| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0639/Э |
| Дугаар | 682 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Г-т холбогдох эрүүгийн 1706019750689 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Г.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 айлын 2-17 тоотод өөрийн эхнэр Н.Цэрэндолгорыг хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Цэрэндолгорын: “...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би ажлынхантайгаа гадуур гарсан юм. Найз Анх-Эрдэнийг хүргэж өгөх гээд явж байтал нөхөр залгаад хүргэж өгнө гээд Хангамж дээрээс машинтайгаа тосож аваад улмаар найзыг маань гэрт нь хүргэн өгөөд буцах замдаа машин дотроо маргалдаж эхэлсэн. Мөн хэд хэдэн удаа намайг цохиж авсан. Удалгүй гэртээ ирээд байж байтал нөхөр зүүн талын нүдэнд цохиж гэмтээсэн... ...Бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. Гэхдээ хамт амьдраад 7 жил болж байна, 3-6 насны хоёр хүүхэдтэй. Надад гомдол санал байхгүй...
...Найзыг маань гэрт нь хүргэж өгөөд буцах замдаа бид хоёр маргалдсан. Гэртээ ирээд унтах гэж байтал нөхөр намайг хардаад уурлаад зодсон юм. Нөхөр Г уурлах болсон шалтгаан нь манай ажлын хүн миний гар утаснаас мессеж бичээд тэрийгээ устгалгүй үлдээгээд, тэрийг манай нөхөр С.Г олж уншаад ийм зүйл болсон. Би тухайн үед нөхөртөө тайлбарласан боловч намайг ойлгоогүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан надад ямар нэг санал байхгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20, 69/,
Мөрдөн байцаалтанд гэрч З.Гэрэлмаагийн: “...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 06 цагийн орчим манай төрсөн дүү Цэрэндолгор гэрийн гуталтайгаа, баруун талын нүд нь хавдсан, баруун чих нь хавдаж цус гарсан, баруун талын хавирга нь хөндүүрлээд амьсгалж чадахгүй байдалтай ирсэн. Юу болсон талаар асуухад нөхөр Г зодсон гэсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,
Мөрдөн байцаалтанд С.Гийн яллагдагчаар /гэрчээр/: “...эхнэр бид хоёр эхнэрийн найзыг нь хүргэж өгчихөөд буцаад гэртээ харих замдаа бид хоёр маргалдсан юм. Гэртээ орохоосоо өмнө машинд явж байхдаа зүүн гараараа удаа дараа цохиж, гэртээ ороод үстэж байгаад гараараа нүүрэн тус газарт нь цохиж зодсон. Бас цээжин тус газар нь гараа атгаж байгаад цохиж зодсон. Би тухайн үед яг хэдэн удаа яаж цохиж зодсон эсэхээ санахгүй байна. Тухайн үед эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй...
...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эхнэрийн найзыг нь хүргэж өгөөд буцах замдаа би эхнэрээ “гадуур явлаа” гэж уурлаад хэрүүл маргаан хийгээд машин дотор уураа барьж чадахгүй цохисон. Дараа нь гэртээ ороод гараараа олон удаа цохиж үснээс нь зулгаасан. Тухайн үед би эхнэрээ утсаа авахгүй гадуур шөнө хүртэл явлаа гэж уурлаад зодсон. Би уураа барьж чадахгүй ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Өөрийн хийсэн хэргийг хүлээж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27, 59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №11555 тоот:
С.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Г: “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Торгуулийн ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Би сард 600.000 төгрөгийн цалин авдаг. Торгуулийн ялыг нэг дор өгөхөөр амьдралын боломж хэцүү болох гээд байна. Энэ байдлыг маань харгалзан үзэж, 3 сарын хугацаатай хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч С.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 айлын 2-17 тоотод өөрийн эхнэр Н.Цэрэндолгорыг хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Цэрэндолгорын: “...хэд хэдэн удаа намайг цохиж авсан. Удалгүй гэртээ ирээд байж байтал нөхөр зүүн талын нүдэнд цохиж гэмтээсэн... ...Бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. Гэхдээ хамт амьдраад 7 жил болж байна, 3-6 насны хоёр хүүхэдтэй. Надад гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20, 69/,
Мөрдөн байцаалтанд гэрч З.Гэрэлмаагийн: “...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 06 цагийн орчим манай төрсөн дүү Цэрэндолгор гэрийн гуталтайгаа, баруун талын нүд нь хавдсан, баруун чих нь хавдаж цус гарсан, баруун талын хавирга нь хөндүүрлээд амьсгалж чадахгүй байдалтай ирсэн. Юу болсон талаар асуухад нөхөр Г зодсон гэсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,
Мөрдөн байцаалтанд С.Гийн яллагдагчаар /гэрчээр/: “...эхнэр бид хоёр эхнэрийн найзыг нь хүргэж өгчихөөд буцаад гэртээ харих замдаа бид хоёр маргалдсан юм. Гэртээ орохоосоо өмнө машинд явж байхдаа зүүн гараараа удаа дараа цохиж, гэртээ ороод үстэж байгаад гараараа нүүрэн тус газарт нь цохиж зодсон. Бас цээжин тус газар нь гараа атгаж байгаад цохиж зодсон. Би тухайн үед яг хэдэн удаа яаж цохиж зодсон эсэхээ санахгүй байна. Тухайн үед эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27, 59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №11555 тоот: Н.Цэрэндолгорын биед баруун нүдний дээд, доод зовхи болон зүүн нүдний зовхины гадна булан хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-30/ зэрэг болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч С.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч С.Г нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Д.Дашмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1706019750689 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД