Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1219

 

 

 

 

      2024           11           05                                           2024/ДШМ/1219

 

Г.Т, Д.М, Э.Э, Б.Ж

 нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

яллагдагч Д.М,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2179 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Булганчимэгийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2409004180211 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Д.М, ... тоотод оршин суух, /РД:..../, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,  

 

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 789 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ДШМ/863 дугаартай магадлалаар 3 жилийн хорих ялаар шийтгэхээр өөрчлөн шийдвэрлэсэн,

 

- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн.

 

2. Э.Э, .... тоотод оршин суух, /РД:.../, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. 

3. Г.Т, .... тоотод оршин суух, /РД:.../, урьд:

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 cap хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-
ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1
дүгээр зүйлийн 1 дах хэсэгт завснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-
ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6
capын хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн.

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, түүний цагдан хоригдсон 161 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ялаа эдэлсэнд тооцсон.

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон.

4. Б.Ж, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../.

Д.М нь үргэлжилсэн үйлдлээр дангаараа 2023 оны 8 дугаар сард .... байрлах Номин супермаркетаас 1.500.380 төгрөгийн үнэ бүхий Joe poker нэртэй виски 4 шил, Trivers 750мл виски 1 шил, Willean peel нэртэй виски 1 шил, Balmore 700мл виски 2 шил, Brendi J.P 750мл виски 2 шил, Мерси нэртэй набор 250 гр 6 ширхэг, Мерси нэртэй набор 675 гр 6 ширхэг, Кока кола лаазтай 500гр 48 ширхэг, Bickfords нэртэй ундаа 16 ширхэг, Кока кола савтай 500гр 14 ширхэг, Рашаан 12 ширхэг, Ессентуки рашаан 5 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.500.380 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 7 дугаар сард .... хайпермаркетаас 58 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.078.472 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ... салбараас Мерси 125 граммтай 7 ширхэг, Мерси 400 граммтай 7 ширхэг, Максфан шоколад 64 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 860.712 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин хайпермаркетаас 355.799 төгрөгийн үнэ бухий 20 ширхэг “Мерси” шоколадыгхүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 355.799 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Их Монгол” төвд үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркетаас 1.113.991 төгрөгийн үнэ бүхий 59 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.113.991 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин супермаркет” дэлгүүрээс “Мэрси” гэх нэртэй 32 ширхэг шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогчид 992.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нисэхийн тойрогт үйл ажиллагаа явуулдаг Номин хайпермаркетаас 781.158 төгрөгийн үнэ бүхий 42 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 781.158 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сараас 10 дугаар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овоонд байрлах Номин бизнес клуб зүүн бүсийн салбараас 2.076.117 төгрөгийн үнэ бүхий 123 ширхэг Мерси хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.076.117 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сард Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүлд худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Миний супермаркет сүлжээ дэлгүүрээс 606,000 төгрөгийн үнэ бүхий 38 ширхэг Kerasys шампунийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 606.