| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00487/И |
| Дугаар | 305/ШШ2025/00523 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 305/ШШ2025/00523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***-гийн ***-ы нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн *** овогт ***-гийн *** миний бие сумандаа мал маллан амьдардаг. 1975 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр сумандаа төрсөн. 1983 оны тус сумынхаа бага сургуульд элсэн орж, 1981 онд дунд сургуулиа амжилттай төгсөж, эвлэлийн илгээлтээр мал дээр гаран аав, ээжийн хамт нэгдлийн мал маллан амьдарч байгаад 1995 онд нутгийн ***-тай гэр бүл болон одоог хүртэл мал аж ахуй дээрээ аж төрж амьдарсаар байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 1991-1994 оны хооронд аав, ээж дээрээ мал маллаж амьдарсныг тогтоолгохоор өргөдөл гаргалаа гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-***-ы иргэний үнэмлэхийн хуулбар,
-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 311 дугаартай архивын лавлагаа, 1991-1994 онуудын малын А дансны архивын хуулбар,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989, 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,
-***, ***нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-***, *** нарын төрөл садангийн лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргаж, түүнийг шүүхээр тогтоолгох нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой байх бөгөөд 1991-1994 оны мал тооллогын А данс өрхийн тэргүүний нэрээр бүртгэгдсэн учраас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. *** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт мал маллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 311 дугаартай Тус аймгийн Бугат сумын Сүж багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***-гийн мал маллаж байсан хугацаа (1991-1994 он) хүртэлх гээд 1991-1994 оны бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, 1991-1994 оны малын А дансны архивын хуулбараар тогтоогдож байна.
5. Дээрх онууд буюу 1991 оны А дансанд *** ам бүл 8 гэж, 1992 оны А дансанд *** ам бүл 10 гэж, 1993 оны А дансанд *** ам бүл 10 гэж, 1994 оны А дансанд *** ам бүл 10 гэж тус тус бүртгэгдсэн бөгөөд уг хугацаанд хүсэлт гаргагч *** нь аав ***-гийн хамт амьдарч мал маллаж байсан болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03-04/4625 дугаартай 1989 оны хүн амын тооллогын лавлагаанд аав ***, ээж *** нарын хамт 9-үүлээ бүртгэгдсэн, хүсэлт гаргагч *** нь 1996 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ***-ын ***-тай гэрлэснийг бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
6. Иймд ***-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ***-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР