Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 37

 

 

Д. нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Еркебулан, ялтан Д. түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолтой Д. нарт холбогдох эрүүгийн 201520000282 дугаартай хэргийн ялтан Д. түүний  өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1989 онд аймгийн******* суманд төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой малчин, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* ******* ******* *******.

Монгол улсын иргэн, 1994 онд аймгийн******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй ******* ******* ******* *******.

Монгол улсын иргэн, 1991 онд аймгийн******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* .

Монгол улсын иргэн, 1990 онд аймгийн******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* .

Монгол улсын иргэн, 1968 онд аймгийн******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэгдэж байгаагүй ******* ******* нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний шөнө аймгийн******* сумын Шивэр багийн нутаг дэвсгэр “ “ гэх газар хохирогч ыг модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

А.*******, Т., И., А.******* нар нь согтуугаар бүлэглэж 2015 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө аймгийн******* сумын Шивэр багийн нутаг “ ” гэх газар оршин суух хохирогч Д.ын хоттой хониноос 20 тооны ямаа хулгайлж, 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

А.*******, И., А.******* нар нь согтуугаар бүлэглэж 2015 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө аймгийн******* сумын Шивэр багийн нутаг “ ” гэх газар оршин суух хохирогч Д.ын хоттой хониноос олон тооны мал буюу 2 тооны хонь, 23 тооны ямаа хулгайлж нийт 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч А.Таравчимбэ, А.*******, И. нарыг давтан, бүлэглэж олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Т.ыг бүлэглэн мал хулгайлсан, шүүгдэгч Д.ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Т.д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч И.т эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч А.*******д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч А.Таравчимбэд эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Д.д 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Т.ын 3/гурав/ сар 1 /нэг/ хоногийн, шүүгдэгч И.ийн 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн, шүүгдэгч М.*******гийн 3 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн, шүүгдэгч А.Таравчимбийн 3 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар шүүгдэгч Д.д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.*******, А.*******, И., Т. нарын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож ” шийдвэрлэжээ.

Ялтан Д.ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь эрх зүйн зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Д. нь эрх зүйн мэдлэггүй тул хулгайн гэмт хэргийн бүрдэл дуусаж байгааг мэдэхгүй өөрөөр хэлбэл мал хулгайлж пүнзэнд хашсанаар хулгайн гэмт хэргийн бүрдэл дууссан тул одоо саатуулах, баривчлах үйлдлийг хувь хүн хийж болохгүй гэж ойлгоогүй, ойлгох боломжгүй бөгөөд хулгайч нар баригдаж хэн болох нь тодроогүй байгаа нөхцөлд хийж байгаа үйлдэл юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох, түүнийг төрийн байгууллагад хүргэхийн тулд баривчлах, саатуулах үед энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байдаг. Д. нь мал хулгайлсан этгээдийг баривчлах цагдаагийн байгууллагад хүргэх зорилготой байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байдаг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Ялтан Д. түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1-д заасан “ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, 317.1.2-д заасан тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул гомдол гаргаж байна. Хохирогч ын биед учирсан хүнд зэргийн гэмтлийг Д.ыг санаатайгаар учруулсан гэж үзэх нь эргэлзээтэй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотолж чадаагүй байж ыг хамгаалан хэт нэг талыг барьж Д.ыг гэм буруутайд тооцон хэргийг шйидвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн ын нүдний алим урагдаж нэвтэрсэн шарх нь өмнө нь сахарын өвчний улмаас бууралттай байж байгаад нөлөөлсөн, нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой үгүйг шинжээчийн дүгнэлтээр нарийн тогтоож чадаагүй байхад Д.ыг гэм буруутайд тооцон шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Ялтан Д. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрийн албан хаагч, багийн дарга хүн. Манай багт малын хулгайн гэмт хэрэг их гардаг ба хулгайчийг барих гэж яваад өөрөө гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Надад оногдуулсан ялыг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

А.*******, Т., И., А.******* нар нь согтуугаар бүлэглэж 2015 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө аймгийн******* сумын Шивэр багийн нутаг “ ” гэх газар оршин суух хохирогч Д.ын хоттой хониноос 20 тооны ямаа хулгайлж, 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

А.*******, И., А.******* нар нь согтуугаар давтан, бүлэглэж 2015 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө аймгийн******* сумын Шивэр багийн нутаг “ ” гэх газар оршин суух хохирогч Д.ын хоттой хониноос олон тооны мал буюу 2 тооны хонь, 23 тооны ямаа хулгайлж нийт 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д., хохирогч гэрч Д.Нарантуяа, А.Бямбасүрэн, Д.*******, М.Сэржмаа, Ц.Мөнх-Эрдэнэ, Н.Оюунчимэг нарын мэдүүлэг, хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөн ялтан нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Д.ыг 2015 оны 08 дугаар сарын 24-ний шөнө аймгийн******* сумын Шивэр багийн нутаг дэвсгэр “ “ гэх газар хохирогч ыг модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Хохирогч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн” 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр алга болсон малаа эрж хайгаад явж байхад н.Алтангэрэл гэдэг айлын хашаанд өөрийнхөн 10 ямаа 2 хонь байсныг хараад малаа хашсан хүмүүсийг барьж авах зорилгоор малаа гаргаж авалгүй гэр лүүгээ явсан. Ингээд Ц.Энхтөр, Ц.Мөнх-Эрдэнэ гэх 2 хүүхдэдээ ундааны саванд цай хийж өгөөд та хоёр н.******* хашааны ойролцоо хүнд мэдэгдэлгүй ямар хүмүүс ирж мал авахыг нь хараад байж бай гэж хэлчихээд өөрөө сумын төв рүү орж цагдаа авч ирэхээр очиход цагдаа нар байхгүй байсан болохоор хариу буцаж 22 цагийн үед гэртээ ирээд цай хоол хийж аваад Ц.Энхтөр, Ц.Мөнх-Эрдэнэ хоёр дээр эхнэрийн хамт очсон. ...хоёр хүн мод руу зугтаагаад явахад би машины урдуур гүйгээд очиход машин руу нэг хүн миний урдаас гүйгээд ирэхээр нь өөрийн барьж явсан модоороо урдаас нь цохисон.

 Тэгээд гэрэл тусгаад харахад манай сумын гэдэг залуу байсан тул түүнд за та нар наад малаа аваад яв би ямар хүмүүс хулгай хийж байгааг мэдэх гэсэн юм гээд явахад , Д. ах би учрыг нь хэлье гэхээр нь би эргэж очиход ын баруун нүдний дээд хөмсөгнөөс цус гарч байсан” гэх мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байгаа бөгөөд болсон үйл явдлын талаар ямар нэг маргаан байхгүй байна .

Өөрөөр хэлбэл А.******* нар нь Д.ын малыг хулгайлж айлын өвөлжөөнд хашиж орхиод уг малыг ачиж авахаар гэгчтэй хамт машинтай ирэхэд Д. тэдгээрийг саатуулах үедээ ын биед гэмтэл учруулжээ. Хохирогч Д. нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар “гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх” үүргээ биелүүлэхээр сумын төв орж хэсгийн төлөөлөгчийг эрж хайхад Улаангом сургалтаар явсан эзгүй байсан тул арга буюу эргэж гэртээ ирж мал хашсан хашааны орчим отолт хийжээ.

Ингээд шөнө харанхуй болсон байхад УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 хүн ирээд хашаанд байсан хонь ямаанаас ачиж эхлэхэд Д. нь тэдэн дээр явж очиход хоёр хүн нь зугатаж, үлдсэн нэг хүн нь машин руугаа гүйж зугатаах үед тэрээр барьж явсан модоороо нэг удаа цохисон, түүний үйлдлийн улмаас ын биед хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэдийгээр Д.ын үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан боловч түүнийг санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж яллах үндэслэлгүй.  Учир нь тэрээр уг үйлдэл буюу гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг илрүүлэх, улмаар эрх бүхий байгуулагад мэдэгдэх зорилгоор үйлдэл хийсэн гэж үзэхээр байна.

Иймд  Д.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх, баривчлах, тэдгээрийг төрийн байгууллагад хүргэхийн тулд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүй байх нь зүйтэй гэж дүгнэв.

 Өөрөөр хэлбэл Д.ын ыг цохисон үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа мэт боловч тэрээр хууль бус үйлдлийн эсрэг, өөрийнх нь өмчлөх эрхэд халдаж буй халдлагын эсрэг,нийгэмд ашигтай, хууль ёсны үйлдэл хийсэн гэдгээрээ нийгмийн хор аюул нь үгүйсгэгдэж байна. Иймд өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн Д.ыг цагаатгаж өгнө үү гэх давж заалдсан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 41 дүгээр зүйлийн 41.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай”гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Д.ыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

                         ШҮҮГЧИД                                  Н.МӨНХЖАРГАЛ

                                                                            Б.ДАМБА