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Асайт худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Миний сүлжээ дэлгүүрийн салбараас 566.390 төгрөгийн үнэ бүхий 26 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 566.390 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний Сүлжээ” дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Ч.Дэлгэрсайханы Мерси Гроссе холимог улаан 400 граммтай 7 ширхэг, Алфен голд фундук 85 граммтай 34 ширхэг, Алфен голд сүүтэй 85 граммтай 23 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 431.085 хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” нэртэй сүлжээ дэлгүүрээс 2 хайрцаг Merci нэртэй шоколадыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 516.960 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний супермаркетаас 306.710 төгрөгийн үнэ бүхий 58 ширхэг шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 306.710 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт
8-Зг тоотод үйл ажиллагаа явуулдаг Миний сүлжээ дэлгүүрийн салбараас 324,650
төгрөгийн үнэ бүхий 54 ширхэг
“Alpen gold” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,
хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 324.650 төгрөгийн
хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний сүлжээ дэлгүүрээс 393.913 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 393.913 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн 4 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг M-mart дэлгүүрээс 1.410.000 төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг “Merci” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Алаг тараг төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг супермаркетаас 75.400 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг “Alpen gold” шоколад, 138.860 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Jackdaniels нэртэй 1 литр 108.630 төгрөгийн үнэ бүхий Sheridans 1 литр тус тус эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 322.890 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнсалааны хуучин эцэст байрлах С.Энхцацрагийн эзэмшлийн “Урьхан” супер маркетаас Мэрси шоколат 5 ширхэг, Алпен голд шоколат оритой 20 ширхэг, Аппен голд шоколат 42 ширхэг, оймс 1 багц, нийт 10 ширхэг, Dova брэндийн шампунь 1 ширхэг, Dova брэндийн ангижруулагч 1 ширхэг, Чеюүг амталсан мах 2 уут зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 518.400 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвөөс Топипе 400 гр набор 57 ширхэг, Мерси 250 гр улаан набор 24 ширхэг, Мерси 250 гр цэнхэр набор 28 ширхэг, Мэрси 400 гр 6 ширхэг, эрэгтэй хүний дотуур хувцас 3 ширхэг, Коварын огурций 2 ширхэг, Харибо чихэр 1 ширхэг, улаан сагс 6 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2.723.730 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар супермаркетаас 336.000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг шоколадыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороон ардын эрхийн автобусны буудлын хойд талд байрлах “CU” сүлжээ дэлгүүрийн кассын хажууталын менежерийн ширээн дээр байсан Г.Мөнгөнзулын эзэмшлийн ая фоне 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2.475.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парксайд хотхоны эмийн санд иргэн Ц.Батгэрэлийн Самсунг загварын гар утас, харааны шил, цүнх, бөгж, зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 462.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар супемаркетаас 1.972.230 төгрөгийн үнэ бүхий 71 ширхэг шоколадыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.972.230 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрээс 1 литрийн хэмжээтэй 6 ширхэг, нийт 798.000 төгрөгийн үнэ бүхий “Jack Danels” бичиглэлтэй виски буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 798.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн яллагдагч Д.М нь бусадтай бүлэглэж Э.Энх-Өлзий, Б.Жавхпантөгс, О.Цолмонжавхаа нартай бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутагдэвсгэртбайрлах Ахиц-2 дэлгүүрээс 562.250 төгрөгийн эд зүйлсийг, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соронз дэлгүүрээс 557.150 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

Э.Э-тэй бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо “Номин Холдинг” ХХК-ийн “Сидар” салбараас 90 ширхэг “Мерси” нэртэй шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.674.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Т-эй бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн 1 давхарт байрлах Номин Хайпермаркет дэлгүүрээс 110 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар Хархорин зах дээрх хүнсний лангууны хүмүүст бага үнээр зарж борлуулан хохирогч Г.Болормаад 2.046.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Э-тэй бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Их Монгол төвд үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркетаас 1.431.748 төгрөгийн үнэ бүхий 52 ширхэг Мерси шоколадыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.431.748 төгрөгийн хохирол учруулсан

Э.Э, О.Ц нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний сүлжээ дэлгүүрээс, 42 ширхэг Alpen Gold Max Fun сүү, жимстэй 150 гр, 15 ширхэг Alpen Gold Max Fun карамель печень 150гр 1 литрийн Jack Daniels нэртэй виски зэрэг эд зүйлсийгхүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Гэрэлтуяад нийт 507.440 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Э-эй бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний сүлжээ дэлгүүрийн 107 дугаар салбар дэлгүүрээс мерси нэртэй 400 граммын шоколад 9 ширхэг, мерси нэртэй 250 граммын шоколад 20 ширхэг, алфен голд нэртэй шоколад 20 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ч.Дэлгэрсайханд 705,890 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Э, О.Ц нартай бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” нэртэй сүлжээ дэлгүүрээс 680.890 төгрөгийн үнэ бүхий “Merci grosse” нэртэй 19 ширхэг набор, “Jack Danniels” нэртэй 2 ширхэг виски, Alpen gold /max fun/ нэртэй 30 ширхэг шоколад, Alpen gold нэртэй 15 ширхэг шоколад зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680.890 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Э-тэй бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Намъянжу гудамж 33 тоот хаягт байрлалтай “БСБ Хүнс” супермаркетаас хүнсний бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 638.960 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Э-тэй бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” супермаркетаас 5 нэр төрлийн 74 ширхэг шоколад, 3 ширхэг хүнсний сагсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.642.640 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Э-тэй бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Carrefour худалдааны төвөөс 250 гр Мерси набор 65 ширхэг, 0.7 литрийн Жак даниелс виски 12 ширхэг, 2 ширхэг дэлгүүрийн чирдэг тэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Алтан жолоо трейд” ХХК-д 3.188.520 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Э-тэй бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Норжин худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Миний сүлжээ дэлгүүрийн салбараар үйлчлүүлэхдээ кофе, шоколад зэрэг барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1.269.520 хохирол учруулж бусдад нийт 37.827.865 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт нэр бүхий 35 хохирогчид 37.827.865 төгрөгийн хохирол учруулсан,

мөн яллагдагч Д.М нь 2023 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Отгонтэнгэр маркетаас 86,130 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдан авч мөнгөө дансаар шилжүүлсэн гэж хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч А.Д 86.130 төгрөгийн хохирол учруулсан,

мөн яллагдагч Д.М нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны автомашины зогсоол дээр байршуулсан байсан Б.Ц эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй, завших зорилгогүйгээр авч явсан,

2023 оны 7 дугаар сарын 29-ний 30-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 1А байрны гадна байх автозогсоолд байрлуулсан иргэн М.Ж эзэмшлийн ... улсын дугаартай Toyota ist загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад, өөрт завших зорилгогүй, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2023 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол Ногоон нуур гудамж 504 дүгээр байрны гаднах автомашины зогсоол дээр байсан хохирогч Г.М өмчлөлийн ... улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2023 оны 8 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 47 дугаар байрны гадна талд зам дагуу байрлуулсан байсан иргэн Г.Б эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота марк-2” маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2023 оны 8 дугаар сарын 03-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 40-10 тоот хашаанаас иргэн Б.Э эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй, завших зорилгогүйгээр авч явсан,

2023 оны 7 дугаар сарын 28-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хохирогч Г.М эзэмшлийн ... улсын дугаартай, Тоёота Приус-10 маркийн ногоон өнгийн автомашиныг хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2023 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ... улсын дугаартай тоёото succeed загварын тээврийн хэрэгслийг өөрт завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 10 дугаар сарын 10-ны орой Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 56 дугаар байрны зогсоолд байрлуулсан ... улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Рав-4” загварын тээврийн хэрэгслийг өөрт завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цахиур” авто засварын хашаанд байрлуулсан ... эзэмшлийн ... улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Марк-2” загварын тээврийн хэрэгслийгөөрт завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 00 цагаас 01 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны зогсоолд байрлуулсан ... улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Марк Икс” загварын тээврийн хэрэгслийг өөрт завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гадна байрлуулан тавьсан байсан ... улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 739 тоот хашаанд тавьсан байсан иргэн ... эзэмшлийн Тоёота Лексус Ар Экс загварын тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр, завших зорилгогүйгээр авч явсан,

2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 66 дугаар байрны авто зогсоол дээрээс иргэн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр, завших зорилгогүйгээр авч явсан,

2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн 2 дугаар гудамжны 55 тоот хашаанд байсан иргэн ... эзэмшлийн “Тоёота сай” тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр, завших зорилгогүйгээр авч явсан,

2023 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 65А байрны гадна зогсоолын талбайд байрлуулсан ... өмчлөлийн .... улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр, завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдэж нийт 15 хохирогчид 124.764.953 төгрөгийн хохирол учруулсан,

мөн яллагдагч Д.М нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 02 цагийн орчимд Дархан-Уул аймаг Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт машинтай ирж, хамт байсан хүмүүсийг дуудаж уулзлаа гэх шалтгаанаар ... биед зүүн шуунд нэг удаа хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Э.Э нь ганцаараа 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мини хайпермаркетаас бусаар 8 шил вискиг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 935.920 мянган төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “EFES” худалдааны төвөөс 454.900 төгрөгийн үнэлгээ бүхий 15-20 ширхэг Мэрси гэх шоколад, сагс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 454.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Д.М, Б.Ж, О.Ц нартай бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахиц-2 дэлгүүрээс 562.250 төгрөгийн эд зүйлсийг, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соронз дэлгүүрээс 557.150 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

Д.М, О.Ц нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний сүлжээ дэлгүүрээс, 42 ширхэг Alpen Gold Max Fun сүү, жимстэй 150гр, 15 ширхэг Alpen Gold Max Fun карамель печень 150гр, 1 литрийн Jack Daniels нэртэй виски зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Гэрэлтуяад нийт 507.440 төгрөгийн хохирол учруулсан,

Д.М, О.Ц нартай бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” нэртэй сүлжээ дэлгүүрээс 680,890 төгрөгийн үнэ бүхий “Merci grosse” нэртэй 19 ширхэг набор, “Jack Danniels” нэртэй 2 ширхэг виски, Alpen gold /max fun/ нэртэй 30 ширхэг шоколад, Alpen gold нэртэй 15 ширхэг шоколад зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680.890 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мтой бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо “Номин Холдинг” ХХК-ийн “Сидар” салбараас 90 ширхэг “Мерси” нэртэй шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.674.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мтой бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Намъянжу гудамж 33 тоот хаягт байрлалтай “БСБ Хүнс” супермаркетаас хүнсний бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 638.960 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мтой бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” супермаркетаас 5 нэр төрлийн 74 ширхэг шоколад, 3 ширхэг хүнсний сагсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.642.640 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мтой бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Carrefour худалдааны төвөөс 250 гр Мерси набор 65 ширхэг, 0.7 литрийн Жак даниелс виски 12 ширхэг, 2 ширхэг дэлгүүрийн чирдэг тэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Алтан жолоо трейд” ХХК-д 3.188.520 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мтой бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Их Монгол төвд үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркетаас 1.431.748 төгрөгийн үнэ бүхий 52 ширхэг Мерси шоколадыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.431.748 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мтой бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний сүлжээ дэлгүүрийн 107 дугаар салбар дэлгүүрээс мерси нэртэй 400 граммын шоколад 9 ширхэг, мерси нэртэй 250 граммын шоколад 20 ширхэг, алфен голд нэртэй шоколад 20 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ч.Дэлгэрсайханд 705.890 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мтой бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Норжин худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Миний сүлжээ дэлгүүрийн салбараар үйлчлүүлэхдээ кофе, шоколад зэрэг барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1.269.520 хохирол учруулж нийт 12 удаагийн үйлдлээр 14.249.828 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Т нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших “Алтжин” худалдааны төвийн 1037 тоот лангуунд үйл ажиллагаа эрхэлдэг Э.Гандуламын эзэмшлийн Айфоне 11 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.147.500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Д.Мтой бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн 1 давхарт байрлах Номин Хайпермаркет дэлгүүрээс 110 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар Хархорин зах дээрх хүнсний лангууны хүмүүст бага үнээр зарж борлуулан хохирогч Г.Болормаад 2.046.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 3.193.500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн яллагдагч Г.Т нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-3795 тоот нийтийн байрны гадна талд иргэн Т.Буянжаргалын нуруун тус газар нь хутгалсны улмаас түүний биед зүүн даланд булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт, баруун шуунд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн яллагдагч Г.Т нь Н.Т бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын орчим хохирогч Б.Баттуяагийн гар утсыг авах зорилгоор түүнийг газарт дарж унаган, биед нь хүч хэрэглэн халдаж, түүний гарт байсан Iphone 13 pro max загварын rap утсыг дээрэмдэн авч 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ж нь Д.М, Э.Э, О.Ц нартай бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахиц-2 дэлгүүрээс 562.250 төгрөгийн эд зүйлсийг, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соронз дэлгүүрээс 557.150 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Б.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна.

Прокуророос яллагдагч Д.Мыг “2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нисэхийн тойрогт үйл ажиллагаа явуулдаг Номин хайпермаркетаас 781.158 төгрөгийн үнэ бүхий 42 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 781.158 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Гэтэл яллагдагч Д.Мт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ЦХШЗ/171 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хүртэл хугацаанд цагдан хорих 461 дүгээр ангид тасралтгүй хоригдож байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Д.Мыг цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...манай байгууллага улирлын тооллого хийсний үр дүнд бараа бүтээгдэхүүн алга болсныг мэдээд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан...” гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн, хэзээ, хаана, ямар санаа зорилготойгоор ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэнд, ямар хэмжээний хохирол, хор уршиг учруулсан нөхцөл байдлыг цогцоор нь бүрэн шалган тогтоосны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой болдог.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогчоос цагдаагийн байгууллагад гомдол гаргасан өдрийг гэмт хэрэг үйлдсэн өдөр гэж дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд явуулдаг бөгөөд гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт  буцааж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Э.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа яллагдагч Д.Мыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байхад прокуророос яллагдагчийг цагдан хоригдож байх хугацаандаа буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэрэг хэзээ гарсныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт цугларсан С.О-оос цагдаагийн байгууллагад гаргасан “Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин хайпермаркетаас 2023 оны 8 дугаар сард 42 ширхэг мерси шоколад алдсан” гэх гомдол болон түүний хохирогчоор өгсөн “...2023 оны 10 дугаар сард тооллого хийгээд 42 ширхэг мерси шоколад дутсан...” гэх мэдүүлэг. Яллагдагч Д.Мын “...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт яармагийн замын урд талд байх Номин хайпермаркетаас 2023 оны 8 дугаар сард орж 7-8 хайрцаг буюу 20 ширхэг мерси нэртэй шоколад хулгайлан дэлгүүрүүдээр явж зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36-р хуудас/, яллагдагч Д.Мын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...яллагдагч Д.Мын зааснаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн тойргийн хойд талд байрлах Номин хайпермаркетын гадна ирж 2023 оны 8 дугаар сард 3-4 хайрцаг мерси шоколад хулгайлсан гэж заасан.” зэрэг нотлох баримтуудаар хохирогч шоколад хулгайд алдагдсаныг 2023 оны 10 дугаар сард тооллого хийх үеэрээ мэдсэн тул яг хэдний өдөр гэмт хэрэг гарсныг хэлэх боломжгүй, мөн яллагдагчийн хувьд 8 дугаар сард хулгай хийсэн гэдгээ хүлээн мэдүүлсэн зэргээр тухайн гэмт хэрэг 2023 оны 8 дугаар сард үйлдэгдсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр” гэж бичиж нь техникийн шинжтэй алдаа гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засах боломжтой.

Мөн түүнээс гадна хэрэв шүүх техникийн шинжтэй алдаа гараагүй гэж үзвэл яллагдагч Д.Мын Номин хайпермаркет дэлгүүрээс шоколад хулгайлсан гэмт хэрэг 2023 оны 8 сард, эсхүл 10 сард гарсан эсэх нь эргэлзээтэй гэх асуудлыг шүүх хуралдаанд хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авах замаар тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой байхад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Яллагдагч Д.М, Г.Т, Э.Э, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтойгоос гадна яллагдагч Д.Мын 35 удаагийн хулгайлах гэмт хэргээс зөвхөн 1 үйлдлийн цаг хугацааг хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн тодруулах боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна.

Иймд шүүгчийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Яллагдагч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокуророос “Хан-Уул дүүргийн дэлгүүрээс 3-4 хайрцаг 42 ширхэг шоколад хулгайлсан” гэж байна. Би “3-4 хайрцаг шоколад” гэж мэдүүлсэн байхад хохирлыг 42 ширхэг шоколад гэсэн байдаг. 1 хайрцагтаа 8 ширхэг шоколад байдаг тул 10 ширхэг шоколад илүү гарч байна. Камерын бичлэгт 2-3 хүн явж байгаа хэрнээ намайг ганцаараа гэсэн байдаг. Би энэ талаар сүүлд хавтаст хэрэгтэй танилцахдаа уншаад гайхсан. Цаг хугацааны хувьд би 10 дугаар сард хулгай хийгээгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Мыг үргэлжилсэн 35 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн будсын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, нэр бүхий 15 хохирогчийн авто тээврийн хэрэгслийг завших, хулгайлах зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд,

Э.Э-г ганцаараа болон бусадтай бүлэглэн 12 удаагийн үйлдлээр будсын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Г.Т-г ганцаараа болон бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр будсын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд,

Б.Ж-ийг бусадтай бүлэглэн будсын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс: “...Яллагдагч Д.Мыг цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн, хэзээ, хаана, ямар санаа зорилготойгоор ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэнд, ямар хэмжээний хохирол, хор уршиг учруулсан нөхцөл байдлыг цогцоор нь бүрэн шалган тогтоосны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой болдог. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд явуулдаг бөгөөд гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэхээр байна.

 

   Яллагдагч Д.Мыг прокуророос 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолын тодорхойлох хэсэгт болон 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн прокурорын “Яллах дүгнэлт”-ийн тэмдэглэх хэсэгт “2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нисэхийн тойрогт үйл ажиллагаа явуулдаг Номин хайпермаркетаас 781.158 төгрөгийн үнэ бүхий 42 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 781.158 төгрөгийн хохирол учруулсан” хэмээн хохирогч Ц.О-ны цагдаагийн байгууллагад гомдол гаргасан өдрөөр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тэмдэглэжээ.

 

Харин хэрэгт яллагдагч Д.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Отгоны мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд авагдсан байх ба тухайн нотлох баримтуудыг үнэлж дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх хэрэв үйлдэгдсэн бол хэрэг гарсан цаг хугацааг анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгээрээ зөвтгөн тодорхойлох боломжтой юм.

 

Мөн алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хэд хэдэн компаниудаар хийлгүүлсэн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан хохирол, хор уршгийн хэмжээг дахин тогтоох шаардлагагүй.

 

Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх, процесс ажиллагааны ноцтой зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шаардлагатай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцүүлэн хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй. 

 

            Түүнчлэн, хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

             Иймд Д.М, Г.Т, Э.Э, Б.Ж нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт яллагдагч Г.Төгсөөгийн биеийн байцаалтын талаархи хэрэгт ач холбогдох бүхий мэдээлэл буюу түүний ял шийтгэгдэж байсан байдлыг дутуу бичсэн.

 

Прокуророос үндсэн эрүүгийн хэрэг болох 2409004180211 дугаартай хэрэгт эрүүгийн 2306040260444, 2310030600178, 2409000000143 дугаартай хэргүүдийг нэгтгээгүй, яллагдагч Д.М, Э.Э, Б.Ж нарын бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргээс О.Цолмонжавхаагийн үйлдлийг, яллагдагч Г.Т нь Н.Т бүлэглэн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргээс Н.Т-н үйлдлийг тус тус тусгаарласан “прокурорын тогтоол” хэрэгт авагдаагүй хэт хайхрамжгүй байдлаар зөрчил гаргасныг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2179 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Э.Булганчимэгийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Яллагдагч Д.М, Э.Э, Г.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                   М.АЛДАР

ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН