Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 681

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-т холбогдох эрүүгийн 1706019260760 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34-896 тоотод архидан согтуурч иргэн Ц.Нямхүүг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Нямхүүгийн: “...Унтах гэж байтал Б ганцаараа 1 шил архи барьчихсан орж ирээд тэр архийг дээрээс нь нэг татаад “одоо чи яв” гээд хөөсөн чинь стакан авч шидээд цонхны шил хагарахаар нь хэрэлдэж маргалдаад “гар чи гэж хэрэлдээд байшингийн хаалга онгойлгох” гэж байхад миний бөгс рүү Б цохих шиг болохоор нь “пизда минь аятайхан байгаарай” гэж хэлээд гаргаад хаалгаа түгжээд хэвтэх хооронд зүүн гуя дагаад хүйтэн юм урсах шиг болохоор нь “миний цагаан мах эргээд цус гарч байгаа юм байна” гэж бодоод 2 даамсаг байсан нэгийг нь хийгээд унтсан. Өглөө сэрээд босох гэхэд зүүн хөл даагдахаа больчихсон байхаар нь 00 ороод үзэхэд хутгалагдсан байхаар нь гарч ирээд ухаан алдаж унаад, сэрээд гэртээ ороод 102, 103 дуусан... ...Гомдол санал байхгүй. 800.000 төгрөгийг эмчилгээ хийлгэ гэж хэлээд өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-56/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Гармаагийн: “...Б Нямхүүтэй уулзана гэж хэлээд явсан ба ирэхдээ “надаас Нямхүү мөнгө нэхээд байна” гэхээр нь “хэдэн төгрөг вэ” гэхэд “300.000 төгрөг” гэхээр нь тэтгэвэр буусан учир 400.000 төгрөг өгөөд явуулсан. Нямхүүд 300.000 төгрөгийг өглөө, торгуульд 100.000 төгрөг өгөөд хаалгалаа гэж хэлээд өнгөрсөн. 1 сар болсны дараа Нямхүү дахиад 500.000 төгрөг өгөхгүй бол цагдаад өгнө гэж хэлэхээр нь 500.000 төгрөг өгөөд гомдол саналгүй гээд саллаа гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-58/,

 

Мөрдөн байцаалтанд Э.Бийн яллагдагч, /гэрчээр/: “...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ...Нямхүүгийн гэрт Энхбат, Чулуунбаатар бид дөрөв Хараа архи 1 шилийг уугаад талд нь оруулсан. Би нилээн муудаж Энхбат, Чулуунбаатар бид гурав гараад намайг гэрт оруулж унтуулаад явсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Унтаж байгаад босоод Нямхүүгийн гэрт орсон юм шиг байна лээ... Нямхүүг би “шүүх эмнэлэгт үзүүл” гэхэд үзүүлэх шаардлага байхгүй, “чи надад эмчилгээний зардал өгчих” гэж хэлээд эхний ээлжинд 300.000 төгрөг аваад 3 хоног архи уусан байна лээ. Дараа нь 500.000 төгрөг өгөөд дахиж уулзаагүй...

...Би надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би Нямхүүг хутгалснаа санахгүй байгаа. Хутга хаана байгааг ч мэдэх зүйл алга байна. Хохирол 800.000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-57, 75/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн №227 тоот:

  1. Ц.Нямхүүд зүүн өгзөгний зөөлөн эдэд хатгагдсан шарх, сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн өгзөгний зөөлөн эдэд хатгагдсан шарх, сорви гэмтэл нь 2017.08.28-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна.  

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно.

4. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдахгүй. Шинжээч эмч С.Наранцэцэг гэсэн дүгнэлт /хх-15/

 

Хохирогч Ц.Нямхүүд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-78/, Э.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67/ зэрэг болно.

 

      Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34-896 тоотод архидан согтуурч иргэн Ц.Нямхүүг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Нямхүүгийн: “...Б цохих шиг болохоор нь “пизда минь аятайхан байгаарай” гэж хэлээд гаргаад хаалгаа түгжээд хэвтэх хооронд зүүн гуя дагаад хүйтэн юм урсах шиг болохоор нь миний цагаан мах эргээд цус гарч байгаа юм байна гэж бодоод 2 даамсаг байсан нэгийг нь хийгээд унтсан. Өглөө сэрээд босох гэхэд зүүн хөл даагдахаа больчихсон байхаар нь 00 ороод үзэхэд хутгалагдсан байхаар нь гарч ирээд ухаан алдаж унаад сэрээд гэртээ ороод 102, 103 дуусан... ...Гомдол санал байхгүй. 800.000 төгрөгийг эмчилгээ хийлгэ гэж хэлээд өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-56/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Гармаагийн: “...Б Нямхүүтэй уулзана гэж хэлээд явсан ба ирэхдээ надаас “Нямхүү мөнгө нэхээд байна” гэхээр нь “хэдэн төгрөг вэ” гэхэд “300.000 төгрөг” гэхээр нь тэтгэвэр буусан учир 400.000 төгрөг өгөөд явуулсан. Нямхүүд 300.000 төгрөгийг өглөө, торгуульд 100.000 төгрөг өгөөд хаалгалаа гэж хэлээд өнгөрсөн. 1 сар болсны дараа Нямхүү дахиад 500.000 төгрөг өгөхгүй бол цагдаад өгнө гэж хэлэхээр нь 500.000 төгрөг өгөөд гомдол саналгүй гээд саллаа гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-58/,

 

Мөрдөн байцаалтанд Э.Бийн яллагдагч, /гэрчээр/: “...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ...Нямхүүгийн гэрт Энхбат, Чулуунбаатар бид дөрөв Хараа архи 1 шилийг уугаад талд нь оруулсан. Би нилээн муудаж Энхбат, Чулуунбаатар бид гурав гараад намайг гэрт оруулж унтуулаад явсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Унтаж байгаад босоод Нямхүүгийн гэрт орсон юм шиг байна лээ... Нямхүүг би “шүүх эмнэлэгт үзүүл” гэхэд үзүүлэх шаардлага байхгүй, “чи надад эмчилгээний зардал өгчих” гэж хэлээд эхний ээлжинд 300.000 төгрөг аваад 3 хоног архи уусан байна лээ. Дараа нь 500.000 төгрөг өгөөд дахиж уулзаагүй...

...Би надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би Нямхүүг хутгалснаа санахгүй байгаа. Хутга хаана байгааг ч мэдэх зүйл алга байна. Хохирол 800.000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-57, 75/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн №227 тоот: Ц.Нямхүүд зүүн өгзөгний зөөлөн эдэд хатгагдсан шарх, сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн өгзөгний зөөлөн эдэд хатгагдсан шарх, сорви гэмтэл нь 2017.08.28-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдахгүй гэсэн дүгнэлт /хх-15/ зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Э.Б нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Ц.Нямхүү гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1706019260760 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрдэнэ-Очирын Бт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД