| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00710/И |
| Дугаар | 305/ШШ2025/00642 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 305/ШШ2025/00642
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: ***-ийн ***-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-ийн ***-д холбогдох
8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 (найман сая) төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээл олгосон. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ***-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 8,000,000 төгрөгнөөс 5,000,000 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна. 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахгүй болно гэжээ.
4. Нэхэмжлэгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие *** нь 8,000,000 төгрөгийн хүсэлт гаргасан. 8,000,000 төгрөгийг барагдуулахгүй 5,000,000 төгрөг барагдуулна гэсэн тул 3,000,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-ийн ***-д холбогдох 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч *** нь шүүхэд 8,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь 5,000,000 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр, нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг татгалзаж, 5,000,000 төгрөгийг гаргуулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрчээ.
Зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгнөөс 71,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 71,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***-ид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох нийт 8,000,000 (найман сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 (гурван сая) төгрөгийг татгалзаж, хариуцагч *** нь 5,000,000 (таван сая) төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгнөөс 71,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 71,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР