба түрээсийн орлогоор зээлээ төлдөг. Энэ байр бол манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Цаашид энэ байраа эхнэр хүүхдийнхээ өмчлөлд үлдээн, байрны зах зээлийн үнэлгээнээс зөвхөн өөрт ногдох хэсгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Байрны зээлийн гэрээ болон зээлийн төлөлтийн хуваарь, зээлийн үлдэгдлийн талаарх баримт надад одоогоор байхгүй бөгөөд би өөрийн хүү Т.Иий хамт Дани улсад ажиллаж амьдарч байгаа тул дээрх баримтыг цуглуулах боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг оороө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэсэн байх тул энэхүү баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу гаргуулан авах боломж олгохыг хүсч байна.

Гэр бүлийн тухай хуулийн 1 зүйлийн 1.11 дэх хэсэгт Гадаад улсад байнга оршин суугаа Монгол улсын иргэн гэрлэлтээ Монгол улсад захиргааны болон шүүхийн журмаар цуцлуулж болно Иргэний хуулийн 130 зүйлийн 130.1.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэсний дагуу өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хаар дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, гэрлэлтээ цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгчид ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т*******ийн нэхэмжлэхтэй танилцлаа. Татгалзах зүйлгүй ба Д.Т*******ийг докторт сурч байх хугацаанд миний бие сурах бүх нөхцөлөөр ханган, Монголд өөрийн хүү Иийг нэг нас гарантай байхаас нь харан, давхар ажлаа хийж 2018 оноос 2022 он хүртэл хэрэглээний бүхий л санхүү болон хариуцлагыг ганцаараа үүрч амьдарсан. Энэ хугацаанд хүүхэд өвдөх гээд их л олон асуудал, бэрхшээлийг даван туулсан. Д.Т******* нь доктороо төгсөхдөө Баярлалаа гэж хэлээгүйд, олон жил ганцаараа бүх зүйлийг хийсэндээ үнэхээр их гомдсон бөгөөд ирэхэд нь хүйтэн хөндий харьцах шалтгаан болсон, түүнээс хэн нэгэнтэй урт хугацааны харилцаа холбоотой байсангүй. Миний хүү И нь аавтайгаа 2023 оны 6 сарын 27-ноос цуг амьдарч байгаа ч гэсэн 202******* онд сургуулийн амралт эхлэхээр монголд ирнэ 202******* оны 6 сараас эхлэн хүү Итэй Монголд хамт амьдрах төлөвлөгөөтэй байна. Хамт амьдрахдаа ипотекийн зээлээр авсан байр болох Б******* дүргийн *******-р хороо ХД 72-8*******тоотод амьдрах тул цаашид түрээслүүлэн ипотекийн зээлийг төлөхгүй өөрийн цалингаас төлөн амьдрана.

2022 оны 11 сард Д.Т*******тэй буцаж нийлье гэсэн боловч Элбэгзаяа гэх хүнтэй хамтран амьдарч байгаагаа хэлэн нийлэхгүй гэсэн. Хэн нэгэнтэй хамтран амьдраад цаашдынхаа амьдралыг бодоод салах өргөдөл өгсөнд үнэхээр гомдож байна гэв.

 

Гэрлэлт цуцлуулсны үр дагаварын талаар зохигч байгуулсан эвлэрлийн гэрээнд:

...1. Нэхэмжлэгч Д.Т*******, Хариуцагч З.Д нарын хүү Т.Иийг З.Дий асрамжид үлдээхээр харилцан тохиролцов.

2. Талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Б******* дүүргийн *******-р хороо, 1*******-р хороолол, хд байрны 8******* тоот, *******6,6 м.кв байрыг З.Д болон хүү Т.Иий өмчлөлд үлдээх ба Хариуцагч З.Д нь байрны зах зээлийн үнэ болох 16*******,67,07******* /нэг зуун жаран таван сая дөрвөн зуун жаран долоон мянга далан тав/ төгрөгөөс, нэхэмжлэгч Д.Т*******т ногдох хувь **************,1**************,691 /тавин таван сая нэг зуун тавин таван мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.

3. Ипотекийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 0,76,008 төгрөгийн *******0 хувийн төлбөр болох 20,238,00 төгрөгийг Д.Т******* хариуцах тул талууд энэхүү төлбөрийг эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлд заасан гэр бүлийн хөрөнгөнөөс Д.Т*******эд ногдох хувь болох **************,1**************,691 төгрөгөөс хасч тооцон 3,917,687 төгрөгийг Д.Т*******эд өгөхөөр харилцан тохиролцов.

. Хариуцагч З.Д нь Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Б******* дүүргийн *******-р хороо, 1*******-р хороолол, хд байрны 8******* тоот байрны хамтран өмчлөгчөөр хүү Т.Иийг бүртгүүлнэ. Тус байрыг худалдан борлуулах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах тохиолдолд хүү Т.Ид ногдох хувийг хүүгийн зайлшгүй хэрэгцээнд зарцуулахаар хадгалах /байрны урьдчилгаа, их сургуулийн төлбөр гэх мэт/ буюу түүнийг насанд хүрмэгц шилжүүлнэ. ... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Т******* нь хариуцагч З.Дд холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

2. Зохигчид гэрлэлт цуцлуулсын үр дагварын талаар эвлэрлийн гэрээ байгуулж, хүү Т.Иийг эхийн асрамжид үлдээх, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Б******* дүүргийн ******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, хд байрны 8******* тоот, *******6,6 м.кв орон сууцыг З.Д болон хүү Т.Иий өмчлөлд үлдээх, хариуцагч З.Д нь байрны зах зээлийн үнэ болох 16*******,67,07******* төгрөгөөс нэхэмжлэгч Д.Т*******т ногдох хувь **************,1**************,691 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, Ипотекийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 0,76,008 төгрөгийн *******0 хувийн төлбөр болох 20,238,00 төгрөгийг Д.Т******* хариуцах тул талууд энэхүү төлбөрийг эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлд заасан гэр бүлийн хөрөнгөнөөс Д.Т*******эд ногдох хувь болох **************,1**************,691 төгрөгөөс хасч тооцон 3,917,687 төгрөгийг Д.Т*******эд өгөх, хариуцагч З.Д нь уг орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү Т.Иийг бүртгүүлэх ба тус байрыг худалдан борлуулах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах тохиолдолд хүү Т.Ид ногдох хувийг хүүгийн зайлшгүй хэрэгцээнд зарцуулахаар хадгалах, хүүг насанд хүрмэгц шилжүүлнэ хэмээн тохиролцжээ.

3. Гэрлэгчид 2009 онд танилцаж, 2011 оноос эхлэн хамтран амьдарч, 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаандаа 201******* оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү Т.Иийг төрүүлсэн, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оны 12 дугаар сард салж тус тусдаа амьдарч байгаа, хүү одоо эхийн асрамжинд эрүүл өсч байгаа нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Б******* дүүргийн Эрүүл өрх ӨЭМТ-ийн 202.08.06-ны өдрийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

3. Гэрлэгчид цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нь зохигчийн тайлбар, Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн үйлдсэн 202 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 9******* дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр тоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.*******-д заасныг баримтлан, хүүг эхийн асрамжид үлдээнэ.

*******. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн ******* дугаар зүйлийн 3-т хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх ... гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус заасны дагуу хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Д.Т*******ийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх З.Д саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно. гэж тус тус заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлд зааснаар, зохигч өөрийн асрамжинд аваагүй хүүхдэдээ тэтгэлэг төлөх тул нэхэмжлэгчээс тэтгэлэг гаргуулж, хүүг тэжээн тэтгүүлнэ.

7. Зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 201******* оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 000381******* дугаартай гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны 202*******.02.20№6/3007 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******-д зааснаар эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.*******.-д зааснаар, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******8 дугаар зүйлийн *******8.1-д тус тус зааснаар, хүүхдийн тэтгэлэгт төлөгдөх төлбөрт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж, улсын төсвийн орлогод төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******, 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан, О******* овогт Д*******ын Т*******/регистрийн дугаар: *******/, Т овогт Згийн Д/регистрийн дугаар: УК9102226/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.*******-д заасныг баримтлан, хүү Т.Иийг эх З.Дий асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.1, 0.1.2-т тус тус заасныг баримтлан, 201******* оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Т.Иийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн *******0 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг Д.Т*******ээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26., 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг О.Энхтулгад, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Б.Сэндэрт тус тус даалгасугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******-д заасныг баримтлан, Нийслэлийн Б******* дүүргийн ******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, хд байрны 8******* тоот, *******6,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З.Д болон хүү Т.Иий өмчлөлд үлдээх, хариуцагч З.Д нь уг байрны зах зээлийн үнэ болох 16*******,67,07******* төгрөгөөс нэхэмжлэгч Д.Т*******т ногдох хувь **************,1**************,691 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх буюу Ипотекийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 0,76,008 төгрөгөөс Д.Т*******ийн хариуцах 20,238,00 төгрөгийг **************,1**************,691 төгрөгөөс хасч тооцон нийт 3,917,687 төгрөгийг Д.Т*******эд З.Д төлөх, З.Д нь уг орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү Т.Иийг бүртгүүлэх ба тус байрыг худалдан борлуулах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах тохиолдолд хүү Т.Ид ногдох хувийг хүүгийн зайлшгүй хэрэгцээнд зарцуулахаар хадгалах, хүүг насанд хүрмэгц шилжүүлээр зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******8 дугаар зүйлийн *******8.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Дөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Т*******эд олгож, 17*******,6*******9.6 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т*******ээс гаргуулж Б******* дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119. дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА