| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00503/И |
| Дугаар | 305/ШШ2025/00574 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 305/ШШ2025/00574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***-гийн нэхэмжлэлтэй
мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Нэхэмжлэгч *** нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага. 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сум Тунгалаг багт, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багт тус тус мал байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** миний бие 1975 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн Төгрөг сумд төрсөн. 1992 оны 06 дугаар сард Төгрөг сумд 10 дугаар ангиа төгсөөд хөдөө мал дээр гарч ээж, ах, дүү нарын хамт мал маллаж амьдарч байгаад 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** овогтой ***-тай гэр бүл болж тус аймгийн Дарив сумд нөхрийн хамт 2007 оны 9-р сарыг дуустал мал маллаж амьдарч байгаад 2007 оны 10 дугаар сарын 01-ний Дарив сумын ***-ээр ажилласан. Тус аймгийн Төгрөг сумд мал маллаж байхдаа аав маань 1983 онд нас барьсан байсан учраас өрхийн тэргүүнээр ах ***-ийн нэр дээр мал тоологддог байсан, ах *** маань 1995 онд гэр бүл болоод дүү ***-ийн нэр дээр мал тоологдож явсан юм. Миний бие мал маллаж ээж, ах, дүү нарын хамт амьдарч байгаад Дарив сумын иргэн ***-тай гэр бүл болж Дарив сумын Ихэс багт 2007 оны 09 сарыг дуустал хугацаанд мал маллаж байгаад сумын төвд эрүүл мэндийн газарт ажилд орж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд өмнө 1992-1998 онуудад ээж, ах, дүү нарын хамт мал маллаж байсан байдал, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал тооллогын А дансанд малчны тоо байхгүй байгаа тул шүүхээр тогтоолго гэсэн юм. Манайх 1998 оноос одоо хүртэл мал маллаж амьдарч байгаа. Би сумын төвд хүүхдүүдээ харж эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс одоо хүртэл нөхрийн хамт мал маллаж амьдарч байгаа. Иймд *** намайг 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Төгрөг сум Тунгалаг багт мал маллаж байсан, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дарив сумын Ихэс багт мал маллаж байсан байдлуудыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-***-гийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-*** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-06/4609, 03-06/4610 дугаартай архивын лавлагаа,
-***-гийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-***-гийн нас барсны бүртгэлийн лавлагаа,
-***-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаартай архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 345 дугаартай архивын лавлагаа, ***-ын 1999-2008 онуудын мал “А” дансны архивын хуулбар,
-***-гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаартай архивын лавлагаа, ***-ийн 1992-1994 оны малын “А” дансны архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 344 дугаартай архивын лавлагаа, 1995-1997 оны малын “А” дансны архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01/57 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/166 дугаартай тодорхойлолт,
-***-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаартай архивын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15/596 дугаартай албан бичиг,
-*** нарын төрөл садангийн лавлагаа,
-***-ын нас барсны бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 476 дугаартай архивын лавлагаа, ***-ын 2003-2006 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансны архивын хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *** нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сум Тунгалаг багт, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багт тус тус мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргаж, түүнийг шүүхээр тогтоолгох нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой байх бөгөөд 1992-1994 оны малын “А” данс ах ***-ийн нэрээр, 1995-1997 оны малын “А” данс дүү ***-ийн нэрээр, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал тооллогын А дансанд малчны тоо байхгүй бичигдсэн учраас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сум Тунгалаг багт, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багт тус тус мал маллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаартай архивын лавлагаа, ***-ийн 1992-1994 оны малын “А” дансны архивын хуулбар, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 344 дугаартай архивын лавлагаа, 1995-1997 оны малын “А” дансны архивын хуулбар, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 345 дугаартай архивын лавлагаа, ***-ын 1999-2008 онуудын мал “А” дансны архивын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Дээрх онууд буюу 1992-1994 онуудын малын “А” данс ах ***-ын ***-ийн нэрээр, ах *** 1995 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ***-тай гэрлэлтээ батлуулж тусдаа амьдарч эхэлсэн тул 1995-1997 онуудын “А” данс дүү ***-ийн нэрээр бүртгэгдсэн бөгөөд тухайн хугацаанд ээж, ах, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багт мал маллаж байгаад 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ ***-тай бүртгүүлсэн болох нь *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-06/4609, 03-06/4610 дугаартай архивын лавлагаа, ***-гийн төрсний бүртгэлийн лавлагаа, ***-гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, ***-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаартай архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 345 дугаартай архивын лавлагаа, ***-ын 1999-2008 онуудын мал “А” дансны архивын хуулбар, ***-гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаартай архивын лавлагаа, ***-ийн 1992-1994 оны малын “А” дансны архивын хуулбар, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 344 дугаартай архивын лавлагаа, 1995-1997 оны малын “А” дансны архивын хуулбар, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01/57 дугаартай тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/166 дугаартай тодорхойлолт, ***-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаартай архивын лавлагаа, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15/596 дугаартай албан бичиг, *** нарын төрөл садангийн лавлагаа, ***-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 476 дугаартай архивын лавлагаа, ***-ын 2003-2006 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансны архивын хуулбар зэргээр мөн тогтоогдож байна.
Мөн хүсэлт гаргагч *** нь Говь-Алтай аймгийн Дарив сумын 4 дүгээр багийн 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны мал тооллогын “А “дансанд малчны тоо байхгүй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн байх бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д зааснаар малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.5-д малчин өрх гэж малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг, мал бүхий этгээд гэж энэ хуулийн 4.1.5-д зааснаас бусад мал өмчилж байгаа хувь хүнийг тус тус ойлгохоор заажээ.
Хүсэлт гаргагч *** нь 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нөхөр ***-тай хамт амьдарч байгаа бөгөөд тэд 1999-2006 онуудад Говь-Алтай аймгийн Дарив сумын 4 дүгээр багт мал маллаж байгаад 2007 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Дарив сумын хүн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Говь-Алтай аймгийн Дарив сумын 4 дүгээр багт 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Иймд *** овгийн ***-г 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сум Тунгалаг багт, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багт тус тус мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***-г 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сум Тунгалаг багт, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багт тус тус мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР