| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0699/З |
| Дугаар | 128/ШШ2026/0456 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2026/0456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, шүүгч Б.Анхбаяр, шүүгч Ж.Мөнхдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б к ХХК,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Ж.С нарт холбогдох, татварын нөхөн ногдуулалттай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагч Д.А, Ж.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, иргэдийн төлөөлөгч Ч.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
.. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын акт болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор актыг өөрчилж, төлүүлэхээр тогтоосон ,,,9.0 төгрөгийн төлбөрөөс ,,273.2 төгрөгийн нөхөн татвар, ,, төгрөгийн торгууль, 70,,64.9 төгрөгийн алданги, нийт ,,92,9.03 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах гэжээ.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
2.. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нөхөн ногдуулалтын актад манай компанийг нийт 5 төрлийн зөрчил гаргасан гэж үзсэн..., 3, 4, 5 дугаар зөрчлийн тухайд, нэхэмжлэгч компанийг урьдчилж олсон орлогоо борлуулалтын орлогоор тайлагнаагүй болон бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөөгүй гэх 2 үндэслэлээр эхний зөрчлийг ногдуулж нийт 2.5 тэрбум төгрөгийн зөрчлийн дүн тогтоосон. Тухайлбал, нөхөн татварт 25,000,000 төгрөг, торгуульд 75,000,000 төгрөг, алдангид 59,000,000 төгрөг, нийт 376.6 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү зөрчлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ Маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр тодорхой дүнг бууруулсан. Тодруулбал, 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан 25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч компанийг борлуулалтын орлогоо зөв тайлагнасан гэж дурдсан. Тиймээс хариуцагч нарын ногдуулсан актын үндэслэл болох урьдчилж олсон орлогоо борлуулалтын орлогоор тайлагнаагүй гэх үндэслэл нь шинжээчийн дүгнэлтийн дагуу үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч компани бартерын солилцооны орлогоо мөн адил борлуулалтын орлогоороо тайлагнасан. Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгч компанийн 207-2020 оны хооронд нийт 4 жилийн хугацааны үйл ажиллагааны тайланд хяналт шалгалт хийсэн.Тухайлбал, 208 онд иргэдээс орон сууцны захиалгын гэрээний дагуу барьцаа орон сууц, зогсоол, агуулахын нийт 93 и-баримтын дүнгээр борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнасан. Үүний дараа 209 онд тус барилгыг Улсын комисс хүлээн авч гэрээнд заасан хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, 209 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.., 2 дугаар зүйлийн 2., 5 дугаар зүйлд тус тус заасан шаардлагыг ханган 209 оны татварын тайланг гаргасан. Иймд хариуцагч талаас ногдуулсан татварын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдугаар зөрчлийн тухайд, эхний зөрчлийн дүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжийн орлогын татварын тайланд зөрчил тогтоосон. Нэхэмжлэгч компани борлуулалтын албанд тайлагнаагүй зөрчил гаргаагүй учраас энэхүү зөрчлийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна. Дөрөвдүгээр зөрчлийн тухайд, манай компани шинжээчийн дүгнэлтийн нэг хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бусад үндэслэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Тавдугаар зөрчлийн тухайд, хариуцагч тал манай компанийг үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг хассан гэж үзсэн. Гэтэл Маргаан таслах зөвлөл 209 оны дүнг хасаж шийдвэрлэсэн боловч 2020 оны дүнг хасаагүй. Иймд манай компани 2020 оны дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч компани 209 оны 2 дугаар сарын 3-ний өдөр ******* ХХК-д өөрсдийн барьж байсан блок барилгыг бүхэлд нь худалдсан. Үүний дагуу 209, 2022 он гэж 2 салгаж гэрээний төлбөрийг хүлээн авсан. Энэхүү хүлээн авсан төлбөр дээр дуусгаагүй барилгын нийт зардлыг тэнцүүлэн хассан. Энэхүү тооцоолол нь олон улсын стандартад нийцэх тул хариуцагч талын ногдуулсан зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүх дээрх үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хоёрдугаар зөрчлийн тухайд, хариуцагч тал тус маргаан бүхий актад нэхэмжлэгч талыг зөрчил үйлдсэн гэж үзэн хариуцлага ногдуулсан. Гэхдээ миний бие өмгөөлөгчийн зүгээс тус татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцож байна. Нэгдүгээрт, татварын Улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дэх хэсэгт заасан эрх зүйн зохицуулалт шинэчлэл хийгдсэн байхад энэхүү өөрчлөлтийг тооцоогүйгээр хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74..4, 74..2 дахь зохицуулалтыг хэрэглэсэн нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Хоёрдугаарт, манай зүгээс албан татвар төлөгчийг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгч компанийн хувьцааг худалдан авсан тус компанийн хувьцаа эзэмшигч иргэдээс 00 хувь хувьцааг нь худалдаж авсан. Тэгэхээр хувьцаагаа худалдаж авсан иргэд өөрсдөө Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хуульд заасан хугацаанд татвараа бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал хувьцааны төлбөр шилжүүлсэн этгээдүүдийн татвар төлөх үүргийг нэхэмжлэгч компанид оногдуулж, нэхэмжлэгч компанийг суутган төлөгч гэж тодорхойлсон. Үүнийг манай зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Улсын Дээд шүүхийн 2022 оны 006 дүгээр тогтоолд орлого олсон этгээдийг зөв тогтоож, татварыг нэг удаа ногдуулах зарчмыг баримтлах шаардлагатай гэж тодорхой тайлбарласан. Үүний дагуу орлого олсон этгээдүүдийг хариуцлагаас чөлөөлж, нэхэмжлэгч компанид татвар ноогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гуравдугаарт, хариуцагч тал хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэгч компанид зөрчил ногдуулсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа татварын хяналт шалгалт явуулж татвар ногдуулсан. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад 208 оны 03 дугаар сарын 2-ний өдрөөс нэхэмжлэгч компани Р ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон нь тогтоогдоно. Мөн 208 оны 03 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч компани Х-Энх ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Гэтэл маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8., 8..2, 8.2, 6 дугаар зүйлийн 6.2, 2 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч компанид татвар ноогдуулсан. Тухайн харилцаанд нэхэмжлэгч компани татвар төлөгч биш. Гэхдээ хүчингүй болсон шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч компанийг татвар төлөгч гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийг татвар төлөгч гэж үзсэн тохиолдолд л тус татварыг ногдуулах ёстой байсан. Тэгэхээр 208 оны 03 дугаар сарын 5-ны өдөр болон 208 оны 03 дугаар сарын 2-ний өдрөөс 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2024 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзнэ. Тухайлбал, маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт гарах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иймд шүүх дээрх үндэслэлүүдийг харгалзаж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч тал манай компанийг урьдчилж олсон орлогоо тайлагнаагүй гэж үзээд болон 3 дугаар зөрчлийг ногдуулсан. Гэхдээ хариуцагч тал өмнөх шүүх хуралдаануудад нэхэмжлэгч тал тайлангаа өгөх нь өгсөн юм байна. Манайх тайлагнаагүй гэдэг үндэслэлээр маргахгүй. Харин хугацаа алдаж тайлагнасан үндэслэлээр маргана гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын дэх хэсэгт тайлагнаагүй үндэслэлээр зөрчил ногдуулсан хэр нь үндэслэлээ тайлбарлахдаа хугацаа алдаж тайлагнасан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Манай компани хугацаандаа тайлангаа өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа... гэжээ.
2.4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай талаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс эхлэн удаа дараа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуульд заасны дагуу хугацаандаа тайлангаа гаргаагүй бол зөрчилд тооцогдох тухай тайлбарласан. Үүний дагуу нэхэмжлэгч компанид нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. Тухайлбал, 208, 209 онд тайлагнах ёстой байсан орлогыг 2020, 202 онд тайлагначхаад шинжээчийн дүгнэлтээр тайлагнасан гэдэг нь тогтоогдсон гээд яриад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн шинжээч хугацаанд дүгнэлт өгөхгүйгээр зүгээр тайлагнасан гэдэгт дүгнэлт өгсөн байгаа юм. Хэрвээ хугацааг нь харгалзаж үзэхгүй дээрх байдлаар дүгнэдэг бол хуулийн хугацаа ямар шаардлагатай вэ. Шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Мөн нэхэмжлэгч талаас суутгагчийн талаар тайлбар хэлж байна. Өөрөөр хэлбэл, манайх нэхэмжлэгч компанийг 2 хуулийн этгээдийн хувьцааг худалдаж авахдаа тус хуулийн этгээдүүдийн нэр дээр байсан тусгай зөвшөөрлүүдийг хамтад нь шилжүүлж авсан учраас суутгагч болно гэж үзсэн. Хууль тогтоогч нар хүн, хуулийн этгээдүүдийг татвараас зайлсхийлгэхгүйн тулд суутгагч гэх зохицуулалтыг баталсан. Хэрвээ энэ зохицуулалтыг биелүүлэхгүй бол хариуцлага ногдуулах нь ойлгомжтой. Мөн хөөн хэлэлцэх хугацааны тухайд, Иргэний хуулийн 78 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, тус зүйлийн 78..3-д хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд гэж заасан. Өөрөөр хэлбэл, татварын хяналт шалгалт хийж байсан 2020-2022 оны хооронд Монгол Улсын хэмжээнд цар тахал тархсан. Үүнээс болж бүх нийтийн хөл хориог Засгийн газрын тогтоолоор удаа дараа тогтоож, бүх үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс энэхүү хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоос өөр аргагүй. Мөн энэхүү нөхцөл байдлын улмаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хүртэл зогссон. Гэтэл нэхэмжлэгч тал Улсын Дээд шүүхийн тайлбар болон хуулийг өөрт ашигтайгаар буруу тайлбарлаад байна. Шүүх энэхүү үндэслэлийг шийдвэр гаргахдаа харгалзаж үзнэ үү... гэжээ.
2.5. Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамаарахгүй зардлын тухайд, нэхэмжлэгч компани , гэх 2 блок барилгыг барихдаа хамааралтай худалдан авалтуудыг хасах ёстой байсан. Гэтэл , гэх блок барилгыг барихдаа хамааралтай зардлыг хассан. Өөрөөр хэлбэл, тус 2 блок барилгыг бариагүй хэр нь худалдан авалтыг хассан учраас татвар ногдох орлогыг бууруулсан үндэслэлээр зөрчил ногдуулсан... гэжээ.
2.6. Иргэдийн төлөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Татварын ерөнхий хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалт тус тус зөрчигдсөн буюу татварын Улсын байцаагч нарын оногдуулсан татвар үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүх татварын алданги, торгуулийн үнийн дүнг нарийвчлан нягтлан үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргах нь зүйтэй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.
2. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Б к ХХК-ийн 207-2020 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актаар 2,834,409,709.77 төгрөгийн зөрчилд ,274,423,046.8 төгрөгийн нөхөн татвар, 396,642,96.23 төгрөгийн торгууль, 249,,80.92 төгрөгийн алданги, нийт ,920,50,044.33 төгрөгийн төлбөр ногдуулсныг,
3. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолоор 595,563,745.33 төгрөгийн төлбөрийг бууруулж, 8,87,9,980.09 төгрөгийн зөрчилд ногдох 878,73,273.2 төгрөгийн нөхөн татвар, ,849,0 төгрөгийн торгууль, 70,923,64.90 төгрөгийн алданги нийт ,,,9.03 төлбөр төлүүлэхээр өөрчилсөн.
4. Нэхэмжлэгч маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсэгт заасан 208 онд 3,500,000.0 төгрөгийн хөрөнгө борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/-ын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд ногдуулсан 2,025,000.00 төгрөгийн төлбөр болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн дугаартай Шинжээчийн дүгнэлт /цаашид Шинжээчийн дүгнэлт гэх/-ээр актын Тэмдэглэх хэсгийн -д заасан ...209 оны 207,984,040.00 төгрөгийн ... ажил гүйцэтгүүлэх, бараа материал худалдан авахад орон сууц өгч бартерын солилцооны борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнаагүй гэх 7,03,370.00 төгрөгийн зөрчилд холбогдох ,70,337.00 төгрөгийн нөхөн татвар, 3,50,40.0 төгрөгийн торгууль, 2,340,267.40 төгрөгийн алданги, нийт 7,552,005.50 төгрөг,
3-т заасан ...209 онд 207,984,040.00 төгрөгийн ... бартераар борлуулсан борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй зөрчил...-өөс 7,03,370.00 төгрөгийн зөрчилд холбогдох нийт 7,552,005.50 төгрөгийн төлбөрийг буюу нийт 37,,0.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх ,7,87,8.03 /нэг тэрбум хоёр зуун наян долоон сая найман зуун арван долоон м хоёр зуун наян найман/ төгрөгийн төлбөрт холбогдох зөрчилд маргасан.
Зөрчлийн агуулга бүрээр дүгнэвэл:
Нэг. Урьдчилж олсон орлого дансанд бүртгэж, санхүүгийн баланст харуулсан боловч борлуулалтын орлого дансаар авч тайлагнаагүй, борлуулалтын орлого хойшлуулсан, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэх зөрчлийн тухайд:
5. Маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн -д 208 онд ,72,363.64 төгрөгийн, 209 онд 675,745,563.64 төгрөгийн 2020 онд 25,980,254.55 төгрөгийн татвар ногдуулах орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй..., 77,338,840.09 төгрөг,
3-т 208 онд ,72,363.64 төгрөгийн, 209 онд 675,745,563.64 төгрөгийн 2020 онд 25,980,254.55 төгрөгийнборлуулалтын орлогыг НӨАТ-ын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй... , 89,4,004.86 төгрөгийн төлбөр ( хавтас 52 дугаар талд зөрчил тус бүрийн тооцоолол авагдсан) тус тус ногдуулсан.
6. Б к ХХК 208 оны 0 дүгээр сарын 02-ны өдөр ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах тухай гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ам, гудамж, болон тоот хаягт тус бүр нь м.кв талбайтай / - орон сууцны цогцолбор хотхоны , тоот 2 блок барилга багтсан/ барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 209 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн дүгээр дүгнэлтээр уг барилгыг ашиглалтад оруулжээ.
7. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу баригдсан орон сууцыг худалдан борлуулах буюу орон сууц захиалгын гэрээг иргэн, аж ахуйн нэгжтэй 208-209 онд байгуулан худалдан авагч буюу захиалагчаас төлсөн орлогыг урьдчилж олсон орлого дансанд бүртгэсэн, энэ талаар барилгыг барьж дуусаагүй, хүлээлгэн өгөөгүй учир борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэ нь СТОУС нийг 5-тай нийцсэн, ашиглалтад оруулснаар борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнасан,
8. Хариуцагчаас GC4039, , , , тоот гэрээнүүдийн орлогыг тухай бүр борлуулалтын орлогоор бүртгээгүй нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар бүртгэл хөтлөх зарчимд нийцэхгүй гэх агуулгаар маргасан.
9. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:, 8..-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж албан татвар ногдох орлогыг,
0. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /209 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.-д Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8..-д бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого, 2 дугаар зүйлийн 2.-д Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө гээд 2..3-т үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар гэж татвар ногдох орлогыг мөн орлогыг ямар тохиолдолд хүлээн зөвшөөрөх талаар нарийвчлан тусгасан,
. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7..-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж албан татвар ногдуулах үйл ажиллагааг тус тус заажээ.
2. Үүнээс үзэхэд 2006 оны Аж ахуйн нэгжийн тухай хуульд борлуулалтын орлогыг хэрхэн хүлээн зөвшөөрөх талаар тусгаагүй, харин 209 оны хуульд борлуулалтын орлогыг хэрхэн хүлээн зөвшөөрөхийг буюу үйлчилгээний орлогыг хүлээн авсан, эсхүл гэрээний нөхцөлийг хангаснаар хэмээн зохицуулсан. Энэ тохиолдолд маргаж буй орон сууц захиалгын гэрээний агуулга нь орон сууц болох байрыг худалдах, худалдан авах зорилготой, худалдан авагч байрны төлбөрийг урьдчилан төлж, улмаар ашиглалтад орсноор орон сууц буюу барааг хүлээн авах, худалдагч хүлээлгэн өгөх нөхцөл бүрдэх тул байрыг ашиглалтад оруулснаар борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрсөн нь 209 оны хуулийн 2 дугаар зүйлийн 2..3-д нийцнэ.
3. Иймд 2006 оны хуулийн дагуу нэхэмжлэгчийн 208, 209 оны зөрчлийн тухайд борлуулалтын орлогыг хэрхэн хүлээн зөвшөөрөх, энэ нь акурэл суурьтай нийцсэн эсэхийг дараах байдлаар тодрууллаа.
4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө, 3 дугаар зүйлийн 3..-д "нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь" гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг гэж тодорхойлсон.
5. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7..3-д аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн үндэсний болон холбогдох стандарт, журам баталж, мөрдүүлэх-ээр заасан бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайдын 207 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 36 дүгээр тушаалын дүгээр хавсралтаар баталсан Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар-т Аж ахуйн нэгж нь санхүүгийн тайлан бэлтгэхдээ дараах ерөнхий зарчмыг баримтална. Үүнд: гээд -д Санхүүгийн тайланг энэ заавар болон СТОУС-ын бүх шаардлагад нийцүүлэн гаргахын тулд аж ахуйн нэгжийн удирдлага нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулан мөрдөх гэж,
6. 8-д Урьдчилж орсон орлогыг Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэхээс өмнө тэдгээрийн үнийг худалдан авагч эсхүл захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан мөнгөний хэмжээгээр богино хугацаат өр үүсгэж Урьдчилж орсон орлого дансанд бүртгэнэ. Энэ дансыг бараа, үйлчилгээ үзүүлсэн буюу орлого хэрэгжсэн үед дебитлэж, холбогдох борлуулалтын орлогын дансыг кредитлэнэ гэж,
7. Борлуулалтын орлогыг тайлангийн хугацаанд худалдсан бараа, бүтээгдэхүүн буюу гадагш үзүүлсэн ажил, үйлчилгээний орлого зэрэг байнгын, тогтмол үйл ажиллагаанаас олсон орлогыг борлуулалтын хөнгөлөлт, буцаалт болон үнийн бууралтыг хассан цэвэр дүнгээр нь орлогын дэлгэрэнгүй тайланд тусгана. Аж ахуйн нэгж ямар төрлийн орлого олж байгаагаас шалтгаалан борлуулалтын орлогыг үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж үйлчилгээний орлого, үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого гэж нэрлэнэ... гэж,
8. СТОУС-5 стандартын 3 дүгээр парагафт гэрээний үүргийг Аж ахуйн нэгж нь амласан бараа, үйлчилгээгээ (өөрөөр хэлбэл, хөрөнгөө)худалдан авагчид нийлүүлснээр гүйцэтгэлийн үүргээ биелүүлсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж орлогыг хүлээн зөвшөөрнө гэж,
9. Монголбанкнаас эрхлэн гаргасан Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар тольд Урьдчилж олсон орлого /Deferred income/ - аж ахуйн нэгж байгууллага аливаа үйл ажиллагаа явуулахаасаа өмнө үйлчлүүлэгчээс төлбөрийг урьдчилан хүлээн авахыг хэлэх бөгөөд энэ нь өр хэлбэрээр пассивт бүртгэгдэнэ. Харин ажил, үйлчилгээгээ гүйцэтгэмэгц энэ нь орлого болж бүртгэгдэнэ[] гэж тус тус тайлбарлажээ.
20. Үүнээс гадна Сангийн сайдын 206 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 40 дугаар тушаалаар Барилгын гэрээний орлого ба зарлагын нягтлан бодох бүртгэлийн стандартын .3-д Монгол Улсын Барилгын тухай хуулийн 4..2-д заасан барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн барилгын гэрээний орлого, зардлыг бүртгэж, тайлагнахад энэхүү зааврыг мөрдөнө,
4.-д Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь гэрээний орлогыг дараах үеүдэд хүлээн зөвшөөрч болно. 4.. Хүргэлтийн цэгт буюу гэрээт ажлыг дуусгавар болгож захиалагчид хүлээлгэн өгөх үед; эсвэл 4..2 Гэрээт ажлыг гүйцэтгэх тайлант хугацаа бүрийн эцэст хэсэгчлэн гэж тус тус зааснаар барилгын тусгай зөвшөөрөл бүхий барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн гэрээний орлогыг хэрхэн бүртгэхтэй холбогдох харилцаанд энэхүү стандартыг мөрдөхөөр байна.
2. Нэхэмжлэгчийн тухайд барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, барилга захиалан бариулж, уг баригдсан орон сууцаа худалдах үйл ажиллагаа эрхэлсэн, үүнээс олсон орлого, зардлаа тайландаа бүртгэхэд 40 дугаар тушаалаар батлагдсан энэхүү стандартыг мөрдөхгүй, харин 36 дүгээр тушаалаар батлагдсан стандартад зааснаар СТОУС 5-ын дагуу тайлан гаргасныг буруутгахгүй үндэслэлгүй.
22. Зөрчил гаргасныг тогтоосон гэх GC4039 (209.2.3-нд 5,970,000 төгрөг 2 хавтас 88-9 тал), (209.2.3-нд 59,820,000 төгрөг 2 хавтас 09-5 тал), (2023.0.30-нд 226,30,000 төгрөг 2 хавтас 00-04 тал), (209.2.30-ны өдөр 32,37,000 төгрөг 2 хавтас 20-23 тал), (2022.2. 3-нд 258,970,00 төгрөг, Санхүүгийн баримт бичгийн 87-92 тал) тоот Орон сууц захиалгын гэрээнүүдийн 3.-д Гүйцэтгэгч нь орон сууцны батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, Барилгын дүрэм, стандартад нийцүүлэн ... барьж Улсын комисст ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ, 3.3-т Гүйцэтгэгч нь орон сууц ашиглалтад орсны дараа захиалагчтай төлбөр, алданги, торгуулийн болон бусад төлбөрийн тооцоо дууссан тухай өөрийн санхүүгийн төлбөрийн тодорхойлолтын баримтыг үндэслэн орон сууцыг захиалагчид актаар хүлээлгэн өгнө, 4.4-т Захиалагч нь энэхүү гэрээний 3.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй хэмээн тус тус заажээ.
23. Дээрх орон сууц захиалгын гэрээг байгуулж, гэрээнд зааснаар орон сууц баригдаж, ашиглалтад орсноор нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх буюу бараа эцсийн байдлаар бэлэн болж, борлуулалтын орлогод хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэнэ, тийм ч учраас борлуулалтын орлогыг барилгыг улсын комисс 209 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авснаас хойш 209 оны 2 дугаар сарын 3-ний өдөр дээрх 4 гэрээний төлбөрийн нэхэмжлэхийг бүртгэж, борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрсөн, энэ нь шинжээчийн дүгнэлт, мөн шүүхээс 2024 оны дүгээр сарын 4-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Тодруулбал,
24. дугаартай гэрээгээр орон сууцыг 226,30,000 төгрөгөөр худалдан борлуулсан, төлбөрийн баримт 2023.0.30 өдөр хэвлэгдсэн ч уг баримтын нэхэмжлэхийг 209.2.3-ний өдөр үүсгэсэн нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр хавсаргасан төлбөрийн баримтын жагсаалт 5-ээр тогтоогдсон. Энэ талаар мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэх үүсгэснээр борлуулалтын орлогыг тооцсон, харин гэрээний нөгөө тал төлбөрөө бүрэн төлж барагдуулсны дараа төлбөрийн баримт гардаг хэмээн шүүх хуралдаанд тайлбарласныг хүлээн авах үндэслэлтэй.
25. Үүнээс гадна 2022 оны 2 дугаар сарын 3-ний өдөр нэхэмжлэх үүсгэсэн гэрээний тухайд 202 оны 0 дүгээр сарын 7-ны өдөр уг гэрээг дуусгавар болгосон акт үйлдсэн (санхүүгийн баримт бүхий нотлох баримтын 90 тал), маргаан бүхий актад энэ гэрээтэй холбоотой зөрчлийг 209 онд гаргасан талаар тусгагдсан бөгөөд Шинжээчийн дүгнэлт/Хариулт №, 2, 3, 7, 8, 9, 0-т/-д ...208 онд борлуулалтын орлогоор тайлагнаагүй гэх ,72,363.64 төгрөгийн орлогыг 209 оны 2 дугаар сарын 3-ний өдрийн 3 ширхэг и-баримтаар, 209 онд борлуулалтын орлогоор тайлагнаагүй гэх 675,745,563.64 төгрөгийн орлогыг 209 оны 2 дугаар сарын 3-ний өдрийн 2 ширхэг и-баримтаар тус тус шивж борлуулалтаар тайлагнаж, татвар ногдуулсан гэж дээрх зөрчлүүд үндэслэлгүй болохыг дүгнэсэн байна.
26. Дээрх хууль болон стандартад зааснаар аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан нь СТОУС-ын бүх шаардлагад нийцсэн байх шаардлага тавигдах ба уг стандартын дагуу аж ахуйн нэгж байгууллага нь бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг үйлчлүүлэгч, худалдан авагч, захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, богино хугацааны өр үүсгэн, улмаар бараа, ажил, үйлчилгээг захиалагчид үзүүлж дууссан тохиолдолд ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн, орлого бодитоор хэрэгжсэнээр хүлээн зөвшөөрч борлуулалтын орлогод бүртгэсэн нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурьтай нийцнэ.
27. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б к ХХК-аас - орон сууцны цогцолбор хотхоны , тоот 2 блок барилгыг захиалагчид 209-2020 онд худалдан борлуулахдаа Орон сууц захиалгын гэрээнд зааснаар барилгын ажлыг дуусгаж, Улсын комисст ашиглалтад оруулж, захиалагчид актаар хүлээлгэн өгснөөр борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч, 209, 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон НӨАТ-ын тайланд тайлагнасныг буруутгах үндэслэлгүй, энэ нь СТОУС-ын стандарт болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /209 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2..3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх заалтад заасантай нийцсэн гэж үзнэ.
. Иймд дээрх зөрчилд ногдох нийт 366.766.844.95 төгрөгийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Хоёр. Ажил гүйцэтгүүлэх, бараа материал худалдан авахад орон сууц өгч, бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд:
. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн -д ...208 онд 9,579,709.09 төгрөгийн, 209 онд 207,984,040.00 төгрөгийн, 2020 онд 9,788,044.55, 209 онд 909,090,909.09 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх, бараа материал худалдан авахад орон сууц өгч бартерын солилцооны борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнаагүй..., 3-т ....208 онд 9,579,709.09 төгрөгийн, 209 онд 207,984,040.00 төгрөгийн, 2020 онд 9,788,044.55, 209 онд 909,090,909.09 төгрөгийн бартераар борлуулалтын орлогын НӨАТ-ыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй ... зөрчил гаргасан гэсэн.
20.Үүнээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолын 5.2 дахь хэсэгт нөхөн ногдуулалтын актын болон 3 дахь хэсэгт заасан ....татварын улсын байцаагч нарын 209 онд 207,984,040.00 төгрөгийн нийт бартерын борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй зөрчилд аж ахуйн нэгжийн болон НӨАТ-т тус тус 3,705,63.04 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй гэж хэвээр үлдээн бусад хэсгийг хүчингүй болгосон.
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:, 8..-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого,
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/209 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.-д Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8..-д бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого, 2 дугаар зүйлийн 2.-д Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө гээд 2..3-т үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7..-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж тус тус заасан. Эдгээр хуулийн дагуу борлуулалтын орлогыг хэрхэн бүртгэх буюу урьдчилж олсон орлогоор бүртгэсэн нь үндэслэлтэй талаар нэг дэх зөрчилд дэлгэрэнгүй дүгнэсэн, бартераар орсон орлогыг мөн адил бүртгэх үндэслэлтэй. Тодруулбал,
22. Дээр дурдсан 209 оны 207,984,040.00 төгрөгийн зөрчлөөс 7,03,370.00 төгрөгийн зөрчил нь тогтоогдсон, үлдэх хэсэг нь үндэслэлгүй талаар Шинжээчийн дүгнэлт /Хариулт №5, , 2/-ээр дүгнэсэн.
23. Нэхэмжлэгч компаниас Н ХХК-тай 209 оны 04 дүгээр сарын 0-ний өдөр 38,304,074.00 төгрөгийн Тавилга бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 202 оны 04 дүгээр сарын 0-ний өдөр Гэрээ дүгнэсэн актаар урьдчилгаа төлбөрт 237,56,577.00 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алдангид 5,57,644.00 төгрөг, NCD -20 гэрээний 3 дүгээр барилгын 2 давхрын үйлчилгээний талбайн төлбөрт ,74,707.00 төгрөгийг тус тус баталгаажуулсныг Шинжээчийн дүгнэлтийн Хариулт №5-д ...Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Б к нь Н ХХК-руу 34,6,35.00 (5,57,644.00+,74,707.00) төгрөгийн и-баримтаар шивж борлуулалтын орлогоор тайлагнахаар ... Үүнээс 5,57,644.00 төгрөгийн и-баримтыг 202 оны 03 дугаар сарын 3-ний өдөр шивж борлуулалтаар тайлагнасан... Иймд борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнаагүй гэх 209 оны 207,984,040.00 төгрөгийн зөрчлөөс шинжилгээгээр НӨАТ-тэй дүнгээр ,74,707.00 төгрөгийн, НӨАТ-гүй дүнгээр 7,03,370.00 төгрөгийн зөрчил нь тогтоогдож байна гэсэн дүгнэлтээр бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй гэх 209 оны 207,984,040.00 төгрөгийн зөрчлөөс 90,970,670.00 төгрөгийн зөрчил үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
24. Энэхүү шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-т дурдсанчлан нэхэмжлэгч талаас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн болон 3 дахь хэсэгт заасан бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй 7,03,370.00 төгрөгийн зөрчилд холбогдох ,70,337.00 төгрөгийн нөхөн татвар, 3,50,40.0 төгрөгийн торгууль, 2,340,267.40 төгрөгийн алданги, нийт 7,552,005.50 тус бүрийг буюу 35,04,0 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн.
25.Иймд нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн болон 3 дахь хэсэгт тэмдэглэсэн 209 оны 207,984,040.00 төгрөгийн бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч, тайлагнаагүй зөрчлөөс нэхэмжлэгчийн маргаж буй 90,970,670.00 төгрөгийн зөрчилд ногдох 9,097,067.00 төгрөгийн нөхөн татвар, 2,7,20.0 төгрөгийн торгууль, ,89,43.40 төгрөгийн алданги, нийт 3,645,600.50 төгрөг буюу 27,,20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Гурав. Эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх зөрчлийн тухайд:
26. Б к ХХК нь р ХХК-тай 208 оны 03 дугаар сарын 4-ний өдөр Хамтран ажиллах гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ ( хавтас 80-86 хуудас)-г тус тус байгуулж, р ХХК-ийн нийт гаргасан болон эргэлтэд байгаа 00 хувийг бүрдүүлэх нэг бүр нь 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20 ширхэг энгийн хувьцааг Б к ХХК эрх шилжүүлэн худалдан авч, 208 оны 03 дугаар сарын 5-ны өдөр хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлж, эцсийн өмчлөгч болсон нь 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
27.Мөн нэхэмжлэгч нь Х-Энх ХХК-тай 208 оны 03 дугаар сарын 9-ний өдөр дугаартай Хамтран ажиллах гэрээ, 208 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ ( хавтас 92-0 хуудас) тус тус байгуулж, нийт гаргасан болон эргэлтэд байгаа 00 хувийг бүрдүүлэх нэг бүр нь 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 000 ширхэг энгийн хувьцааг Б к ХХК-д эрх шилжүүлж, 208 оны 03 дугаар сарын 2-ний өдөр хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч компани бүртгүүлж, эцсийн өмчлөгч болсон
нь 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8..2-т эрх борлуулсны орлогод албан татвар ногдохоор байх ба 8 дугаар зүйлийн 8.2.2-т хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого нь эрх борлуулсны орлогод хамаарахаар,
. 6 дугаар зүйлийн 6.2-т Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж,
30. 2 дүгээр зүйлийн 2.7-д Энэ хуулийн ... 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ... газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ гэж албан татвар ногдуулах эрх борлуулсны орлогыг тодорхойлж, татварыг суутган авч, төлөх хугацааг тогтоосон байна.
3. Мөн эцсийн өмчлөгч гэдгийг дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4..8-д эцсийн эзэмшигч" гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3..-т заасныг гэж,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3..-д -д эцсийн өмчлөгч гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3..6-д заасныг ойлгохоор,
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..6.эцсийн өмчлөгч" гэж: 3..6.а-д харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг, 3..6.б-д харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг, 3..6.в-д хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг ойлгохоор тус тус заажээ.
32. Дээрх хуульд зааснаар тухайн тохиолдолд албан татвар ногдуулан суутгаж, төсөвт шилжүүлэх үүрэг бүхий суутгагч нь эрх борлуулж орлого олсон этгээд бус харин Х-Энх ХХК, р ХХК-ийн хувьцааг бүхэлд нь худалдан авах замаар газар ашиглах эрхийг олж авсан эцсийн өмчлөгч буюу нэхэмжлэгч Б к ХХК болно.
33. Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн дүгээр зүйлийн ..5-д татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх, 74 дүгээр зүйлийн 74.-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж тус тус зааснаар суутган төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд татварыг нөхөн төлүүлж, 20 хувиас хэтрэхээргүй алданги төлүүлэхээр заасан байхад хариуцагч улсын байцаагч нар торгууль нэмж төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцэхгүй.
34. Иймд нэхэмжлэгчийн суутган төлөгч биш гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй, харин суутган төлөгчийн тухайд татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлийг хүлээн авах үндэслэлтэй байна. Тодруулбал,
35. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2.7-д Энэ хуулийн 6., 6.2, ... -т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ гэж,
36. Мөн хуулийн 2.8-д Суутгагч нь энэ хуулийн 2.5, 2.6-д зааснаар суутгасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор улирал бүр өссөн дүнгээр, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 0-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд тушаана гэж тус тус заасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар тогтоолд 2 дүгээр зүйлийн 2.8-д заасан суутгагч нь мөн хуулийн 4..6-д заасан албан татвар төлөгчид олгосон орлогод албан татвар ногдуулан суутгаж, төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээд бол, 2.7-д заасан суутган төлөгч нь бусад татвар төлөгчид олгосон орлогоосоо татвар ногдуулан суутган төлөгч бус, харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд байгаагаараа ялгаатай байна. гэж тайлбарласан.
37. Мөн тогтоолд ... Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 43 дугаар зүйлийн 43.5-д Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэсэн ерөнхий зохицуулалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 2 дүгээр зүйлийн 2.7-д татвар төлөх хугацааг тусгайлан зохицуулсан бөгөөд энэ нь тухайн хуульд заасан (бусад) татварын тайлан гаргах хугацаанд хамаарахгүй байх тул татвар төлөх болон тайлагнах хугацаа адил байх Татварын ерөнхий хуулийн нийтлэг зохицуулалт үйлчилнэ гэжээ.
38. Тэгэхээр тухайн тохиолдолд суутган төлөгч Б танг ХХК нь Х Энх ХХК-ийн хувьцааг 208 оны 03 дугаар сарын 20-ны өдөр худалдан авч, 208 оны 03 дугаар сарын 2-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш ажлын 7 хоногийн дотор буюу 208 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр,
р ХХК-ийн хувьцааг 208 оны 03 дугаар сарын 4-ний өдөр худалдан авч, 208 оны 03 дугаар сарын 5-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 208 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нь татвар суутган төлж, тайлан гаргах эцсийн хугацаа болно.
39. Харин энэ тайлан гаргах хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар 209 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд 2020 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 209 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно гэж заасан.
40. Өөрөөр хэлбэл, дээрх зөрчил нь 208 онд гарсан, үүнийг маргаан бүхий 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн актаар тогтоосон байх тул хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг Татварын ерөнхий хууль /209 он/ -ийн 5 дугаар зүйлийн 5.-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй,
5.3-т Энэ хуулийн 5.-д заасан хугацааг дараах байдлаар тоолно:, 5.3.3-т борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн суутган төлөх тайлан гаргах хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа маргаан бүхий акт гарахаас өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 26, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон байна.
4. Хариуцагч улсын байцаагч нар 202 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийсэн байх ба энэ хугацаанд ******* нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй.
42. Татварын ерөнхий хууль /209 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.4-д Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тусгайлан зохицуулсан.
43. Энэ тохиолдолд дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, татварын хяналт шалгалтыг эхлэх үед Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор бүх аймгийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байсан боловч Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн 66 дугаар тогтоолоор мөн өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан, үүнээс гадна энэ хугацаанд төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байсан болно.
44.Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хууль бус байх тул эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй 4,758,000,000.00 төгрөгийн дүн бүхий зөрчилд ногдуулсан 73,700,000.00 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Дөрөв. Үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг илүү тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийн тухайд:
45. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 4-т заасан 209 онд 7,807,598.00 төгрөгийн үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг илүү тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 7,80,759.80 төгрөгийн нөхөн татвар, 5,54,2.94 төгрөгийн торгууль, 3,436,5.96 төгрөгийн алданги, нийт 25,77,39.70 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
46. Харин 208 оны 20,000,000.00 зөрчлийн дүнгээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх 80,892,484. төгрөгийн алдагдлыг бууруулсантай холбогдох зөрчилд нэхэмжлэгчээс маргаагүй.
47. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.-д Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй гээд 5..2-д албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал гэж зааснаар албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй бөгөөд хасагдах зардал нь мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.-д заасан үйл ажиллагаанд хамааралтай зардал байхаар зохицуулсан.
48. Б к ХХК-ийн байгуулсан 208 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ВО/8/6 дугаартай Хамтран ажиллах гэрээ (3 хавтас 25-26 тал)-ний 2.-д зааснаар тус компанийн хэрэгжүүлж буй цогцолбор хотхоны төсөлд ХХК уг төслийн , -р барилгын гүйцэтгэгчээр Б к ХХК-ийн нэрийн өмнөөс барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр бие даан хийж гүйцэтгэх, ийнхүү түүнийг худалдан борлуулах, ашиг олох хүрээнд хамтран ажиллахаар, 209 оны 04 дүгээр сарын 0-ний өдрийн дугаартай Тавилга бэлтгэн нийлүүлэх гэрээ (3 хавтас 2-232 тал)-ээр Н ХХК-тай 6,587,372.00 төгрөгийн дүн бүхий төслийн 305-р барилгын айлуудын шкаф, ариун цэврийн өрөөний цогц тавилгыг бэлтгэн нийлүүлэхээр тус тус тохиролцсоноос дүгнэхэд нэхэмжлэгчийг төслийн 305 тоот барилгын ажлыг өөрөө болон бусдаар дамжуулан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн гэх үндэслэлгүй, албан татвар ногдох орлогоос хасагдах үйл ажиллагаанд хамаарах зардал биш байна.
49. Мөн хэрэгт авагдсан 209 оны дүгээр сарын -ний өдрийн төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэхээр Х-Энх ХХК-ийн 0,220,226.00 төгрөгийн цахилгааны төлбөрийг төлжээ.
50. Иймд 209 оны 7,807,598.00 төгрөгийн зардал нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хамаарахгүй болох нь баримтаар тогтоогдож байх тул энэ зөрчилд 25,77,39.70 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.
Тав.Үйл ажиллагаанд хамааралгүй зардалд төлсөн НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн тайлангийн НӨАТ-ын худалдан авалт хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулсан гэх зөрчлийн тухайд:
5.Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолоор Б к ХХК-ийн албан татвар ногдох орлого олоход хамааралтай -2 төслийн блок дуусаагүй барилгатай холбоотой 209 оны ,72,58,404.3 төгрөгийн дүн бүхий зардлыг хасаж, 2020 оны 987,759,938.43 төгрөгийн зөрчилд холбогдох 98,775,993.84 төгрөгийн нөхөн татвар, 39,50,397.54 төгрөгийн торгууль, 6,00,7.00 төгрөгийн алданги, 54,8,02.38 төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
52. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасаж тооцно гэж заасан.
53. Б к ХХК нь 209 оны 2 дугаар сарын 3-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ (Санхүүгийн баримт бичгийн 6 дахь тал)-ээр хотхоны тоот дуусаагүй барилгыг нийт 6,68,423,00.00 төгрөгөөр Эх ******* ******* ХХК-д шилжүүлжээ.
54. Харин дээрх дуусаагүй барилгын А, Б блокын угсралтын ажлыг В ХХК-тай 209 оны 02 дугаар сарын 2-ний өдөр байгуулсан , дугаартай гэрээ, С блокын угсралтын ажлыг ******* ХХК-тай 209 оны 02 дугаар сарын 2-ний өдөр байгуулсан ******* дугаартай гэрээ, тоот барилгын цонх суулгах ажлыг ******* ******* ХХК-тай 209 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ******* дугаартай гэрээний дагуу тус тус гүйцэтгүүлжээ.
55. Б консанлтинг ХХК-д В ХХК-иас 209 онд нийт 987,657,586.0 төгрөгийн, 2020 онд 448,776,374.00 төгрөгийн, ******* ХХК-иас 209 онд нийт 332,938,57.00 төгрөгийн, 2020 онд 207,858,872.99 төгрөгийн, ******* ******* ХХК-иас 209 онд нийт 603,42,70.73 төгрөгийн, 2020 онд 4,899,585. төгрөгийн и-баримтыг тус тус шивж өгсөн эдгээр и-баримтууд нь хотхоны тоот дуусаагүй барилгад хамаарах талаар Шинжээчийн дүгнэлт/Хариулт №5, 6, 7/ гаргасан.
56. Гэвч нэхэмжлэгч нь 209 оны 2 дугаар сарын 3-ний өдөр өөрийн дуусаагүй барилгыг Эх ******* ******* ХХК-д бүх өртгийг тооцон шилжүүлсэн байх тул уг барилгатай холбоотой байгуулсан гэрээний эрх, үүрэг тухайн компанид шилжсэн, нэхэмжлэгчид хамааралгүй болсон гэж үзнэ.
57. Иймд 2020 онд 987,759,938.43 төгрөгийн үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг хасаж, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил үйлдсэнд нийт 54,8,02.38 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
58. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчаас татвар ногдуулсан нь үндэслэлтэй харин шүүхээс хувь хэмжээг нарийвчлан шалгах нь зүйтэй гэснийг шүүх бүрэлдэхүүн харгалзан зөрчил тус бүрт хууль зүйн дүгнэлт өгсөн.
59. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актын ,,,9.03 төгрөгийн төлбөрөөс дээр дурдсанаар үндэслэлгүй болох нь тогтоогдсон ,07,758,066.00 төгрөгийн дүн бүхий төлбөрийг бууруулж, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн болон үндэслэлтэй болох нь тогтоогдсон 27,88,233.03 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3, 06.3.6, 06.3.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74., Таврын ерөнхий хууль /209 он/-ийн 5 дугаар зүйлийн 5., Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.., 5 дугаар зүйлийн 5..2, 2 дүгээр зүйлийн 2.7, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/209 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.., 2 дугаар зүйлийн 2..3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 4 дүгээр зүйлийн 4.9, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6., 7 дугаар зүйлийн 7..3-д тус тус баримтлан нэхэмжлэгч Б к ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актын ,,,9.03 төгрөгийн төлбөрөөс ,07,758,066.00 /Нэг тэрбум нэг зуун долоон сая долоон зуун тавин найман м жаран зургаа/ төгрөгийн төлбөрийг бууруулсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47., 47.2, 48 дугаар зүйлийн 48. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.АНХБАЯР
ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР