Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 305/ШШ2025/00535

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: ***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-ийн ***-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт нийт 1,248,188.15 (нэг сая хоёр зуун дөчин найман мянга нэг зуун наян найман төгрөг, арван тав мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,248,188.15 (нэг сая хоёр зуун дөчин найман мянга нэг зуун наян найман төгрөг, арван тав мөнгө) төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2261000439 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,237,188.15 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 1,248,188.15 төгрөгийг хариуцагч ***-аас гаргуулах гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** овогтой *** миний бие нь ***” ХХК-д төлөх 1,248,188.15 төгрөгийг нэхэмжлэлийн дагуу 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***” ХХК нь ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,248,188.15 (нэг сая хоёр зуун дөчин найман мянга нэг зуун наян найман төгрөг, арван тав мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь “...*** овогтой *** миний бие нь ***” ХХК-д төлөх 1,248,188.15 төгрөгийг нэхэмжлэлийн дагуу 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна…” гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,248,188.15 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,507 төгрөгнөөс 17,253.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 17,253.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***” ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,248,188.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь 1,248,188.15 (нэг сая хоёр зуун дөчин найман мянга нэг зуун наян найман төгрөг, арван тав мөнгө) төгрөгийг 2025 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,507 төгрөгнөөс 17,253.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 17,253.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Б.ОДБАЯР