| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00432/И |
| Дугаар | 305/ШШ2025/00543 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 305/ШШ2025/00543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. *** нь 1987 оны 11 дүгээр сарын 01-нд Ардын дуу бүжгийн Алтай чуулгад дагалдан дуучнаар анх орж улмаар дуучин, хөтлөгчөөр ажиллаж байгаад 2003 оны 03 дугаар сараас Улаанбаатар хотод шилжин ажиллаж амьдарсан. Энэ хугацааны анх ажилд орсон гарсан тушаалууд аймгийн архивын хэлтэс болон Ардын дуу бүжгийн Алтай чуулгын архивт байхгүй байх тул дээрх хугацааны ажилласан жилийг хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, гэрчийн мэдүүлгээр нотолж ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-***-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
-***-ын иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,
-***-ын нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт /2000-2025/
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай “Дуучин ***-ын цалингийн тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаартай “Ажилтнуудын 1992 оны ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай “Тэтгэмж цалин олгох тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай “2002 оны ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-***-д Говь-Алтай аймгийн Соёлын хэлтсээс олгосон 255522 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 275493 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр,
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймаг дахь АДБ-ийн “Алтай” чуулгын уран сайхны зөвлөлийн хурлын 1992 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн I дугаартай хурлын тогтоол,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн ”Алтай” чуулгын даргын 1992оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 63 дугаартай “Ажилтнуудын XI, XII сарын цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаал, тушаалын хавсралтын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай “Ажилтнуудын цалинг тогтоох тухай” тушаал, тушаалын хавсралтын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай “шимтгэл олгох тухай” тушаалын архивын хуулбар,
-АДБ-ийн Алтай чуулгын урансайханы зөвлөлийн хурлын протокол,
-1998 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай 1998 оны ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар,
-1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 2001, 2002, 2003 онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч *** нь 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад дуучнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч *** нь шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж, түүнийг шүүхээр тогтоолгох нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой байх бөгөөд ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүйн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн байна.
2.1 Хүсэлт гаргагч *** нь 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад дуучнаар ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай 1988 оны цалин тогтоолтын хавсралтад нэр нь орхигдсон дагалдан жүжигчин ***-ын цалинг 1988 оны 03 дугаар сарын 1-нээс эхлэн дагалдан жүжигчний төсөвт цалингаар тогтоосугай гэх “Дуучин ***-ын цалингийн тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаартай “Ажилтнуудын 1992 оны ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай “Тэтгэмж цалин олгох тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай “2002 оны ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-***-ад Говь-Алтай аймгийн Соёлын хэлтсээс олгосон 255522 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд АДБ-ийн Алтай чуулгын даргын 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өприйн 50 дугаар тушаалаар мөн өдрөөс дагалдан жүжигчнээр авч ажиллуулсан бичилт хийгдэж тамга дарагдсан байгаагаар болон , Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймаг дахь АДБ-ийн “Алтай” чуулгын уран сайхны зөвлөлийн хурлын 1992 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн I дугаартай хурлын тогтоол,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн ”Алтай” чуулгын даргын 1992оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 63 дугаартай “Ажилтнуудын XI, XII сарын цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаал, тушаалын хавсралтын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай “Ажилтнуудын цалинг тогтоох тухай” тушаал, тушаалын хавсралтын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай “шимтгэл олгох тухай” тушаалын архивын хуулбар,
-АДБ-ийн Алтай чуулгын урансайханы зөвлөлийн хурлын протокол,
-1998 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай 1998 оны ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар,
-1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 2001, 2002, 2003 онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.
3. Иймд *** овогтой ***-ыг 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад дуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***-дрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад дуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР