| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 362 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Б.Батнасан,
Шүүгдэгч Д.Өлзийхишиг /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан тугтан овогт Дуламжавын Өлзийхишигт холбогдох эрүүгийн 1709012990150 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мебель модон эдлэлийн дизайн мэргэжилтэй, “Рендер индастри” ХХК-нд дизайнер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн Улаангом сум 7 дугаар баг 10 дугаар гудамж 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 10 дугаар хороо “Голден парк” хотхон 10 дугаар байр 18 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Цагаан тугтан овогт Дуламжавын Өлзийхишиг /РД: ОЮ92090337/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Өлзийхишиг нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5а байрны орчимд 2017 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө иргэн О.Анхтуяагийн “Hyawei P9” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Өлзийхишиг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 11 дүгээр хороололд ажилтай явж байсан. Би хүнд зураг зурж өгөх ёстой байсан. Надад гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй байсан. Би өөрөө ганц эгчтэй хүн. Тийм учраас би тусалъя гэж бодсон. Тэгээд би хүргэж өгөх гээд орц руу нь явж байхад хохирогч утсаа гаргаж ирсэн. Тэгэхээр нь би гар утсыг нь шүүрээд зугтаасан нь миний буруу. Би хохирогчид 2.000.000 төгрөг өгсөн…” гэв.
Эрүүгийн 1709012990150 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Өлзийхишиг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын дундуур би 11 дүгээр хорооллын тэнд явж байсан юм. Нэг эгч ганцаараа явж байсан. Тэгээд би шөнө орой ганцаараа явбал аюултай миний эгчээс ялгаа юу байх вэ гэж бодоод очоод “дөхүүлээд өгье” гэхэд “хэрэггүй зүгээр” гэсэн. Тэгээд тэр эгч цүнхнээсээ гар утсаа гаргаад ирэхээр нь би утсыг нь шүүрч аваад зугтаагаад явчихсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Хохирогч О.Анхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 9 дүгээр сарын 16-ны орой 5 дугаар байр 6-р дугаар байрны голоор гараад явж байхад араас нэг залуу зам хөндлөн гарч ирээд надтай яриа өдөөд юм яриад байхаар нь би “яах гэж байгаан бэ” гэсэн “зүгээрээ эгч би хоёр найзтайгаа уучаад явж байгаа юм би таныг дөхүүлээд орц руу чинь оруулаад өгье” гэхээр нь “зүгээрээ зүгээрээ би ингээд явчихна” гэж хэлсэн. Тэгээд би цүнхнээсээ утсаа гаргаж ирээд хүүхэд рүүгээ залгах гэсэн чинь тэр залуу миний гар утсыг булааж аваад гүйгээд явчихсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Ц.Банзрагч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…94113392 дугаарын утсаар зар тавьсан П9 зарна асуудалгүй, бараг шинэ гэсэн зарын дагуу холбогдож асуухад 700.000 төгрөг гэсэн ба би үзье гэж хэлээд бид хоёр Гэсэр сүмийн уулзвар дээр уулзаад гар утсыг нь үзтэл ягаан өнгөтэй “Хуавэй” маркийн “П-9” загварын гар утас байсан. Би тэр залуутай ярилцаж байгаад 610.000 төгрөгөөр авахаар болж “Теди” төвийн ар талын “Хаан банкны экспрэсс” банкнаас авч өгсөн. Тэгээд салаад явсан. Би тус гар утсыг 1 сарын хугацаатай бариад 650.000 төгрөгөөр өөр хүнд зарчихсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр:
“...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэасгэрт байрлах ертөнцийн зүгээр баруун тийш харсан орцтой 9-н давхар хүрэн бор өнгийн 5 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд автомашины зам байх ба гар утас булаалгасан гэх газар нь 5 дугаар байрнаас 20м орчим зайд автомашины зам хэсэгт байлаа. Уг автомашины зам дээр гар утсаа булаалгасан гэж гомдол гаргасан иргэн О.Анхтуяагийн хэлсний дагуу түүгээр уг хэрэг үйлдэгдсэн гэх газрыг заалгуулан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч В.Мөнхжаргал Никон ДИ-3100 гэрэл зургийн аппаратаар кадр зураг бэхжүүлэн авлаа. Мөн гомдол гаргагч О.Анхтуяа нь түүний гар утсыг авч зугтсан гэх залуу ертөнцийн зүгээр зүүн хойш зүг рүү гүйсэн гэж хэлсний дагуу уг этгээдийн гүйсэн замыг О.Анхтуяагаар заалган сэжигтэй этгээдүүдиин зугтаасан гэх зам дагуу хяналтын камерын бичлэг байгаа эсэхийг шалгаж үзэхэд 5 дугаар байрны баруун талд Сүхбаатар дүүргийн хяналтын камер байх ба гүйсэн зам ямар нэгэн камер байхгүй байсныг тэмдэглэлд тусгалаа. мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч В.Мөнхжаргал нь хэрэг үйлдэгдсэн гэх газрын ойр очимоор ул мөр илрүүлэх зорилгоор гэрэл тусган үзэхэд ямар нэг ул мөр илрээгүй болно…” гэжээ /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:
“…Эрүүгийн 1709012990150 дугаартай хэрэгт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5а байрны хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг цагаан өнгийн 28 секундын бичлэгийг тус тус агуулсан Сиди-г эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 13 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл:
“…2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шөнө 01 цаг 59 минутанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5а байрны гадна талыг харуулсан 2017.09.17.01.59 min 5-r bairnii gadna gar utas bulaalt гэсэн 52 секундын бичлэг, 2017.09.17.01.59 min 5-r bairnii gadna gar utas bulaalt_1 гэсэн 28 секундын бичлэгийг тус тус цагаан өнгийн 1 ширхэг си ди дээр хуулан авав…” гэжээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:
“...02 цаг 00 минут 10 секундэд эрэгтэй нь эмэгтэйгийн гараас ямар нэгэн зүйл шүүрч аваад ... байрны цаагуур орон алга болоход эмэгтэй нь араас нь гүйгээд гүйцэхгүй үлдэж байгаагаар уг бичлэг дуусахад 02 цаг 00 минут 28 секунд болж байв…” гэжээ /хх-ийн 16 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ:
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээр “...хохирогч О.Анхтуяа 1, 2, 3, 4, 5, 6, 7 гэж тэмдэглэн байрлуулсан 7 хүний 3*4 хэмжээтэй гэрэл зургаас “3”-д байрлах яллагдагч Д.Өлзийхишигийн гэрэл зургийг зааж энэ хүн миний гар утсыг дээрэмдэн зугтаасан хүн мөн байна гэж таньж заав…” гэжээ /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч С.Энхтөрийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, Д.Өлзийхишигийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, Д.Өлзийхишигийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 31-34 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 58-72 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Өлзийхишиг нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5а байрны орчимд 2017 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө иргэн О.Анхтуяагийн өмчлөлийн “Hyawei P9” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Өлзийхишигийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Анхтуяагийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр шүүрч авсаныг шүүгдэгч, хохирогчоос мэдүүлж, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоож, эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэгээр шүүгдэгчийн хууль бус үйлдэл бичигдсэн, таньж олуулах ажиллагаагаар хохирогч шүүгдэгчийг шууд заасан, эрх бүхий байгууллагаас гар утсанд үнэлгээ хийж хичнээн хэмжээний хохирол учирсаныг тогтоосон эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар Д.Өлзийхишигийн гэмт үйлдэл хөдөлбөргүй тогтоогджээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Өлзийхишигийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч Д.Өлзийхишигт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Хохирогч О.Анхтуяагаас “...миний бие Д.Өлзийхишигээс гар утасны төлбөр 2.000.000 төгрөгийг барагдуулсан тул одоо миний бие гомдол саналгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 88/ гаргасан байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Д.Өлзийхишигт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Өлзийхишиг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.